МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOL301
Багц цаг: 3

Товч агуулга

Ургамалд явагддаг амьдралын үзэгдлүүд: ургамлын эсийн үйл ажиллагааны онцлог ба түүний зохицуулга; ургамалд шаардагдах усны хэрэгцээ ба зарцуулалт, усалгааны горим, усны дутагдалд дасан зохицох шинж; ургамлын нүүрстөрөгчийн хооллолт, фотосинтезийн үндсэн зүй тогтлууд, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд, ургац бүрэлдэхэд фотосинтезийн үүрэг; эс эдэд явагдах бодис энергийн солилцоо солилцоо ба амьсгалах үзэгдэл; ургамал хөрснөөс ус, эрдэс бодисыг ашиглах ба бордоо хэрэглэх физиологийн үндэс; ургамлын өсөлт хөгжилтийн үндсэн үе шатууд, хөдөлгөөн, тэдгээрийн механизм, фитогормонууд ба өсөлтийг саатуулагч бодисууд, ургамал гадаад орчны зохимжгүй нөхцлийг тэсвэрлэх, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох чадвар, ургамлын өөрийгөө хамгаалах хоёрдогч метаболизм, ургамлын физиологийн ололт амжилтыг ургамлын аж ахуйн практикт ашиглах арга замууд.

Зорилго

Óðãàìëûí ýñ, ýä, ýðõòýí, áèåä ÿâàãääàã äîòîîä íàðèéí ¿çýãäýë ïðîöåññóóäûí ìºí ÷àíàðûã òàíèí ìýäýæ, îíîëûí ìýäëýãèéã ýçýìøèí, òýäãýýðèéí îëîëò àìæèëòûã óðãàìàë òàðüæ óðãóóëàõ ïðàêòèê ¿éë àæèëëàãààíä õýðýãëýõýä îðøèíî.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BOTA305
Багц цаг: 2

Товч агуулга

Ургамлыг бактери, вирус, мөөгийн өвчнөөс хамгаалахын тулд үүсдэг өөрийнх нь дархлаа (иммунитет), түүний хэлбэр, шинж чанарууд, үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, хамгаалагдсан хөрсний таримал зэрэгт орчны тааламжгүй нөхцөлөөс болж үүсэх халдваргүй өвчин, бактери, вирус, мөөг, шавьж, паразит ургамлуудаас болж үүсэх халдварт өвчин, тэдгээртэй тэмцэх агротехник, механик, физик, хими, биологи, биотехнологийн аргууд, өвчин үүсгэгчдийн эсрэг ургамлын идэвхтэй ба идэвхгүй хариу үйлдэл, өвчнөөс хамгаалах бие бүтцийн гадаад хамгаалалт, дотоод хамгаалалт буюу хоёрдогч метаболитын тусламжтайгаар өвчин үүсгэгчидийн халдварын эсрэг үүсгэдэг бодисууд болох терпенүүд (эфирийн тос, сапонин), фенолт нэгдлүүд (флавноид, таннин, антоцианин, салицилын хүчил, ванилин), азот агуулсан нэгдлүүд (алкалоид, гликозид), хортон шавьжууд тэдгээрээр дамжих өвчин, түүнтэй тэмцэх аргууд: феромонууд ба фитонцидүүд, аллеопати ба фитотоксинууд, инсектецид, фунгицид, пестицид, гербицид тэдгээрийн үйлдвэрлэл ба байгалийн нэгдлүүдийн нэр төрөл холбогдлыг судална.

Зорилго

Óðãàìëûí áèåä ýìãýã ¿¿ñýõ øàëòãààí, ºâ÷èí ¿¿ñãýã÷èä, òýäãýýðòýé òýìöýõ àðãóóä, óðãàìëûí ºâ÷èí ¿¿ñãýã÷äèéí ýñðýã õàðèó ¿éëäýë, ¿¿ñýõ äàðõëàà, óðãàìàë ººðèé㺺 õàìãààëàõ ìåõàíèçìûí òàëààðõ ìýäëýãèéã îëãîõ çîðèëãîòîé.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BOTA704
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOE601
Багц цаг: 3

Товч агуулга

Биологийн хичээл нь амьдралын түүхэн хөгжил, амьд организмын бүтэц, үйл ажиллагаа, харилцан хамаарал ба хүрээлэн буй орчны нөлөөлөл зэрэг шинжлэх ухааны өргөн хүрээг хамаарах хичээл юм.Тиймээс хичээлийг асуулт хариулт, харилцан ярилцах, таамаглал дэвшүүлэх, туршилт, ажиглалт хийх зэрэг аргуудтай хослуулан заах шаардлагатай байдаг. Биологийн хичээлийг үр өгөөжтэй болгоход сургалтын аюулгүй байдлыг хангасан туршилт, хээрийн ажиглалт нэн чухал. Энэ нь сурагчдад шинжлэх ухааны онолын болон практик мэдлэгийг олгодог тул биологийн хичээлийг заах багшийн эзэмших зайлшгүй чухал хичээл юм.

Зорилго

Биологийн хичээлээр дамжуулан сурагчид амьд ертөнцийн түүх, олон янз байдал, ач холбогдлын талаар мэдлэгтэй болохоос гадна байгальд ээлтэй зөв хүн болж төлөвшдөг. Уг хичээлийг олон улсын түвшинд дүйцэхүйц чанартай явуулахын тулд сүүлийн үеийн туршилт, үзүүлэнг багш хэрхэн бэлтгэх аргазүй, онолын мэдлэгийг оюутнуудад түгээх шаардлагатай байна.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIED301
Багц цаг: 3

Товч агуулга

Биологийн хичээлээр дээрх асуудлыг шийдвэрлэхэд суралцагчдын идэвхтэй оролцоог хэрхэн хангах, суралцагчдыг нэгдмэл зорилготой хичээлд оролцоход багш хэрхэн сайн туслагч байх, ангид итгэл нөхөрлөлийн уур амьсгалыг хэрхэн бүрдүүлэх, бодит амьдралтай яаж холбох, суралцагчдыг шинжлэн судлах үйл ажиллагаанд хэрхэн нэгдүүлэх зэрэг үйлийг зохион байгуулах мэдлэг, ур чадвар, ёс зүй, харилцааны соёлын асуудлыг хөндөнө. Хичээлээр ялгаатай байдлыг хэрэгжүүлэх чадварт суралцана. Биологийн хичээлийн хувьд учир шалтгаан, харилцан хамааарал, хүүхдийн өмнөх төсөөлөл, өмнөх мэдлэг ба мэдлэг бүтээх үйл ажиллагаа, суралцагчид хэл, соёл, үндэс угсааг үл харгалзан хамтран харилцаж биологид суралцах, биологийг сурахад гадаад хүчин сэдэл, хүчин зүйлсээс илүүтэй дотоод хүчин зүйл өөрийн хариуцлага чухал гэдгийг онцлон судлана. Сурагчдаар мэдлэг бүтээлгэх үйлийг удирдах, багаар ажиллуулах, хэлэлцүүлэг хийх болон хичээлийн төрөл хэлбэр бүрт тохирох хичээлийн аргыг судлана.

Зорилго

Биологийн боловсролын шинэ стандарт, хөтөлбөр, орчин үеийн биологийн дидактик, сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал онол, арга зүй, концепцыг баримтлан 10-12-р ангийн биологийн хичээл ямар байвал суралцагчдын дур сонирхолыг илүү татах, улмаар тэднийг хөгжүүлэх хэрхэн арга барилд сургана. Биологийн багшийн сурган хүмүүжүүлэх арга техникийг эзэмшүүлнэ. Биологийн сургалтын онол арга, арга зүй хичээлээр үзсэн дидактикийн онолын үндсийг биологийн хичээлийн сонгож авсан сэдвүүд дээр буулгаж хэрэглэх чадвар эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIED304
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOL410
Багц цаг: 3

Товч агуулга

(Энэхүү хичээл нь амьтныг нөхөн сэргээхийн тулд сэргээн нутагшуулах, сэлгэн байршуулах, аж ахуйн нөлөөнд өртсөн экологийн системийн ургамлан нөмрөгийг сэргээх, улмаар амьтны бүлгэмдлийг сэргээх үндсэн арга, мониторинг, үр дүнг тооцох зэрэг бүлэг сэдвийг хамарна)

Зорилго

Биологийн нөөц ашигласнаар үүсэх экосистемийн доройтол, эвдрэлийг нөхөн сэргээх биологийн ухааны онолын үндэслэлийг оюутанд ойлгуулах, улмаар онолын мэдлэгийг семинарын хичээлээр баталгаажуулан баяжуулах арга замаар мэдлэг олгох зорилготой. Нөхөн сэргээлтийн хичээлээр олж авсан мэдлэг чадвараа амьдралд ашиглах, бие даан, эсвэл хамтлагаар гүйцэтгэх арга замаар байгалийн нөөцийг хамгаалах нь бидний хичээлийн болоод ажлын ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOL612
Багц цаг: 3

Товч агуулга

Амьтан таних тодорхойлох, тэжээх, үржүүлэх, өсгөж бойжуулах, арчлах, нутагшуулах, ан амьтны популяцийн төлөв байдал, хандлагыг тооцоолох, агнуурын болон ховор амьтдын тоо толгой, популяцийн үнэлгээ (нөөц) хийх аргууд, ургамлын зүйл ба ургамлан бүлгэмдэл индикатор болох, ургамлаар эмчлэх, нөхөн сэргээлтэд ургамлыг ашиглах, байгалийн болон таримал ургамал ургуулах, арчлах агротехник, ашигт ургамлууд

Зорилго

Бакалаврын шатны сургалтаар олж авсан онолын мэдлэг, дадлага, туршлагыг практикт хэрэглэх чадварыг биологийн багшийн мэргэжлээр магистрантурт суралцагч оюутнуудад эзэмшүүлэх, тэдэнд бие дааж амьтны төрөл зүйлийг таньж тодорхойлох, амьтан тэжээх үржүүлэх, өсгөх, арчлах, ан амьтны популяцийн төлөв байдал, хандлагыг тооцоолох, агнуурын болон ховор амьтдын тоо толгой, популяцийн үнэлгээ (нөөц) хийх, байгалийн бүс бүслүүр, өвөрмөц амьдрах орчны илтгүүр болдог ургамлын зүйл, ургамлан бүлгэмдлийг таньж мэдэх, орчны доройтлыг ургамлаар тодорхойлох, бохирдсон доройтсон орчныг ургамлаар эмчлэх, нөхөн сэргээх, ашигт ургамлуудыг амьдрал ахуйдаа хэрэглэх, чимэглэлийн болон байгалийн ургамлыг тарьж ургуулах зэрэг практик хэрэглээний мэдлэг, чадвар, дадал олгох





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар