Оюутны клубуудын нэгдсэн өдөрлөг

МУИС-ийн оюутны байгууллага, клубүүдийн бодлого чиглэл, үйл ажиллагаа, үйлчилгээг сурталчлах ажлын хүрээнд нэгдсэн өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Өдөрлөгийн хүрээнд та өөрийн сонирхож буй клубт элсэх боломжтой ба тухайн клубийн үйл ажиллагаанд өөрийн санал санаачилга, зөвлөмжөө хэлэхэд нээлттэй.