Бидний тухай
Багш ажилтан
Ярих, сонсох дадал хичээлээр Англи хэлний авиа, авиалбарыг эхнээс нь зөв дуудаж сургах, өргөлт аялгыг аль болохоор олон дахин даган дуурайж зүй ёсоор нь хэлж сургахаас гадна шинэ үг хэллэг хэлж өгөх, үгийг ажиглаж зөв, оновчтой өгүүлбэр зохиож, яриаг ойлгож, зохион ярьж чаддаг болно.Үүний дээр хэл зүйн үндсэн дүрмийг үзэж эзэмшүүлэх, танхим болон танхимаас гадуур ашиглуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
Энэхүү хичээлээр оюутнуудад Англи хэлний авиа, авиалбарын өргөлт аялгыг зүй ёсоор нь хэлж сургах, үг хэллэгийг оновчтой ашиглаж, өгүүлбэр зохиож, яриаг ойлгож, зохион ярьж чаддаг болох чадварыг эзэмшүүлэх зорилготой Англи хэлний үндсэн дүрмийг үзэж, ярианы хэлэнд хэрэглэж, хэвшүүлэх, цаашид өөрийн санаа бодлыг зөв цэгцтэй илэрхийлэх, хамгаалах, ярилцагч хүнээ дэмжиж харилцан яриагаа хөгжүүлэх дадал чадварийн үндсийг тавина. Ярих, сонсох дадлын хичээлийн дагуу янз бүрийн богино хэмжээний текст, яриаг сонсож ойлгон, тухайн текст, өгүүлбэрийн бүтцийг өөрөө ашиглаж сурах дадалтай болгоно.