Элсэлт / Бакалавр / Хөтөлбөр / Элсэлтийн шаардлага

Элсэлтийн шаардлага

МУИС-д элсэхийг хүссэн иргэд элсэлтийн журамтай танилцаж, элсэлтийн системд бүртгүүлнэ.

Холбоотой линкүүд

  • Бүртгүүлэгч нь Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн харьяалагдах бүсэд өрсөлдөнө. Бүсийг тогтоохдоо УИХ-ын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” бодлогын хүрээнд заасан дараах бүсчлэлийг баримтална. Үүнд: Алтайн бүсэд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Баруун бүсэд Баян-Өлгий, Увс, Ховд, Говийн бүсэд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв[1], Зүүн бүсэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хангайн бүсэд Архангай, Булган, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, Төвийн бүсэд Улаанбаатар хот хамаарна.
  • Ур чадварын шалгалттай хөтөлбөрийг сонгосон бүртгүүлэгч ур чадварын шалгалт өгнө.
  • Бүртгүүлэгч нь МУИС-ийн Шинжлэх Ухааны Сурryуль (ШУС), Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль (ХШУИС), Бизнесийн Сургууль/Худалдаа үйлдвэрлэлийн сургууль (БС/ХҮС), Хууль Зүйн Сургууль (ХЗС), Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль (ОУХНУС), Дорнод аймаг дахь салбар сургууль (ДС), Завхан аймаг дахь салбар сургууль (ЗС), Ховд аймаг дахь салбар сургууль (ХС)-ийн хөтөлбөрөөс сонгож бүртгүүлнэ. ШУС-д бүртгүүлэгч нь Байгалийн ухаан, Нийгмийн ухаан, Хүмүүнлэгийн ухааны салбарын хөтөлбөрөөс сонгоно.
  • Бүртгүүлэгч өөрийн хүсэлтээр хэдэн ч сургуулийн хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлж болно.
  • Бүртгүүлэгч нь БҮТ-ийн хүчинтэй батламжтай, эсвэл 2023 онд ЭЕШ өгөхөөр БҮТ-д бүртгүүлсэн байна. Бүртгүүлэгч нь МУИС-ийн оюутан бол бүртгүүлэх боломжгүй.
  • Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн Монгол улсын иргэн БШУЯ-ны сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны А/347 тоот тушаалаар баталсан “Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох журам”-ыг баримтална.

[1] Төв аймаг Төвийн бүсэд хамаарах боловч Улаанбаатар хотын төгсөгчийн тоо, чанараас шалтгаалан Говийн бүсэд багтаасан болно.