МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
Нэгдсэн менежментийн тогтолцоо
МУИС нь сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа болон дэмжих үйл ажиллагааны чанар, үр нөлөөг сайжруулах зорилгоор нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлж байна. Энэ хэсгээс тогтолцооны бодлого, хамрах хүрээ, баримт бичиг, үнэлгээ, сайжруулалтын мэдээлэлтэй танилцана.
ЧАНАР · ХАРИУЦЛАГА · ТАСРАЛТГҮЙ САЙЖРУУЛАЛТ
БОДЛОГО БА ХАМРАХ ХҮРЭЭ
Алсын хараа, эрхэм зорилго
Алсын хараа – Дэлхийн түвшний судалгааны их сургууль болно.
Эрхэм зорилго – Бид шинжлэх ухааны хөгжлийн үндэсний түүчээлэгчийн хувьд эрдэм шинжилгээ, сургалтаар манлайлж, нийгмийг хөгжүүлэгч хүч болсон тэргүүлэх их сургууль байна.
Менежментийн бодлого
МУИС нь алсын хараа, эрхэм зорилгоо хэрэгжүүлэхдээ боловсрол, сургалт, судалгаа болон бусад үйлчилгээний чанараар оролцогч талуудын хэрэгцээ, шаардлагыг хангахыг зорьдог. Үүний зэрэгцээ холбогдох шаардлагыг мөрдөж, менежментийн тогтолцоогоо тасралтгүй сайжруулах, нийгмийн хариуцлага, эрдмийн эрх чөлөө, ёс зүйг эрхэмлэх зарчим баримтална.
Тогтолцооны хамрах хүрээ
МУИС-ийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, удирдлага болон дэмжих үйл ажиллагааг хамарсан менежментийн тогтолцоо.
СТРАТЕГИЙН УЯЛДАА БА СТАНДАРТ
МУИС-ийн стратегитай уялдах нь
МУИС-ийн 2025–2030 оны стратегийн эрдэм шинжилгээ, сургалт, нийгмийн оролцоо, нөөц, засаглалын таван тэргүүлэх чиглэл нь НМТ-ийн бодлого, зорилтуудын суурь болно. НМТ нь эдгээр зорилтыг хэрэгжүүлэх үйл явцын уялдаа, хяналт, үнэлгээ, сайжруулалтыг дэмжинэ.
Стандарт ба гэрчилгээ
МУИС нь ISO 9001:2015 болон ISO 21001:2018 стандартын шаардлагад тулгуурласан нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлж байна.
БАРИМТ БИЧГИЙН САН
НМТ-ны гарын авлага
Журам, заавар
Журам, заавар
Урсгал диаграмм
Урсгал диаграмм
Маягт, загвар
Маягт, загвар
| БАРИМТ БИЧГИЙН НЭР | КОД / ХУВИЛБАР | ФАЙЛ |
|---|---|---|
| Үйл явцын дараалал ба харилцан үйлчлэл | Эх баримтаас | Дэлгэрэнгүй үзэх → |
| Тэнхимийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтын үйл явц (NUM EOMS PFC 001) | Эх баримтаас | Дэлгэрэнгүй үзэх → |
| Стратегийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл явц (NUM EOMS PFC 015) | Эх баримтаас | Дэлгэрэнгүй үзэх → |
| Оюутны хөгжлийн болон соёл, олон нийтийн үйл ажиллагаа (NUM EOMS PFC 017) | Эх баримтаас | Дэлгэрэнгүй үзэх → |
| Оюутны суралцахуйг дэмжих, сурлагын ахицад хяналт тавих үйл явц (NUM EOMS PFC 016) | Эх баримтаас | Дэлгэрэнгүй үзэх → |
| Маркетинг, элсэлтийн мэдээлэл, сурталчилгааны үйл явц (NUM EOMS PFC 011) | Эх баримтаас | Дэлгэрэнгүй үзэх → |
| Их сургуулийн орчны аюулгүй байдал, үйлчилгээний үйл явц NUM EOMS PFC 005 | Эх баримтаас | Дэлгэрэнгүй үзэх → |
| Барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний үйл явц (NUM EOMS PFC 020) | Эх баримтаас | Дэлгэрэнгүй үзэх → |
СУДАЛГАА, АУДИТ, САЙЖРУУЛАЛТ
Судалгаа, санал хүсэлт
Суралцагч, багш, ажилтан болон бусад оролцогч талын сэтгэл ханамж, санал хүсэлт, мониторингийн нэгтгэсэн үр дүн
Судалгаа, санал хүсэлт
Аудит, үнэлгээ, сайжруулалт
Менежментийн тогтолцооны аудит, гүйцэтгэлийн үнэлгээ, залруулах арга хэмжээ, тасралтгүй сайжруулалтын үр дүн.