БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолын Хавсралт №3 “ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИД ТӨРӨӨС САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ хүрээнд Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын боловсрол эзэмших өдрийн ангид суралцаж байгаа Монгол улсын иргэнд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, тэтгэлгийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан олгоно.

Боловсролын зээл:

БШУЯ-ны Боловсролын зээлийн сан төрийн бодлого хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургууль болон гадаадын их дээд сургууль, коллежид суралцаж дээд боловсрол эзэмшиж буй суралцагчдад зээл, буцалтгүй тусламж олгох үйлчилгээг хэрэгжүүлэн зохион байгуулдаг.  

Оюутны хөгжлийн зээл: 

Оюутны хөгжлийн зээлийн зорилго нь оюутан, суралцагчийн сурах бололцоог нэмэгдүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. 

Буцалтгүй тусламж:  

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, тэтгэлгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 346-р тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу буцалтгүй тусламж олгож байна. 

Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг дээд боловсролын сургалтын байгууллагын дараахь суралцагч хамрагдана.

  • Бүтэн өнчин суралцагч; (голч 2.0)
  • Хөгжлийн бэрхшээлтэй бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцагч; (голч 2.0)
  • Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч; (голч 2.0)
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын нэг суралцагч; (голч 2.0)
  • Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч; (голч 2.0)
  • “Монголын сайхан бичигтэн” уралдааны эхний гурван байрт шалгарсан суралцагч; (голч 2.8)
  • Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр суралцагч; (энэ журмын заасан суралцагч нь шинээр элсэгч бол ерөнхий шалгалтын дундаж 650-750 оноо авсан тохиолдолд 70 хувийн, 751-ээс дээш оноо авсан тохиолдолд 100 хувийн, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улиралд 2.8-3.0 хүртэл голч оноотой суралцсан тохиолдолд 70 хувийн, 3.0 болон түүнээс дээш суралцсан тохиолдолд 100 хувийн сургалтын төлбөр)
  • Аймгийн төв хүртэл 500 км болон түүнээс хол байршилтай сургалтын байгууллагад суралцагч;
  • Засгийн газар хоорондын болон яам, Боловсролын зээлийн сангийн түвшинд хийгдсэн хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад гадаад орноос суралцагч.

Бүрдүүлэх бичиг баримт:

Дээрх болзлыг хангасан суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлэн МУИС-ийн Оюутны хөгжлийн төвийн мэргэжилтэнд өгнө. 

  • Өргөдөл
  • Төрсний гэрчилгээ
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж/шинээр элсэгч/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  • Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг
  • Эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолт 
  • Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар
  • Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагчийн хувьд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт
  • 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт

Энэхүү журам нь хоёр дахь удаагаа бакалаврын, хөтөлбөрт хамрагдаж байгаа суралцагчид хамаарахгүй 

Замын зардал:  

Монгол Улсын Засгийн газрын 346-р тогтоолын 3 дугаар хавсралтын 3.2.6-т “энэ журмын 2.1.14-т заасан суралцагчид өвлийн амралтаараа аймгийн төвд очих, ирэх унааны зардлыг зорчигч тээврийн тарифаар тооцон олгох санхүүгийн дэмжлэг олгоно” гэж заасан.

Замын зардал нөхөн олгоход бүрдүүлэх бичиг баримт: 

  • Авто тээврийн хэрэгслээр зорчсон тасалбар
  • Суралцагчийн иргэний үнэмлэхний хуулбар /суралцагч тухайн аймгийн хаяг дээр байх/
  • Онгоцоор ниссэн оюутнуудын хувьд тийз борлуулдаг компаниас ниссэн эсэх лавлагааны хамт
  • Жил бүрийн 2 дугаар сард багтаан Оюутны хөгжлийн төвийн мэргэжилтэнд өгнө. Замын зардлын нөхөн олголтын тооцоо хийгдсэний дараа оюутанд сургуулийн санхүүгээр дамжуулан буцаан олголт хийгдэнэ.

Аймгийн төв хүртэл 500 км болон түүнээс хол байршилд доорх аймгуудад замын зардлын буцаан олголт багтана. 

  • Баянхонгор-Баянхонгор
  • Баян-өлгий-Өлгий
  • Говь-Алтай-Есөнбулаг
  • Дорнод-Хэрлэн
  • Завхан-Улиастай
  • Өмнөговь-Даланзадгад
  • Сүхбаатар-Баруун-Урт
  • Увс-Улаангом
  • Ховд-Жаргалант
  • Хөвсгөл-Мөрөн

“Innovation Bootcamp for Nanotechnology Entrepreneurs Mongolia” сургалтыг зохион байгуулна

БШУЯ, Монгол Улсын Их Сургууль ЮНЕСКО-той хамтран байгалийн ухааны салбарын судлаачид, залуу энтерпрёнерүүд, их дээд сургуулийн багш, ахисан түвшний суралцагчид, судлаачдыг чадавхжуулах, тэдний инновац, инженерчлэлийн