Бидний тухай / Бүтэц / Стратеги төлөвлөгөө
Стратеги төлөвлөгөө

ҮНЭТ ЗҮЙЛС

- Академик эрх чөлөө – оюуны чөлөөт, нээлттэй эрэл хайгуул хийх, түүний үр дүнг чөлөөтэй илэрхийлэхийг бүх талаар дэмжиж, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх;
- Ёс зүй – багш, судлаач, суралцагчийн болон хувь хүний ёс зүйг дээдлэн, үнэнч шударга байж, бусдад хүндэтгэлтэй хандах;
- Уламжлалын бахархал – дээд боловсролын анхдагч, шинжлэх ухааны суурь салбарыг хөгжүүлэгч, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулагч МУИС-аар овоглосон хэн бүхний бахархлыг бадраах;
- Бүтээлч байдал – бүтээлч сэтгэлгээгээр инновацлаг шийдэл, өөрчлөлтийг дэмжин, үр дүнд төвлөрч бүтээмжтэй ажиллах.


Эрхэм зорилго
Бид шинжлэх ухааны хөгжлийн үндэсний түүчээлэгчийн хувьд эрдэм шинжилгээ, сургалтаар манлайлж, нийгмийг хөгжүүлэгч хүч болсон тэргүүлэх их сургууль байна.
СТРАТЕГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Алсын хараа, эрхэм зорилгодоо хүрэх стратегийн тэргүүлэх таван чиглэлийг тодорхойллоо. Үүнд:
1.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
Судалгаа, инновацын чадамжийг бэхжүүлнэ.
2.
СУРГАЛТ
Дэлхийд өрсөлдөх чадвартай оюунлаг иргэдийг бэлтгэнэ.
3.
НИЙГМИЙН ОРОЛЦОО
Хамтын ажиллагаагаар нийгэмд тогтвортой үнэ цэнийг бүтээнэ.
4.
НӨӨЦ
Байгууллагын нөөцийн оновчтой удирдлагыг хөгжүүлнэ.
5.
ЗАСАГЛАЛ
Сайн засаглалыг төлөвшүүлж, менежментийн чадамжийг бэхжүүлнэ.
Стратеги төлөвлөгөө | файл |
---|---|
2016-2024 оны баталсан стратеги төлөвлөгөө | дэлгэрэнгүй харахын тул энд дарна уу. |