Элсэлт / Баклавр / МУИС-д элсэх

МУИС-д элсэх

Эрдэм боловсролыг эрхэмлэгч Таныг Монгол улсын ууган их сургуульд элсч шилдэг эрдэмтэн багш нарын удирдлага дор, авьяас билиг дүүрэн үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа хүн төрөлхтний бүтээсэн мэдлэгийн охь шимээс суралцаж, чанартай боловсрол эзэмшихийг урьж байна. Манай сургуулийн шинэ хөтөлбөр таныг авьяас чадвараа нээн хөгжүүлж, сонирхсон чиглэлээрээ сонголт хийж хавсарга болон давхар мэргэшин суралцах өргөн боломж олгоно.

ЭЛСЭЛТ​

МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл орон даяар 2024 оны 6 дугаар сарын ….-ны өдрөөс … дугаар сарын …-ний өдрийн 12.00 цаг хүртэл https://burtgel.num.edu.mn элсэлтийн системээр явагдана.

МУИС-ийн оюутнууд нь сургууль хоорондын хамтын ажиллагаа, оюутан солилцооны гэрээтэй дэлхийн 100 орчим их, дээд сургуулиудад оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Дотуур байрны үйлчилгээ

МУИС нь оюутны 6 дотуур байртай бөгөөд гадаадын 200, дотоодын 1800 гаруй оюутан хүлээн авах хүчин чадалтай. Дотуур байранд орох хүсэлт гаргасан суралцагчдын 98 % нь байраар хангагддаг.

МУИС-аас Боловсролын үнэлгээний төвтэй хамтран ЕБС-ийн 8-9, 10-11, 12-р ангийн сурагчид болон эцэг, эх, багш нарт зориулан мэргэжлээ хэрхэн сонгох талаар цахим контентыг бэлтгэн хүргэж байна.

Холбоотой линкүүд