МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: MICR401
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: MICR304
Багц цаг: 3

Товч агуулга

Хүнсэнд түгээмэл тохиолдох бичил организмын эсийн хэлбэр зүй, бүтэц зохион байгуулалт, физиологи ба биохими, бодисын солилцоо, үржил, удамшил ба хувьсал, ангилал зүйн үндэс, өвчин үүсгэгч бичил организмыг илрүүлэх, тэмцэх арга , үйлдвэрийн эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, микробиологийн хяналт зэргийг судлана.

Зорилго

Хүнсний микробиологи хичээлээр гадаад орчин, хоол хүнсний зүйлд хүний эрүүл мэндэд хор хохирол учруулах бичил биетэн байгаа эсэх, түүнийг оношлох, илрүүлэх, хүнсний бүтээгдэхүүнийг микроорганизмаас хамгаалах арга зүйд суралцана.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: MICR704
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: MICR402
Багц цаг: 3

Товч агуулга

Хөрсний бичил биетнүүд : Хөрсний хөгц мөөг, грам эерэг бактер, грам сөрөг бактер, микоплазм, архебактер, вирус, хөрсний микрофлорт нөлөөлөх хүчин зүйл, янз бүрийн хөрсний микрофлор, биосфер дэхь энерги болон бодисын хувиралтанд хөрсний бичил биетний оролцоо, хөрсний бичил биетний ургамал, амьтантай харилцах харилцаа, хөрс үүсэх процесст хөрсний бичил биетний оролцооны талаарх мэдлэгийг эзмшинэ.

Зорилго

(Хөрсний бичил биетэнгүүд, тэдгээрийн амьдрал, үйл ажиллагааг , үүрэг, ач холбогдол зэргийг судална.)

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: MICR404
Багц цаг: 3

Товч агуулга

Орчин үеийн биотехнологийн шинжлэх ухаанд чухал байр суурийг эзэлж байгаа микроорганизмыг ашиглах, продуцент бичил организм гарган авах асуудал, тэдгээрийн үйлдвэрэлийн ашигт шинж чанарыг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн омгийг гарган авах сонгодог арга, техник, селекцийн зарчим зэргийг in vivo, in vitro системд ашиглах, векторын загвар болон практик хэрэглээний асуудлуудыг судлана.

Зорилго

Микроорганизмын биотехнологийг практикт хэрэглэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Бичил организмын геном дахъ мэдээлэлийг өөрчилж бионийлэгжлийн процессыг удирдах асуудал зэргийг судлах болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: MICR303
Багц цаг: 3

Товч агуулга

Микроорганизмын физиологи, биохимийн шинжүүдийг тодорхойлох; өсгөвөрлөлтийн параметруудыг тодорхойлох; спиртийн, сүүний, цууны, тосны хүчлийн зэрэг эсэлдэлтийг тодорхойлох зэрэг арга зүйг, техник ажиллагаа, өсгөвөрлөх аргууд , багаж аппараттай ажиллах арга барил олгоно. ªíäºã, ñ¿¿ ñ¿¿í á¿òýýãäõ¿¿íä òàâèõ ýð¿¿ë àõóéí ìèêðîáèîëîãèéí øèíæèëãýýíèé àðãà ç¿é, Enterobacteriaceae îìãèéí áàêòåðóóäûã ÿëãàí ä¿éõ, àíòàãîíèñò õàðüöàà, àíòèáèîòèêò òýñâýðëýõ ÷àäâàðûã òîäîðõîéëîõ, óñ, õºðñ, àãààðûí ýð¿¿ë àõóéí ìèêðîáèîëîãèéí õÿíàëòûí àðãà ç¿éã ýçýìøèíý . Мах, махан бүтээгдхүүн, жимс, гурил, гурилан бүтээгдхүүнд тавих эрүүл ахуйн микробиологийн шинжилгээний арга зүй болон хөрсөн дэхь кали болон фосфорын нөөцийг микробиологийн аргаар тодорхойлох, азот, хүхэр, фосфорын эргэлтэнд оролцдог бичил биетэнг илрүүлэх арга зүйг эзэмшинэ. Микроорганизмын протеаза, амилаза, целлюлоза зэрэг ферментийн идэвхийг тодорхойлох аргууд, микроорганизмын бодисын солилцооны бүтээгдэхүүнийг хэмжээг тодорхойлох, микроорганизмын өсөлт ба үржилд гадаад орчны хүчин зүйлүүд нөлөөлөх үйлчлэлийг тодорхойлох, багажит анализын зэрэг арга зүйг эзэмшүүлнэ.

Зорилго

Микробиологийн лабораторийн судалгаа, шинжилгээний арга зүй, техник ажиллагаа, багаж аппаратын ажиллагааг эзэмшиж дадлагажих, микробиологийн судалгааны ажлыг бие даан хийх чадварыг эзэмшүүлэх зорилготой. Микроорганизмын экологи, Микроорганизмын физиологи ба биохими, Эрүүл ахуйн микробиологи, ХАА –ийн микробиологи, Хүнсний микробиологи, бичил биетний гаралтай антибиотик зэрэг хичээлүүдийн үндсэн сэдвүүдээр лабораторийн ажил хийж гүйцэтгэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOT302
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOR322
Багц цаг: 4

Товч агуулга

Биологийн нөөц судлал 2 хичээлээр бактер, эгэл биетэн болон мөөгийн зүйлийн олон янз байдал, нөөц түүнийг хамгаалах ашиглах менежмент, хотжил суурьшил дагасан ургамал, амьтад, паркийн ургамал амьтад, биологийн харь зүйл, агнуурын бус амьтад, ховор амьтан ургамал зэргийг хамгаалах, зохистой ашиглах менежмент зэргийг судална. Түүнчлэн эгэл биетэн, мөөгийн эдийн засгийн ач холбогдол, үнэлгээ зэргийг судалж оюутанд системтэй мэдлэг чадвар дадлага эзэмшүүлнэ.

Зорилго

Эгэл биетэн болон мөөгийн аймгийн зүйлийн олон янз байдал, тоо толгой, тэдгээрийн нөөц, түүнийг судлах тооцох аргууд, зохистой ашиглах, хамгаалах менежментийн талаар системтэй мэдлэг, чадвар, дадлага эзэмшүүлэх үндсэн зорилготой. Бичил организм /бактери, доод мөөг/-ын олон янз байдал, нөөц. Бичил организм биологийн идэвхи, бодисын солилцооны бүтээгдэхүүн, үйл ажиллагааг практикт ашиглах

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: MICR702
Багц цаг: 3




Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар