Оюутны үйлчилгээ

Оюутанд зориулсан бүхий л үйлчилгээ, хэрэгцээт линкүүдийг

Вебээр ашиглах

Хичээл, төлбөр

Ном унших, захиалах

Зөвлөгөө, тусламж

Нэгдэх, хөгжих

Монгол улсын их сургуульд элсэн суралцах сонирхолтой оюутан, сурагчдад зориулсан систем хандан элсэхэд шаардлагатай бүхий л мэдээллүүдтэй танилцаарай.

Сургах ба сурах үйл явцыг дэлхийн тэргүүлэх түвшинд хүргэх, их сургуулийн алсын хараа, эрхэм зорилгод нийцсэн оюутны олон талт үйл ажиллагааг энэ сайтаас хүлээн авна уу.

Номын сангийн мэдээллийн системийн тусламжтайгаар та МУИС-ийн номын санд бүртгэлтэй бүх номын каталогтой танилцах, захиалах боломжтой.

Хичээлийн байрууд, номын сан, үйлчилгээнүүдийн төвүүдтэй виртуалаар танилцах аялалт таныг урьж байна.


Хөдөлмөрийн зах зээлд чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилгын хүрээнд  МУИС-ийн суралцагч, төгсөгч оюутнуудад ажил мэргэжлийн баримжаа олгох, карьер төлөвлөлтөө хийхэд туслах, дэмжих, ажлын байранд бэлтгэх, зуучлах, суралцагсдад зөөлөн ур чадварыг эзэмшүүлэх зэрэг 8 үндсэн зорилтын хүрээнд 29 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг.

МУИС нь гадаад дотоодын  2000 суралцагчдыг байраар хангах хүчин чадалтай  6 оюутны дотуур байртай. Хөгжлийн бэрхшээлтэй оюутан, хөдөө орон нутгийн харьяалалтай шинэ элсэгч, бакалаврын түвшний суралцагч,  ахисан түвшний суралцагч гэсэн дарааллаар суралцагчдын хүсэлтийг хүлээн авч байраар хангадаг. Уншлагын танхим, гал тогоо, халуун усны өрөө, угаалгын өрөө, 24 цагийн харуул хамгаалалт, утасгүй сүлжээнд холбогдсон тохилог орчинтой.

Холбогдох нэгж, хуулийн байгууллагуудтай хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн дадал, үйлдэл, хандлагад нөлөөлөх ажлыг зохион байгуулж, суралцагчдад хууль эрх зүйн мэдлэг олгон зөвлөгөө өгч, хууль, дүрэм журмыг таниулах, сурталчлах, мөрдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлдэг.

Энэ үйлчилгээ нь суралцагчдыг судалгаа, эрдэм шинжилгээ, академик хөтөлбөрт оролцох, гарааны бизнес бойжуулахад нь дэмжлэг үзүүлж, нийгмийн идэвхтэй иргэн болж төлөвшихөд нь  туслах зорилготой олон талт хөтөлбөрт арга хэмжээг үр дүнтэйгээр зохион  байгуулахад чиглэнэ.

Бид гадаад дотоодын нэр хүнтэй байгууллага, сан, хувь хүнтэй  хамтран  хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай, хичээнгүйлэн суралцдаг оюутан суралцагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлж, тэдэнд итгэл дүүрэн суралцах, хөгжих урам зориг өгөхийн тулд хичээнгүйлэн ажиллаж байна.     

Дээд боловсролыг дэмжих бодлогын хүрээнд Боловсролын зээлийн сантай хамтран МУИС-д суралцаж буй гадаад дотоодын иргэдэд дэмжлэг үзүүлж,тэдний  нийгмийн баталгааг хангах үүднээс дараах төрлийн зээл тусламжийн үйлчилгээг үзүүлж байна.

  • Буцалтгүй тусламж
  • Оюутны хөгжлийн зээл
  • Засгийн газрын хоорондын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд олгох тэтгэлэг /Амьжиргааны зардал/
  • Замын зардлын буцаан олголт

Уг үйлчилгээ нь суралцагчдыг нийгэм, соёл, урлаг, спортын үйл ажиллагаанд өргөнөөр хамруулах, оюутны байгууллагад зөвлөн туслах, холбогдох чиглэлээр хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, оюутны өөрийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэх, оюутны сайн дурын клубүүдтэй хамтран ажиллах,тэдний үйл ажиллагааг хөгжүүлэхэд тал бүрийн дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг.

МУИС нь гадаадын 100 гаруй  их сургуультай ” Oюутан солилцоо”-ны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх  гэрээтэйгээр ажилладаг билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бид  МУИС-ийн суралцагчийг гадаадын их сургуулиудад, гадаадын их сургуулийн  суралцагчдыг МУИС -д  урт болон богино хугацааны  оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах үйлчилгээг үзүүлэхээс гадна МУИС-ийн орон нутаг дах салбар сургуулиудад дотоод хөтөлбөрүүдэд хамрагдах боломжоор хангаж ажилладаг.

МУИС нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд анхаарч боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, зам талбай, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэдэг. Төрөл бүрийн судалгааны дүгнэлт, уулзалт ярилцлага, хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмж, сургалтад баримтлах ОУ-ын шалгуур үзүүлэлт зэргийг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч бэрхшээлээ даван туулж амжилттай суралцахад  нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хичээл сургалтын “тохиргоо”-г хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол улсын их сургуульд Хятад, Орос, Америк, Герман, Франц, Япон Солонгос зэрэг 20 орчим улсын 1200 гаруй гадаад оюутан суралцагч Монгол хэлний бэлтгэл, бакалавр, магистр, докторын түвшний сургалтад хамрагдаж байна.  Эдгээр суралцагчдад тус үйлчилгээний хүрээнд Монгол улсын хууль тогтоомж, виз оршин суух зөвшөөрөл болон сургуулийн дүрэм журмыг танилцуулах, суралцагчдыг дотуур байранд оршин суухад дэмжлэг үзүүлэх, төрөл бүрийн соёл, нийтийн хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Суралцагчдын эрүүл мэндийг дэмжих үйлчилгээний хүрээнд эрүүл мэндийн анхан шатны үзлэг, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, вакцинжуулалт витаминжуулалтын аян,  сайн үйлс донорын аян, эрүүл мэндийн төрөл бүрийн мэдээлэл зөвлөгөө өгөх зорилготой сургалт өдөрлөгийг зохион байгуулж байна.

МУИС-ийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн нийт суралцагчдын цахим үнэмлэх хэвлэх, олгох, дахин захиалга авч хэвлэн олгох ажлыг гүйцэтгэж байна.

Суралцагч цахим үнэмлэхээр:

  • Номын сангаар үйлчлүүлэх
  • Суралцагчийн суралцаж буй тодорхойлолт /МУИС-ийн ТҮЦ машинаас/
  • Суралцагчийн дүнгийн лавлагаа / МУИС-ийн ТҮЦ машинаас /
  • Нийтийн тээврийн хөнгөлөлтийн карт захиалах
  • Сургуулийн эмчид үзүүлэх, зөвлөгөө авах
  • Хичээлийн улирлын шалгалт өгөх
  • Оюутны байранд орох
  • Бусад

Мөн Нийслэлийн боловсролын газар, Улаанбаатар смарт карт компанитай хамтран Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих U Money карт захиалгын мэдээлэл зөвлөгөөг хүргэн ажилладаг.

МУИС-ийн суралцагчдын сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх,  сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ажил амьдралын зөв дадал эзэмшихэд нь дэмжин туслах зорилготой уг үйлчилгээнд бакалавр, магистр, докторын түвшний идэвхтэй төлөвт суралцаж буй суралцагч хамрагдах боломжтой бөгөөд зөвлөгөөг МУИС-ийн сэтгэл зүйч, Сэтгэл судлалын тэнхимийн багш нар зөвлөгөөг өгч хамтран ажиллаж байна.