Элсэлт / Бакалавр

Бакалаврын сургалт

МУИС нь олон улсын жишгийн дагуу “либерал арт” уламжлалд суурилсан бакалаврын “хөтөлбөр”-өөр сургалт эрхэлдэг.

МУИС-ийн бакалаврын хөтөлбөр нь “ерөнхий суурь”, “мэргэжлийн суурь”, “мэргэших” болон “чөлөөт сонголт”-ийн хичээлүүдээс бүрдсэн 121-ээс багагүй (ХЗС-ийн хувьд 151) багц цаг бүхий сургалтын төлөвлөгөөтэй, 4 жил үргэлжилдэг.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

БАКАЛАВРЫН ЭЛСЭЛТ

6-Р САР

03

БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨР

ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЛЭХ

7-Р САР

08

БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨР

ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ДУУСАХ

7-Р САР

16

БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨР

ЭЛСЭХ ЭРХ ОЛГОХ

8-Р САР

09

БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨР

ОЮУТАН БОЛОХ ХҮСЭЛТ ИЛГЭЭЖ ДУУСАХ

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөгчдөд өгөх зөвлөмж

МУИС-ийн оюутан
Монголын ирээдүй

МУИС-иас хэрэгжүүлж буй Либерал артс боловсрол олгох бодлогын хүрээнд, МУИС-д элсэн суралцагч, оюутан залуус та бүгдийг эрүүл, аюулгүй орчинд сурч, амьдрах боломжоор хангаж, хувь хүний хөгжлийн чиг баримжааг зөв олж, сургалтаар олсон мэдлэгээ үр бүтээлтэй ашиглаж, нийгмийн сайн сайхны дуу хоолой болж хөгжихөд тань бид бүх талаас дэмжиж, хичээнгүйлэн ажиллах болно.

Өдөрлөг & Үйл ажиллагаа

"МУИС-ийн сорилго" өдөрлөг

2024 оны 2 дугаар сарын 22-оос 04 дүгээр сарын 27-ны хооронд 7 хоног бүрийн пүрэв болон бямба гарагт нийт 12 удаа (9 долоо хоног) үргэлжлэх өдөрлөгт урьж байна.

"МУИС-тай танилцъя" өдөрлөг

МУИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд оюутан элсүүлэх журам таниулах ажлын хүрээнд МУИС-ийн оюутан, суралцагчийн соёл, МУИС-ийн элсэлтийн журам, сургалтын орчин, оюутныг дэмжих үйлчилгээ, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөмж, зөвлөгөөг олон нийтэд танилцуулах өдөрлөгт урьж байна.  

БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2024 ҮЗЭСГЭЛЭН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

БШУЯам, НБГазар, БЗСан, БҮТөв, ХИДСХолбоо, ИДСКонсорциум болон “Мишээл Экспо” ХХК жил бүр хамтран дээд боловсролын тогтолцоог олон улсын житттигт нийцүүлэх хөгжүүлэх, боловсролын бодлогын асуудлыг сурталчлах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их-дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэхэд нь шаардлагатай заавруудын талаар танилцуулах, сурталчлах, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэх зорилгоор “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ” салбарын үзэсгэлэн 2024 оны 04-р сарын 19-22-ны өдрүүдэд Мишээл Экспо болно.

МУИС-ийн оюутан - Монголын ирээдүй