Бидний тухай
Багш ажилтан
Энэ хичээлээр мэндчилгээ, илгээлт, төрийн айлчлалтай холбогдолтой материал, төр засгийн тэргүүн нарын уулзалт, яриа, солилцсон захиа, цахилгаан, албан бичиг, олон улсын байдал, улс төрийн байгууллагуудын нэр, дэлхий дахины түгээмэл радио, хэвлэл, агентлагын нэр, НҮБ-ийн төрөлжсөн байгууллагууд, гэрээ хэлэлцээр, олон улсын амьдралд болж буй гол үйл явдал, дэлхий дахины анхаарлыг татсан томоохон асуудал, хүүхэд залуучуудын амьдрал, боловсрол, соёл урлаг, зан заншил, биеийн тамир, тамирчдын амжилт, монгол үндэсний бөх, морь, сур, хүн ардын эрүүл мэнд нийгмийн асуудал, ядуурлыг арилгах асуудал, улс орны дотоод байдал, долоо хоногын тойм мэдээ, шинжлэх ухаан, технологи, байгаль орчин судлал, ховор ан амьтан, түүхэн дурсгалт газар, монгол орны гадаад бодлого, олон улсын хамтын ажиллагаа зэрэг сэдвийн дагуу орчуулах дадал олгоно.
Энэ хичээлийг үзсэнээр оюутнууд нийгэм, улс төрийн сэдвээр англи хэлнээс төрөлх, төрөлх хэлнээс англи хэлрүү орчуулга хийх дадал эзэмшинэ. Англи хэлний тайлбар болон хоёр хэлний толь ашиглаж сурах, англи монгол өгүүлбэрийн дэс дарааг зөв ойлгох, албан бичиг баримт, захидлын орчуулга хийх, ойролцоо үг хэллэгийг харьцуулж үг зөв оновчтой үг хэллэгийг сонгох, үгчлэх утгачлах, дүйлгэх, тайлбарлах зэрэг орчуулгын олон арга эзэмших, найруулгын хувьд олон хувилбар гаргадаг болох чадвар дадал эзэмшинэ.