Бидний тухай
Багш ажилтан
Сургалтын хэрэглэгдэхүүний тогтолцоо, ангилал, агуулга бүтцийн талаархи үзэл баримтлал, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгох шалгуурууд, харгалзах хүчин зүйлс, материал боловсруулах, хуулбарлах, хувиргах, метакогнитив онол ба бичвэрийн бүтэц, сурах бичгийн төрөл зүйл, сурах бичгийн давуу хийгээд сул тал, дасгалын төрөл зүйл, сургалтын аудио, видео техник, технологи
Багшийн, суралцагчийн, аудиовизуаль, техник хэрэгсэл гэсэн сургалтын хэрэглэгдэхүүний ангилал, бүтэц, агуулга, материал хэрэглэглэгдэхүүн сонгох шалгуур, харгалзах хүчин зүйлийн талаар цогц мэдлэг эзэмшүүлэх зорилготой, багш сургалтын материалыг хэрхэн сонгох, боловсруулах, ашиглах чадамжтай болох ач холбогдолтой
Уг хичээлээр оюутнууд англи хэлний заах аргын сүүлийн үеийн болон уламжлалт онол аргазүйтэй танилцан, суралцагчийн сурах онцлог, хэрэгцээнд тохируулан хэлний дөрвөн чадвар, шинэ үг хэллэг болон хэл зүйг хэрхэн заах, хэл соёлыг харьцуулан заах дадлыг эзэмшихийн зэрэгцээ тус хичээлийн агуулгын хүрээнд эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх чадамжтай болно. Мөн хичээлийн хэрэглэгдэхүүн боловсруулах, хэлний мэдлэг чадварыг үнэлэх аргуудыг бүтээлчээр ашиглан өөрийн зааж буй хичээлээрээ дамжуулан идэвхтэй судлаач багш байх чадварыг эзэмшинэ.
Энэхүү хичээлийг судалсанаар оюутнууд англи хэл заах аргын сүүлийн үеийн түгээмэл хандлагууд, заах аргын онол, арга барил, техник, багшийн ёс зүй, үүрэг зэргийг судлан, хэлэхүйн 4 чадварыг заах аргазүйн талаар ахисан түвшинд эзэмшинэ. Англи хэл заах аргазүйн хичээлийг судласнаар тухайн хэлийг заах аргад задлан шинжилгээ хийх, шүүмжтэй хандах, оюутны хэрэгцээ шаардлага, түвшин, сурах, сургах нөхцөлд нь тохирсон заах арга, техникийг бүтээлчээр хэрэглэж сурна.