Нүүр хуудас / Элсэлт

Элсэлт

Байгаль, нийгэм хүмүүнлэг болон технологийн салбарт шинэ мэдлэг бүтээж , түгээн дэлгэрүүлж,  тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий үндэсний их сургууль байж, улс орны хөгжилд далайцтай хувь нэмэр оруулна. 

20,265

Бакалаврын оюутнууд

27,700

Нийт оюутнууд

2,292

Төгсөх ангийн оюутнууд

БАКАЛАВР

БАКАЛАВРЫН ӨДРИЙН ЭЛСЭЛТ

Эрдэм боловсролыг эрхэмлэгч Таныг Монгол улсын ууган их сургуульд элсэж шилдэг эрдэмтэн багш нарын удирдлага дор, авьяас билиг дүүрэн үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа хүн төрөлхтний бүтээсэн мэдлэгийн охь шимээс суралцаж, чанартай боловсрол эзэмшихийг урьж байна. МУИС-иас санал болгож буй хөтөлбөрүүд танд авьяас чадвараа нээн хөгжүүлж, сонирхсон чиглэлээрээ сонголт хийж хавсарга болон давхар мэргэшин суралцах өргөн боломж олгоно.

ТЭТГЭЛЭГ, САНХҮҮГИЙН ТУСЛАЛЦАА

МУИС-д суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний суралцагсдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй суралцагчийг урамшуулах, шилдэг элсэгчдийг дэмжих зорилгоор тэтгэлэг, хөнгөлөлт олгодог.

ХӨТӨЛБӨР

Та ямар хөтөлбөрөөр суралцахаа шийдсэн үү? Доорх талбаруудаас МУИС-ийн хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдтэй танилцана уу.

МАГИСТР, ДОКТОР

МАГИСТР, ДОКТОРЫН ЭЛСЭЛТ

Магистрын хөтөлбөрийн зорилго нь онолын мэдлэг, туршилт судалгааны ур чадвар, арга барил, мэргэжлийн болон нийгмийн чадварыг эзэмшсэн, глобаль ертөнцөд өрсөлдөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэн гаргах явдал юм

ТЭТГЭЛЭГ, САНХҮҮГИЙН ТУСЛАЛЦАА​

МУИС-д суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний суралцагсдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй суралцагчийг урамшуулах, шилдэг элсэгчдийг дэмжих зорилгоор тэтгэлэг олгодог.

ХӨТӨЛБӨР​

СУРГАЛТЫН ТӨЛБӨР, ТЭТГЭЛЭГ

МУИС нь суралцагчдын амжилттай суралцах, судалгаа шинжилгээний ажилд оролцож сайн үр дүн гаргах, бүтээл хэвлүүлэх зэрэг суралцах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тэднийг урамшуулах, шилдэг элсэгчдийг дэмжих зорилгоор МУИС-иас олгох тэтгэлэг болон гадаад дотоодын байгууллага, сан, төгсөгч, хувь хүний нэрэмжит тэтгэлгийг олгох үйл ажиллагааг зохион байгуулж Ахисан түвшний болон Бакалаврын түвшний суралцагчид зориулан  40 гаруй тэтгэлгийг жил бүр 1000 орчим суралцагчдад 1 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгож байна.

Холбоотой линкүүд

БУСАД ХӨТӨЛБӨР

ОРОЙ, ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТ

МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт суралцагчийг “МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт оюутан элсүүлэх журам”-ын дагуу элсүүлнэ

ГАДААД ИРГЭНИЙ ЭЛСЭЛТ

Гадаадын болон харьяалалгүй иргэнийг “МУИС-д гадаадын иргэнийг суралцуулах журам”-ын дагуу элсүүлнэ.

ШИЛЖИЛТ

Гадаад, дотоодын их, дээд сургуулиас болон МУИС-ийн хөтөлбөр хооронд бүх түвшний суралцагч шилжин суралцахыг “МУИС-д суралцагч шилжүүлэн суралцуулах журам”-аар зохицуулна.