Нүүр хуудас / Элсэлтийн статистик

Элсэлтийн статистик

Монгол Улсын Их Сургууль (товчлол МУИС) нь 1942 оны 10-р сарын 5-нд байгуулагдсан, Монгол Улсын анхны их сургууль юм.

ЭЛСЭХ ШАЛГУУР

Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь бүрэлдэхүүн 8 сургууль, орон нутаг дахь харьяаллын 3 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, эрдэмтэн багш, ажилчидтай Монгол Улсын эрдэм оюуны төв юм. МУИС нь түүхэн хөгжлийнхөө явцад одоогийн МУБИС, ХААИС, ЭМШУИС, ШУТИС, ХИС, Ховд их сургууль гэсэн 6 их сургуулийг өрх тусгаарлан шинээр байгуулж, Монгол улсад дээд боловсролын системийг бий болгон төлөвшүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан билээ. Монгол Улс, бүс нутаг цаашлаад дэлхийн хэмжээнд дээд боловсрол болон шинжлэх ухаанд тавигдах шаардлага ихээхэн өөрчлөгдөж, үндэсний болон олон улсын шалгуур, стандарт өндөрсөж, сургалт, судалгааг олон улсын түвшинд хүргэх зорилтууд тавигдаж байгаа энэ үед бид өөрийн бодлогын чиг хандлагаа өөрчилж, бүс нутгийн их сургуулиудтай өрсөлдөх түвшинд хүрэх зорилт тавьсан.

Холбоотой линкүүд

Элсэлт