Судалгаа / Хамтрах боломж / Төслийн зар

Төслийн зар

Судалгаа, инновацын бодлогын газар

Одоогоор бүртгэгдсэн зарлал байхгүй байна.

Одоогоор бүртгэгдсэн зарлал байхгүй байна.

ШУТС: 2025 оноос эхлэн хэрэгжүүлэх хамтарсан судалгааны төсөл

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан, Тайваны Үндэсний шинжлэх ухаан, технологийн зөвлөл хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2025 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн хамтарсан төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Мэдүүлэг хүлээн авах: Төслийн мэдүүлгийг Монгол талд 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 17:30 цаг хүртэл Шинжлэх ухаан, технологийн сангийн Төслийн мэдээллийн сан (https://project.stf.gov.mn/#/landing/3824568/0)-аар дамжуулан цахим хэлбэрээр хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”-ын дагуу инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх зорилго бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад грант олгох сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Шинжлэх ухаан, технологийн улсын хороо хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан “Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Монгол-Беларусийн хамтарсан комиссын протокол”-ийн дагуу 2024 оноос эхлэн хэрэгжүүлэх хамтарсан төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Мэдүүлэг хүлээн авах: 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл Шинжлэх ухаан, технологийн сангийн төслийн мэдээллийн сангаар дамжуулан цахим хэлбэрээр /Project.stf.gov.mn/ хүлээн авна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

NEF: Research grant programme

Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын байгалийн хамгааллын тухай мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилготой эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны судалгаанд грант олгох төслийн сонгон шалгаруулалтын зарыг та бүхэнд хүргэж байна.

Мэдүүлэг хүлээн авах: 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын залуу судлаачдыг байгаль орчны чиглэлээр мэргэ чадавхжуулах зорилго бүхий төслийн сонгон шалгаруулалтын зарыг та бүхэнд хүргэж байна.

Мэдүүлэг хүлээн авах хугацаа:

  • 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр /урьдчилсан байдлаар/
  • 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр  /урьдчилсан байдлаар/

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж болон хавсралт файлаас авах боломжтой. 

TWAS: Research grants programme for interdisciplinary research: Collaborative grants

Дэлхийн шинжлэх ухааны академийн тодорхойлсон шинжлэх ухаан, технологийн хоцрогдолтой орнуудад зориулсан судалгааны грант олгох төслийн сонгон шалгаруулалтын зарыг та бүхэнд хүргэж байна.

Мэдүүлэг хүлээн авах: 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Физикийн чиглэлээр докторын дараах тэтгэлэгт хөтөлбөрийн зарыг та бүхэнд хүргэж байна.

Мэдүүлэг хүлээн авах: 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Биотехнологийн чиглэлээр докторын дараах тэтгэлэгт хөтөлбөрийн зарыг та бүхэнд хүргэж байна.

Мэдүүлэг хүлээн авах: 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Байгаль, нийгэм болон хэрэглээний шинжлэх ухааны чиглэлээр докторын дараах тэтгэлэгт хөтөлбөрийн зарыг та бүхэнд хүргэж байна.

Мэдүүлэг хүлээн авах:

  • 2024 оны 3-р сарын 29-ны өдөр хүртэл /Урьдчилсан/
  • 2024 оны 5-р сарын 30-ны өдөр хүртэл /Эцсийн/

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх хөтөлбөрийн зарыг та бүхэнд хүргэж байна.

Мэдүүлэг хүлээн авах: 2024 оны 10-р сарын 9-ны өдөр хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

ISIF Asia: Ian Peter - grants for internet and the environment

Интернэт болон хүрээлэн буй байгаль орчны хамаарлыг судлах зорилготой грант олгох сонгон шалгаруулалтын зарыг та бүхэнд хүргэж байна.

Мэдүүлэг хүлээн авах хугацаа: 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Интернэтийн дэд бүтцийг сайжруулах хүчин чармайлтыг дэмжих грант олгох сонгон шалгаруулалтын зарыг та бүхэнд хүргэж байна.

Мэдүүлэг хүлээн авах хугацаа: 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Swiss programme for international research by scientific investigation teams (SPIRIT)

Судалгааны төсөлд грант олгох сонгон шалгаруулалтын зарыг та бүхэнд хүргэж байна.

Мэдүүлэг хүлээн авах хугацаа:

2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж болон хавсралт файлаас авах боломжтой.

General Research Grants: Projects

Хүмүүнлэг болон түүхийн ухааны чиглэлээр олгох судалгааны төслийн грант олгох сонгон шалгаруулалтын зарыг та бүхэнд хүргэж байна.

Мэдүүлэг хүлээн авах хугацаа:

  • 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэл
  • 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл

 Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Equine Behavior Grants

Биологийн ухааны чиглэлээр олгох судалгааны төслийн грант олгох сонгон шалгаруулалтын зарыг та бүхэнд хүргэж байна.

Мэдүүлэг хүлээн авах хугацаа:

2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл

 Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.