Бидний тухай
Багш ажилтан
(Тухайн хичээлийн агуулгыг 70-100 үгний хооронд монголоор бичнэ.) Ургамлын үржүүлэг, нөхөн сэргээлтэнд хэрэглэх багаж төнөг төхөөрөмж, хөрс бэлтэгх, усалгааны горим, арга хэлбэр, бордоо, ургамал ариутгах, өвчин хортоноос хамгаалах. Ургамлын үрийн хэлбэр, хэмжээ, бүтцийн өвөрмөц онцлог, цуглуулж түүх, хадгалах, үрийг тариалах, арчлан ургуулах, ургалтыг идэвхжүүлэх арга; үндэс, үндэсний хэрчим, булцуулаг үндэс, дүрс хувирсан иш мөчир, булцуу, үндэслэг иш, сонгинолог булцуу, сонгинолог хайрс, үндэсний шижимээр үржүүлэх; ишнээс тайрдас бэлтгэх, ногоон мөчрийн үржүүүлэг хийх, сөөг, шилмүүст ургамлыг ишний тайрдасаар үржүүлэх; навчаар, навчны бариул бүхий илтэс, төвийн болон хажуугийн судлаар үржүүлэх, навчны илтэсийг тэгш өнцөгт хэсгээр үржүүлэх; ургамлыг залгах аргаар үржүүлэх, биологийн нөхөн сэргээлтийн арга хэлбэрийг зааж сургана.
(Тухайн хичээлийн гол зорилгыг танилцуулан бичнэ. Хичээлийн зорилго бол сурах үйлдлийн эцсийн үр дүн буюу хүрэх гэж эрмэлзэж буй үр дүнг илэрхийлсэн ерөнхий томъёолол юм.) Ургамлыг үр, үндэс, иш, навчаар үржүүлэх, залгаж ургуулах аргазүйд сургана. Эвдэрсэн газрын биологийн нөхөн сэргээлтэнд ургамлын төрөл зүйлийг ашиглах арга зүйн онолын болон практик аргазүйг эзэмшинэ.
Биологийн нөөц судлал хичээлээр амьтан ургамлын зүйлийн олон янз байдал, нөөц түүнийг хамгаалах ашиглах менежмент, хотжил суурьшил дагасан ургамал, амьтад, паркийн ургамал амьтад, биологийн харь зүйл, агнуурын бус амьтад, ховор амьтан ургамал зэргийг хамгаалах, зохистой ашиглах менежмент зэргийг судална. Түүнчлэн ан амьтан, ургамлын эдийн засгийн ач холбогдол, экологи-эдийн засгийн ач холбогдол, үнэлгээ зэргийг судалж оюутанд системтэй мэдлэг чадвар дадлага эзэмшүүлнэ.
Амьтны аймгийн зүйлийн олон янз байдал, тоо толгой, тэдгээрийн нөөц, түүнийг судлах тооцох аргууд, амьтны нөөцийг тооцох, агнуурын амьтдын менежмент, тэдгээрийг зохистой ашиглах, хамгаалах менежментийн талаар системтэй мэдлэг, чадвар, дадлага эзэмшүүлэх үндсэн зорилготой.
(Энэхүү хичээл нь амьтныг нөхөн сэргээхийн тулд сэргээн нутагшуулах, сэлгэн байршуулах, аж ахуйн нөлөөнд өртсөн экологийн системийн ургамлан нөмрөгийг сэргээх, улмаар амьтны бүлгэмдлийг сэргээх үндсэн арга, мониторинг, үр дүнг тооцох зэрэг бүлэг сэдвийг хамарна)
Биологийн нөөц ашигласнаар үүсэх экосистемийн доройтол, эвдрэлийг нөхөн сэргээх биологийн ухааны онолын үндэслэлийг оюутанд ойлгуулах, улмаар онолын мэдлэгийг семинарын хичээлээр баталгаажуулан баяжуулах арга замаар мэдлэг олгох зорилготой. Нөхөн сэргээлтийн хичээлээр олж авсан мэдлэг чадвараа амьдралд ашиглах, бие даан, эсвэл хамтлагаар гүйцэтгэх арга замаар байгалийн нөөцийг хамгаалах нь бидний хичээлийн болоод ажлын ач холбогдол оршино.