Элсэлт / Баклавр / МУИС-д элсэх / Элсэлтийн тусламж, дэмжлэг

Элсэлтийн тусламж, дэмжлэг

Эрдэм боловсролыг эрхэмлэгч Таныг Монгол улсын ууган их сургуульд элсэж шилдэг эрдэмтэн багш нарын удирдлага дор, авьяас билиг дүүрэн үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа хүн төрөлхтний бүтээсэн мэдлэгийн охь шимээс суралцаж, чанартай боловсрол эзэмшихийг урьж байна. Манай сургуулийн шинэ хөтөлбөр таныг авьяас чадвараа нээн хөгжүүлж, сонирхсон чиглэлээрээ сонголт хийж хавсарга болон давхар мэргэшин суралцах өргөн боломж олгоно.

МУИС-ийн оюутнууд нь сургууль хоорондын хамтын ажиллагаа, оюутан солилцооны гэрээтэй дэлхийн 100 орчим их, дээд сургуулиудад оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Дотуур байрны үйлчилгээ

МУИС нь оюутны 6 дотуур байртай бөгөөд гадаадын 200, дотоодын 1800 гаруй оюутан хүлээн авах хүчин чадалтай. Дотуур байранд орох хүсэлт гаргасан суралцагчдын 98 % нь байраар хангагддаг.

МУИС-аас Боловсролын үнэлгээний төвтэй хамтран ЕБС-ийн 8-9, 10-11, 12-р ангийн сурагчид болон эцэг, эх, багш нарт зориулан мэргэжлээ хэрхэн сонгох талаар цахим контентыг бэлтгэн хүргэж байна.