Нүүр хуудас / Төгсөгчид

Alumni

National University of Mongolia (abbreviated NUM) is the oldest university in Mongolia, founded on October 5, 1942.

Alumni Information

Alumni Services

Төгссөн тухай тодорхойлолт монголоор авах

Бүрдүүлэх материалын жагсаалт

  • Дипломын монгол хэл дээрх нүүр болон хавсралтын хуулбар
  • 6600 төгрөг дансанд тушаасан баримт
  • Тодорхойлолт очих газрын албан нэр
  • Төгссөн тухай тодорхойлолт, дүнгийн жагсаалт тухайн жил дотроо дахин авах эсвэл илүү хувь нэмж авах бол 1% нь 7920 төг

Хүлээн авах:  Бүрэн гүйцэд материалыг МУИС-ийн “Багш оюутны хөгжлийн төв”-ийн 3 давхарт 302 тоот өрөөнд 09:00-12:00, 14:00-16:00 цагийн хооронд зөвхөн цаасан хэлбэрээр хүлээн авна. E-MONGOLIA СИСТЕМД ДИПЛОМ БҮРТГҮҮЛЭХ ГЭЖ БУЙ БОЛ ТОДОРХОЙЛОЛТ АВАХ ШААРДЛАГАГҮЙ, ХАРИН МУИС-ИЙН АРХИВААС ТӨГССӨН ТУШААЛЫН ХУУЛБАР АВНА.

Олгох:

  • Монгол тодорхойлолтыг материал өгснөөс хойш ажлын 1-3 хоногт олгоно.

Жич: Үнийн дүнг МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн 16 тоот тогтоолоор баталсан болно.

Холбоо барих: Утас 77307730-1318,   Цахим шуудан: registraroffice@num.edu.mn,  мэргэжилтэн Т.Сая-Эрдэнэ

Дансны дугаар: Голомт банк 1102927741

Хүлээн авагч:  МУИС төвлөрсөн сан

Гүйлгээний утга: Төгссөн тодорхойлолт-Овог нэр

Төгссөн тухай тодорхойлолт англиар авах

Бүрдүүлэх материалын жагсаалт

  • Дипломын англи хэл дээрх нүүр болон хавсралтын хуулбар
  • Хураамж 23760 төгрөг дансанд тушаасан баримт
  • Тодорхойлолт очих газрын албан нэр

Дипломын дүнгийн жагсаалт авах бол

  • 2011 оноос өмнөх төгсөлт 30360 төг
  • 2011 он болон хойших төгсөлт 6600 төг нэмж тушаана
  • Төгссөн тухай тодорхойлолт, дүнгийн жагсаалт тухайн жил дотроо дахин авах эсвэл илүү хувь нэмж авах бол 1% нь 7920 төг

Хүлээн авах:  Бүрэн гүйцэд материалыг МУИС-ийн “Багш оюутны хөгжлийн төв”-ийн 3 давхарт 302 тоот өрөөнд 09:00-12:00, 14:00-16:00 цагийн хооронд зөвхөн цаасан хэлбэрээр хүлээн авна. E-MONGOLIA СИСТЕМД ДИПЛОМ БҮРТГҮҮЛЭХ ГЭЖ БУЙ БОЛ ТОДОРХОЙЛОЛТ АВАХ ШААРДЛАГАГҮЙ, ХАРИН МУИС-ИЙН АРХИВААС ТӨГССӨН ТУШААЛЫН ХУУЛБАР АВНА.

Олгох:

  • Англи хэл дээрх (дүнгийн жагсаалттай) тодорхойлолтыг ажлын 3-5 хоногт олгоно.

Жич: Үнийн дүнг МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 06-ний өдрийн 16 тоот тогтоолоор баталсан болно.

Холбоо барих: Утас 77307730-1318,   Цахим шуудан: registraroffice@num.edu.mn,  мэргэжилтэн Т.Сая-Эрдэнэ

Дансны дугаар: Голомт банк 1102927741

Хүлээн авагч:  МУИС төвлөрсөн сан

Гүйлгээний утга: Төгссөн тодорхойлолт-Овог нэр

Диплом, хавсралт дахин авах

Диплом, дүнгийн хавсралт дахин авах бол дараах материал бүрдүүлнэ. Үүнд:

  1. МУИС-ийн архивын дипломын лавлагаа/ Е-номын сангийн 1 давхар/
  2. Диплом үрэгдүүлсэн тухай сонины зар
  3. СТС-ийн тодорхойлолт/2004 оноос хойш төгсөгчид /Багш оюутны хөгжлийн төв, 3 давхар, 306 тоот/
  4. Иргэний үнэмлэхийн хуулбар
  5. Төлбөрийн баримт: Голомт банк, МУИС-ийн төвлөрсөн данс 1102927741
  • Диплом, дүнгийн хавсралт хамт дахин авах бол төлбөрийн хураамж: 369600 төгрөг/ заавал банкаар гүйлгээ хийсэн баримт/
  • Дүнгийн хавсралт дангаар дахин авах бол хураамж: 237600 төгрөг /заавал банкаар гүйлгээ хийсэн баримт/
  • Дипломын нүүр дахин авах бол хураамж: 132000 төгрөг /заавал банкаар гүйлгээ хийсэн баримт/
  1. Хувь хүний хүсэлт / МУИС-ийн Сургалт хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газарт дахин диплом олгох тухай/
  2. Улсын бүртгэлийн төв архиваас эцэг/эхийн нэр өөрчилсөн лавлагаа /хэрэв овог, нэр сольсон бол / 

Материал өгөх газар: Багш оюутны хөгжлийн төв, 3 давхар 302 тоот өрөөнд өгнө.

Олгох хугацаа: Ажлын 10 хоногт

Холбоо барих утас: 77307730-1322

Сургалтын үйл ажиллагааны журмын заалт:

7.2 Диплом, дипломын хавсралт дахин олгох

  • Төгсөгчийн овог нэр, регистрийн дугаар өөрчлөгдсөн, буруу бичигдсэн тохиолдолд архивын материал, холбогдох байгууллагын шийдвэрийг үндэслэн      сард 1 удаа МУИС-ийн захирлын тушаалаар дахин олгоно.
  •  МУИС-ийг төгсөгчийн дээд боловсролын зэргийн диплом, дипломын хавсралтыг дахин авах тухай хүсэлтийг Сургалтын үйл ажиллагаа хариуцсан нэгж хүлээн авч, хянан нягталж, ажлын 10 хоногт багтаан дахин олгоно.
  • Дээд боловсролын диплом, дипломын хавсралтыг дахин олгохдоо батлагдсан загварын дагуу одоо ажиллаж байгаа албан тушаалтан гарын үсэг зурж, МУИС-ийн тамгаар баталгаажуулан, олгосон өдрийн огноог бичнэ.
  • Дээд боловсролын зэргийн диплом, дипломын хавсралт дахин авахад хураамж төлнө.
  • Дахин олгосон диплом, дипломын хавсралтын баруун дээд талд “ДАХИН ОЛГОВ” гэсэн тэмдэглэгээ байна. Тэмдэглэгээ нь “Times New Roman” фонтын 16-ын хэмжээтэй үсгээр улаан өнгөөр бичигдсэн байна.
  • Дахин олгосон диплом, дипломын хавсралт, холбогдох материалын хуулбарыг сургуулийн архивт хүлээлгэн өгнө.

Диплом Е-Mongolia системд бүртгүүлэх

Дотоодын их дээд сургууль төгссөн боловсролын бичиг баримт

(С, D, E, F диплом) бүртгүүлэх:

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. ӨРГӨДӨЛ
  2. ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХНИЙ ХУУЛБАР
  3. ДИПЛОМ, ДҮНГИЙН ХАВСРАЛТЫН ХУУЛБАР
  4. ТӨГССӨН СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН ТУШААЛ ЭСВЭЛ АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЛАВЛАГАА/ Е- номын сангийн 1 давхарт/

ӨРГӨДӨЛ БИЧИХ ЗАГВАР

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ

 

   2022 он … сарын…өдөр

   Миний бие………………….овогтой ................... (РД:…………………..) нь ….. онд …………………………..сургуулийг ………………….................. мэргэжлээр ………….боловсролын зэрэгтэй төгссөн тул  Дээд боловсролын удирдлага, мэдээллийн системд бүртгэж өгнө үү.

 

Өргөдөл гаргасан:

......................овогтой.................................

Холбогдох утасны дугаар: ...........................

Имэйл хаяг......................................................

 

Багш, хөгжлийн ордоны 2 давхарт Боловсролын ерөнхий газрын бичиг хэрэгт өгнө.

Утас: 70140069