Хөрөнгө оруулалт

"МУИС-мэдээллийн төв" төсөл

МУИС нь шинжлэх ухааны үндсэн салбаруудыг хамарсан чөлөөт мэдлэг буюу “либерал арт” уламжлалд суурилсан хөтөлбөртэй, байгалийн ухаан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь асуудлаар сургалт, судалгааны ажлыг тогтвортой эрхэлж эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой академик буюу эрдмийн байгууллага болно

"Судалгаа, антрепренёршип их сургууль" төсөл

МУИС нь сургалтад суурилсан их сургуулиас тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий академик мэдлэгийг бизнесийн сэтгэлгээтэй нягт холбон, нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг АНТРЕПРЕНЁР судалгааны их сургууль бий болгох.

"МУИС кампус" төсөл

Оюутан, багш, судлаачид, ажилтнуудын сурч боловсрох, хөгжих, ажиллах, амьдрах тав тухтай “ОРЧИН, НӨХЦӨЛ, БОЛОМЖ”-ийг бүрдүүлэх

"Цахим МУИС" төсөл

Цахим сургалтыг явуулах програм болон техник хангамжийг бэлдэж, технологийн дэвшилд суурилсан сургалтын шинэ аргыг хэрэглэх, боловсролын нээлттэй болон онлайн эхүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар бүх шатны, бүх насны иргэдэд зориулсан иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тасралтгүй боловсрол олгох улс, бүс нутагт тэргүүлэх түвшний ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ байгуулахад энэхүү төслийн гол зорилго оршино

Төсөл хариуцсан

Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам

  • undram@num.edu.mn
  • 77307730 - 1111

Ахлах эдийн засагч
Д.Тунгалаг

  • 99124565