Судалгаа / Хамтрах боломж

Хамтрах боломж

МУИС-ийн профессор багш, судлаачид МУИС-ийн төвлөрсөн сангийн эрдэм шинжилгээ, инновацын дансаар дамжуулан 2023-2024 оны хичээлийн жилд санхүүжилт хийсэн нийт 4,688,230,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий 155 төсөл, гэрээт судалгааны ажлыг хэрэгжүүлэв.

МУИС-ийн эрдэмтэн судлаачид 2023-2024 оны хичээлийн жилд Web of Science JCR мэдээллийн санд бүртгэл бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн нийт 134 өгүүлэл тооцуулсан нь өмнөх онтой харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд ШУС-ийн Байгалийн ухааны салбар, ИТС-ийн профессор багш нар хамгийн олон өгүүлэл хэвлүүлжээ.

Тэнхимийн хувьд Биологи, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэл, Хими, биологийн инженерчлэл, Хими, Газарзүйн тэнхимүүд WoS бүртгэлтэй сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллийн тоо, оролцоогоороо тэргүүлж байна.

Холбоотой линкүүд