Элсэлт / Бакалавр / Тэтгэлэг, төлбөр

Тэтгэлэг, төлбөр

МУИС-д нийгмийн идэвх оролцоо сайтай, амжилттай суралцаж буй суралцагчдыг дэмжин сурах боломжоор ханган тухайн улирлын болон төгсөх хүртэлх сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой.

Тэтгэлэг

МУИС нь суралцагчдын амжилттай суралцах, судалгаа шинжилгээний ажилд оролцож сайн үр дүн гаргах, бүтээл хэвлүүлэх зэрэг суралцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тэднийг урамшуулах, шилдэг элсэгчдийг дэмжих зорилгоор МУИС-иас олгох тэтгэлэг болон гадаад дотоодын байгууллага, сан, төгсөгч, хувь хүний нэрэмжит тэтгэлгийг олгох үйл ажиллагааг зохион байгуулж Ахисан түвшний болон Бакалаврын түвшний суралцагчид зориулан  40 гаруй тэтгэлгийг жил бүр 1000 орчим суралцагчдад 1 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгож байна.