Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Англи нэр: ELT at secondary school level in Mongolia: A case study
Бүртгэлийн дугаар: P2018-3582
Санхүүжүүлэгч: Монгол Улсын Их Сургууль
Мөнгөн дүн: 7.7 сая ₮
Хугацаа: 2019.01.31 - 2019.11.14
Захиалагч: Их Британи, Америк судлалын тэнхим
Төлөв: Хэрэгжиж дууссан

Хураангуй

Олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай болохын тулд Англи хэл сурч буй Монголчуудын тоо жилээс жилд хурдацтай өсч байна. Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тавдугаар ангиас эхлэн Англи хэлийг албан ёсоор зааж эхлээд олон арван жил өнгөрч, 2008 онд МУ-ын засгийн газраас Мянганы Хөгжлийн Зорилтын хүрээнд 2021 он гэхэд төрийн албаны хэргийг хос хэлээр гүйцэтгэх чадамжтай бүх нийтийн Англи хэлтэй болох урт хугацааны зорилт дэвшүүлсэн. Гэвч олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд МУ дах Англи хэлний боловсролын бодит байдлыг харуулсан судалгаа маш дутмаг байна. Тиймээс МУ дах Англи хэлний боловсролын чанар, багшлах боловсон хүчний мэргэжлийн ур чадвар, сургалтын бодит байдлыг Англи хэлтэй улс болох засгийн газрын хэтийн зорилготой хэрхэн нийцэж буйг, уг зорилгод хүрэх бодит боломж ямар байгааг судлаж олон улсад танилцуулахад тус судалгааны ажлын зорилго оршино. 15-20 англи хэлний багшаас дэлгэрэнгүй ярилцлага авч, хувийн болон улсын хэвшлийн ЕБС-ийн 200 орчим сурагчдаас англи хэлний тухай ойлголт, англи хэлний хичээлийн үр дүнгийн талаар санал асуулга авснаар сурагчид англи хэл сурах ижил тэгш боломжоор хангагдаж чадаж байгаа эсэхийг нарийвчлан харах боломжтой болно. Судалгааны ажил нь даяаршлын онол, Англи хэл - дэлхийн хэл зэрэг онолууд дээр суурилах болно. Тус судалгаа нь ЕБС-ийн төвшинд Англи хэлний боловсролын өнөөгийн байдлыг бодитой үнэлэхэд нэн ач холбогдолтой.

Abstract

English Language education has become popular after 1990 when Mongolia moved from socialism to market-oriented economy. Evidently, more and more Mongolians are learning English to engage in the globalization process fully and compete internationally. As outlined in the plan in the Mongolian Millennium Challenge Goals, officials in the Mongolian public service sector will conduct their work in English by 2021. However, the study, published in internationally prestigious journals, about the reality of English Language Teaching (ELT) in Mongolia is quite limited. This study aims to explore the views of English teachers and students at secondary schools about English education in Mongolia and to publish internationally. Fifteen to twenty teachers will be involved in in-depth interviews with the researchers. About 200 students will be asked to fill in the survey about their perceptions of English language and effectiveness of English language teaching (ELT), and to assess their English language level. The participants will be from public and private schools in Ulaanbaatar which would help to find out what differences exist between ELT in public and private schools and whether the students have equal opportunities to learn English in their schools and eventually to access education and employment using their English language skills. The theoretical perspectives for the study will be theories of globalization and English as a global language. Importantly, the study will be useful to evaluate the current situation of English language education at some secondary schools in Mongolia and make recommendations to improve its quality.

Түлхүүр үгс:
Англи-хэлний-боловсрол
Монгол-улс
Даяаршил
Боловсролын-тэгш-байдал
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар