Бидний тухай / Багш ажилчид

Ректор

Товч танилцуулга

Д.Бадарч

Ректор

Дэндэвийн Бадарч нь 2022 оны 12 сарын 22 -ны өдөр МУИС-ийн захирлаар томилогдон ажиллаж байна. Түүнээс өмнө 2003-2018 он хүртэл ЮНЕСКО-д ажиллаж байхдаа Нийгэм, Хүмүүнлэгийн салбарын газрын захирал, Армен, Азербайжан, Беларус, Молдов, ОХУ, Узбекистан зэрэг улсуудад ЮНЕСКО-ийн төлөөлөгчөөр ажиллаж, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт олон тооны олон улсын төслүүдийг удирдан хэрэгжүүлсэн байна. 1992-2003 онд тэрээр ШУТИС-ийн захирлаар ажиллаж байхдаа дээд боловсролын салбарт олон чухал өөрчлөлт шинэчлэлийг гардан удирдаж хэрэгжүүлсэн юм.

Тэрээр Удирдлагын Мэдээллийн системийн профессор бөгөөд ШУТИС-ийн Дээд боловсролын судалгааны лабораторийн эрхлэгчээр ажиллаж дээд боловсролын удирдлага, манлайлал, боловсролын салбарт системийн сэтгэлгээ хэрэглэх талаар судалгаа явуулж иржээ.

Профессор Бадарч нь УИХ-ын даргын зөвлөх, Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын зөвлөх зэрэг ажлыг хийж байсны дээр АХБ, ЮНЕСКО, НҮБХХ, Хөдөлмөрийн байгууллага зэрэг олон улсын байгууллагад зөвлөж байжээ. Одоо ЮНЕСКО-ийн “Нийгмийн Өөрчлөлтийн удирдлага” засгийн газар хоорондын хөтөлбөрийн Ази-Номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч, ЮНЕСКО-ийн Ази, номхон далайн харилцан ойлголцлын төлөөх боловсролын төвийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Тэрээр дээд боловсролын удирдлага, мэдээллийн технологи, шинжлэх ухааны бодлого зэрэг сэдвээр 10 ном зохиож, редакторласны дотор “Монгол орон өнөөдөр” номыг RoutledgeCurson хэвлэлийн газарт 2003 онд редакторлаж хэвлүүлсний дээр Дээд боловсролын онол, арга зүй 3 ботийг бичиж хэвлүүлсэн байна.

Д.Бадарч нь Уралын Техникийн их сургуулийг Удирдлагын автоматжуулсан систем мэргэжлээр төгсөөд, Москвагийн Иргэний агаарын тээврийн инженерийн их сургууль доктор (PhD) -ын зэрэг хамгаалсан байна. Проф.Бадарч нь Уралын Техникийн их сургууль, ШУТИС-ийн хүндэт доктор цол хүртсэний дээр дээд боловсролд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Ардын багш” цол хүртээжээ.