МУИС-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛД
БҮРЭЛДЭХҮҮН / САЛБАР СУРГУУЛИУДААС НЭР ДЭВШСЭН БАГШ НАР



Л.Баасандорж

Багш
МУИС, Эс, Нббт, Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

baasandorj@num.edu.mn




Ж.Баттогтох

Тэнхимийн эрхлэгч
МУИС, Оухнус, Оухт, Олон улсын харилцааны тэнхим

battogtokh@num.edu.mn




Ц.Баттулга

Профессор
МУИС, Шус, Хус, Аст, Ази судлалын тэнхим

tulga@num.edu.mn

75754400, 77307730 - 2208

Хичээлийн байр 2-414




Б.Болд-Эрдэнэ

Профессор
МУИС, Шус, Нус, Сзонхт, Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим

bolderdene@num.edu.mn




Ч.Ганзориг

Профессор
МУИС, Хшуис, Хбит, Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

ch_ganzorig@num.edu.mn

Хичээлийн төв байр-127




С.Гомбобаатар

Профессор
МУИС, Шус, Бус, Бт, Биологийн тэнхим

gomboo@num.edu.mn

Хичээлийн байр 2-424




Б.Дагзмаа

Профессор
МУИС, Шус, Хус, Фшст, Философи, шашин судлалын тэнхим

dagzmaa@num.edu.mn




Н.Оюун-Эрдэнэ

Профессор
МУИС, Хшуис, Мкут, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

oyunerdene@num.edu.mn

75754400, 77307730 - 3400

Хичээлийн байр 3А-212




Х.Уламбадрах

Дэд профессор
МУИС, Шус, Бус, Ггт, Геологи, геофизикийн тэнхим

ulambadrakh@num.edu.mn




Б.Энх-Амгалан

Тэнхимийн эрхлэгч
МУИС, Бс, Ст, Санхүүгийн тэнхим

enkhamgalan@num.edu.mn

75754400, 77307730 - 4114


     МУИС-ийн Удирдах зөвлөл дэх багшийн төлөөллийг сонгох сонгуулийн II үе шат буюу бүрэлдэхүүн/салбар сургуулиас хамгийн олон санал авсан нэр дэвшигчдээс Удирдах зөвлөлд сонгогдох 2 нэр дэвшигчдэд санал өгөх үйл ажиллагаа 2022 оны 4 дүгээр сарын 29-ний Баасан гарагт 08.00-16.00 цагийн хооронд МУИС-ийн хичээлийн 1-р байрны 320 тоот танхимд болно.

     МУИС-ийн Удирдах зөвлөл дэх багшийн төлөөллийг сонгох сонгуульд МУИС-ийн үндсэн орон тооны багш оролцоно. Үндсэн орон тооны багш гэдэгт МУИС-д профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багшийн зэрэглэлд ажиллаж буйг ойлгоно. Уг нөхцөлд МУИС-д зөвлөх профессор, зөвлөх дэд профессороор ажиллаж буй багшийг хамааруулахгүй.

/МУИС-д профессор багш ажиллуулах журмын 9.4,

Удирдах зөвлөлийн дүрмийн 2.4,

МУИС-ийн дүрмийн 4.4.1.2/

       МУИС-ийн Удирдах зөвлөл дэх багшийн төлөөллийг сонгох сонгуульд МУИС-ийн үндсэн орон тооны багш оролцохдоо 2022 оны 4 дугаар сарын 29-ний Баасан гарагт 08.00-16.00 цагийн хооронд МУИС-ийн хичээлийн 1-р байрны 320 тоот танхимд холбогдох баримт бичиг буюу МУИС-ийн багшийн үнэмлэхээ авч ирэн саналаа өгнө.

       Ажлын хэсэг санал хураалтыг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16.00 цагт хааж тухайн өдөрт багтаан саналыг тоолж сонгуулийн дүнг МУИС-ийн Удирдах зөвлөлд нэн даруй уламжлах болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар