Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ARCH601
Багц цаг: 3

Товч агуулга

Монголд ойролцоогоор 6000-7000 орчим булш бий. Хүннү нар угсаатны төдийгүй төрхтөний хувьд ялгаатай гетроген нүүдэлчид боловч оршуулгын зан үйлээр нэгдмэл байдаг. Хүннгийн үеэс нүүдэлчдийн анхны хот суурин бий болжээ. Хүннүгийн оршуулгын байгууламжийг язгууртны ба энгийн иргэдийн хэмээн ялган үзнэ. Хүннүгийн эрин үед эдийн засгийн шинэ чиг хандлага бүрэлдэн, оршин суугчдын угсаатны бүтэц өөрчлөгдөн, эдийн ба оюуны соёлын шинэ элемент үүсэн бий болсон бөгөөд дээрх өөрчлөлтүүдийг хүннүгийн археологи бүрэн төлөөлөн харуулдаг. Нийгмийн археологийн үүсэл, гол төлөөлөгчид болон монголын нүүдэлчдийн археологийн судалгаанд хэрэглэх боломж, археологийн “нас”, “жендер” гэх мэт ойлголтууд.

Зорилго

Уг хичээлийн зорилго нь орчин үеийн археологийн судалгааны арга зүйг эзэмшихэд чухал ач холбогдолтой. МЭӨ III зууны үед Төв Азийн нүүдэлчдийн нийгэм, аж ахуй, соёлын хүрээнд гарсан зарчмын өөрчлөлтийг археологийн хэрэглэгдэхүүнээр тайлбарлахад чиглэх бөгөөд эрс өөрчлөлт гарахад хүргэсэн хүчин зүйлийн талаар ойлголттой болох юм. Сайн судлагдсан хүннүгийн археологийн материалыг дахин задлан шинжилж, гарсан өгөгдөхүүнийг нийгмийн археологийн судалгааны арга зүйгээр боловсруулах аргад суралцахад чиглэнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ARCH400
Багц цаг: 2
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ARCH205
Багц цаг: 2

Товч агуулга

Тус хичээлээр археологийн сэтгэлгээ үүсч хөгжсөн түүхийг нэр томъёо, эртний үе, дундад зууны үе, сэргэн мандалтын үе, соён гэгээрүүлэх үед, хувааж судална. Эртний хот суурин, булш оршуулга, хөшөө дурсгалыг хэрхэн судалж ирсэн, археологийн олдвороор эртний нийгмийн бүтэц ба угсаатны түүх соёлын асуудлыг шинжлэн судлах, хүний үйл ажиллагаагаар байгалийн орчинг соёлын орчин болгож хувиргаж ирсэн түүхийг судална.

Зорилго

Археологийн шинжлэх ухааны хөгжлийн түүх, үечлэл, олон улсад нэрд гарсан эртний судлалын шинжилгээ, эрдэмтэн судлаачдын намтар түүх, адал явдалт нээлтүүдийг судалж эртний судлалын сэтгэлгээ, шинжлэх ухааны болж хөгжсөн түүхийг судлах онол аргазүйн үндсийг эзэмшүүлэх, цэгцтэй мэдлэг өгөхөд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ARCH203
Багц цаг: 2

Товч агуулга

Денисовын агуйн хүн, Сибирийн чулуун зэвсгийн бууц, суурин, тус бүс нутгийн неолитын оршуулгууд, Серов, Китой, Исаховын неолитын соёлын тухай. МЭӨ III мянганы үеэс Алтай, Өмнөд Сибирийг чиглэсэн европ төрхтөн ард түмний их нүүдэл, Афанасьев, Окунев, Андронов болон Карасукийн соёлууд, МЭӨ III зууны үед Алтай, Өмнөд Сибирийн соёлууд мөхсөн нь.

Зорилго

Европ төрхтөн нүүдэлчид Сибирт ирж суурших болсон шалтгаан, Сибирийн хүрэл, төмрийн үеийн археологийн соёл нүүдлийн соёлын үндэс суурь болоход нөлөөлсөн тухай асуудлыг таниулахад чиглэнэ. Нүүдлийн иргэншил, соёл шилжин ирэгсэд болон уугуул монгол төрхтөний соёлын синтезийн үр дүнд бий болсныг танин мэдэх ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ARCH600
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлээр археологийн дурсгал, олдвор, хэлбэр ба археологийн соёл, археологийн хайгуулын төрөл, зохион байгуулалт, хайгуулын бэлтгэл, агаарын тандалт ба аеро-зургийн судалгаа, археометр, геофизикийн тандалт, археоландшафт, сансарын тандалт, фосфат, микроморфологийн судалгаа, малтлага: практик ба онол, малтлагын бэлтгэл, зохион байгуулалт, малтлагын стратеги, хот суурин, булш оршуулга, түүвэр олдвор ба дарш, малтлагын техникийн асуудал, баримтжуулалт, 3 хэмжээст Laser-Scan, Соёлт давхарга, Harris Matrix-ын загвар, Он тогтоох арга зүй: Харьцангуй он цаг, Типологийн арга, Үнэмлэхүй он цаг: Дендрохронологи, С14, Термолюминесценц, спектроанализ, газхроматографийн арга, Өнгө будгийн судалгаа, UV нил ягаан туяа, Яс ба анатомийн эд эсийг судлах нь археозоологи ба археоботаник, компьютер, археологийн онолын чиг хандлагууд: Түүхэн болон археологийн эх сурвалжийн уялдаа холбооны асуудал, археологийн олдворын боловсруулалт, материалын анализ, хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтын асуудал, археологийн фото ба график зураглал, чулуу, шавар материал, төмөр, мод, яс, археологийн олдвор ба олдворын цогцыг тайлбарлах нь, эрдэм шинжилгээний хэвлэлтэй танилцана

Зорилго

Орчин үеийн археологийн хээрийн шинжилгээний хайгуул, малтлага судалгаа явуулах онол, аргазүйн үндсэн мэдлэгийг бататгах, олдворыг судлаж тайлбар өгөх, он цаг тогтоох, хадгалж хамгаалах, бэхжүүлэх ба сэргээн засварлахад суралцана. Түүхэн үе бүрийн археологийн дурсгалуудын гадаад хэлбэр бүтэц, зохион байгуулалтын ялгаа, орших газар, тархалтын хүрээ, түүнчлэн бусад ард түмэн, тивийн дурсгалтай төстэй талууд, түүхэн нийтлэг, одоо ба өнгөрсөний хоорондох органик холбоо, түүхэн үйл явцын зүй тогтолыг илрүүлэх, дэлхийн иргэншлийн уг эх, хүн төрөлхтөн ба дэлхийн соёл нэгдмэл болох тухай төсөөлөл төлөвшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ARCH701
Багц цаг: 3

Товч агуулга

Шавар эдлэлийн зуурмаг, хольц, түүний хэмжээ, хийх арга, гараар барих ба эргэх хүрд ашиглах, гадаргууг боловсруулах, хээ чимэглэл, багаж хэрэгсэл. Ваарны анатоми бүтэц, нэр томьёо, хэмжих, зурах арга. Нүүдэлчдийн шавар сав суулга. Ваар хийсэн технологийг ашиглан судлах, вааран эдлэл он цаг, угсаатны мэдээллийг агуулдаг тухай

Зорилго

Булш болон хот суурингийн малталтаас гарсан ваарыг задлан шинжлэх, тайлбарлах онол, практикийн суурь мэдлэг олгоход чиглэнэ. Хээрийн судалгаагаар хуримтлагдсан археологийн ваар ажиглан судлах, тодорхойлох техникийг сурна. Түүнчлэн, онолын хувьд чухам ямар ваар он цаг болон угсаатны мэдээллийг тээж байгааг ялгах чадвартай болох юм. Шавар эдлэлүүд археологийн малталт судалгаагаар хамгийн элбэг олддог материал учир судлаач бэлтгэхэд чухал ач холбогдолтой, заавал үзвэл зохих мэдлэг мөн.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар