Судалгааны чиглэл:
Мэдээллийг профессор, багш, ажилтан МУИС-ийн мэдээллийн санд бүртгүүлснээр танд харуулж байна. Мэдээлэл дутуу, буруу тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Зохиогч(ид): Ж.Эрдэнэбат
"Зүүнш Зорчсон нь Оскар Мамен", 2021-12-15
Зохиогч(ид): Ж.Эрдэнэбат
"Орчуулгын хичээлийн сургалт болон тулгамдаж буй асуудал" , vol. 8, no. 529, pp. 130-138, 2020-5-25

ghssorchuulgazui@yahoo.com

Хураангуй

МУИС-д гадаад хэлний сургалтанд орчуулгын хичээл нь чухал байр суурь эзэлдэг билээ. Орчуулгын хичээлээр оюутан орчуулах ур чадвар төдийгүй хэл-соёлын мэдлэгийг хослуулан эзэмшдэг нь өнөөгийн гадаад хэлний сургалтанд түлхүү анхаарч буй арга барил болж байна. Эдийн засаг хурдацтай хөгжиж, олон улсын бизнесийн үйл ажиллагаа нэмэгдэхийн хэрээр зах зээлийн эрэлт өөрчлөгдөж, түүнийг дагаад их дээд сургуулиуд орчуулгын хөтөлбөр, сургалтанд шинэчлэл хийж, шинэ хичээлээр сургалтаа баяжуулж байна. Тухайлбал бизнес-эдийн засгийн орчуулга, техникийн орчуулга, хууль эрх зүйн орчуулга, анагаахын орчуулга зэрэг хичээлийг дурдаж болно. Шинэ сургалтыг дагаад багш, оюутны хувьд шинэ бэрхшээл үүсч байна. Тиймээс орчуулгын шинэ тутам хөгжиж буй сургалтын өнөөгийн байдлыг судлах, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох нь орчуулгын хөтөлбөрийн цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой юм

Зохиогч(ид): Ж.Эрдэнэбат
"Судалгааны чанарын үнэлгээний үзүүлэлтүүд", English Language and Culture, 2019-12-14, vol. Жил бүр зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хурал, pp. 18

Хураангуй

Мэдлэгт суурилсан, тогтвортой хөгжил бүхий нийгмийн тогтолцоог бий болгоход шинэ мэдлэг бүтээх “судалгаа”–ны их сургуулийн гүйцэтгэх үүрэг чухал юм. Инновац буюу шинэ мэдлэг бүтээхэд чиглэсэн судалгааг амжилттай хөгжүүлэх нь их, дээд сургуулиудын хувьд хөрөнгө оруулалт татах оновчтой эх сурвалж төдийгүй тухайн сургуулийн нэр хүнд, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн нөхцөл (Lehman, 2017) мөн. Их, дээд сургууль нь 1/сургалтад суурилан мэргэжилтэн бэлтгэх, 2/судалгаанд суурилан шинжлэх ухааныг хөгжүүлэх, 3/ зөвлөгөөнд суурилан нийгэмд үйлчлэх гурван гол чиг үүрэгтэй

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар