Нүүр хуудас / Бидний тухай
Монгол Улсын Их Сургууль (товчлол МУИС) нь 1942 оны аравдугаар сарын 05-нд байгуулагдсан, Монгол Улсын ууган их сургууль юм.
Монгол Улсын Их Сургууль нь бүрэлдэхүүн 7 сургууль, орон нутаг дахь харьяаллын 3 салбар сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, төв, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, эрдэмтэн багш, ажилтантай Монгол Улсын эрдэм оюуны төв юм.
Манай сургууль түүхэн хөгжлийнхөө явцад одоогийн МУБИС, ХААИС, АШУҮИС, ШУТИС, ХИС, Ховд их сургууль гэсэн 6 их сургуулийг өрх тусгаарлан шинээр байгуулж, Монгол Улсад дээд боловсролын системийг бий болгон төлөвшүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан билээ.
МУИС-ийн эрдмийн хамт олон өөрсдийн судалгааны хамрах хүрээ, түвшингээр шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн ертөнцөд баттай байр суурийг эзлэн, дэлхийн нийтийн шинжлэх ухааны ололт, амжилт, хөгжилд хувь нэмрээ оруулдаг.
Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн болон технологийн салбарт шинэ мэдлэг бүтээж, түгээн дэлгэрүүлдэг, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий үндэсний их сургууль байж, улс орны хөгжилд далайцтай хувь нэмэр оруулна.
МУИС-д суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний суралцагчдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй суралцагчийг урамшуулах, шилдэг элсэгчдийг дэмжих зорилгоор тэтгэлэг, хөнгөлөлт олгодог.
Монгол Улсын Их Сургууль нь Монголын Улсын дээд боловсролын салбарын ууган байгууллага, тэргүүлэх их сургууль болохын хувьд олон улсын болон бүс нутгийн их, дээд сургуулиудын холбоо, байгууллагуудын гишүүнээр идэвхтэй ажилладаг.
МУИС-д элсэн суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад
Монгол улсын их сургуульд сурсан бүхэн намайг бизнесийн удирдлагын чиглэлээр өрсөлдөөнөөс дээгүүр гаргахад үнэхээр тусалсан
Ганболд Алтан
Эдийн засгийн сургууль