Бидний тухай
Багш ажилтан
Биологийн мембраны бүтэц, үйл ажиллагаа. Биологийн мембраны структур, түүнийг судлах аргууд. Биологийн мембраны физик химийн шинж чанар. Эсийн мембраны зөөлт: Диффузи, хөнгөвчлөгдсөн ба идэвхитэй зөөлт, зөөлтийн энери ба кинетик. Эсийн мембранаар ион зөөгдөх механизм. Мембраны потенциал: Тайвны ба үйлчлэлийн потенциал. Нервийн импульс: Сигнал тархах ба дамжих. Эндомембран системийн структур ба динамик. Уураг шилжих процесс. Эсийн нэгдэл ба хуваагдлын механизм. Эсийн хэлбэр ба цитосклетон. Эс ба органелд энерги хувирах механизм. Химийн термодинамик: Электрон зөөлтийн систем ба исэлдэн-ангижрах потенциал, Протон зөөлтийн систем ба элетрохимийн потенциал. Исэлдэн фосфоржилт ба фотосинтезийн фосфоржилт.
Эсийн мембраны бүтэц, бүрэлдэхүүн, шинж чанар, түүгээр бодис, мэдээлэл дамжих үзэгдэл процессын физик үндэс болон биологийн эсэд явагдах физик химийн процессын термодинамик үндэс, элетрон зөөгдөх систем, энергийн солилцооны физик онолыг судалж, ном сурах бичиг, мэргэжлийн сэтгүүл, мэдээллийн бусад хэрэглэлийг ашиглан бие даан мэдлэгээ өргөжүүлэх чадвар эзэмшүүлэх зорилготой. Энэхүү хичээлийн ач холбогдол нь магистрант, докторант оюутан биологийн эсийн мембран, органеллын структур, түүний үйл ажиллагааны физик үндсийг мэргэжлийн түвшинд судалсны хувиар эсийн түвшинд явагдах биологийн зохицуулгат үзэгдэл процесс хийгээд бүх түвшний биологийн системийг судлах мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд энэ хичээлийн зорилго, ач холбогдол оршино.
Энэ курсээр уураг, нуклейн хүчил, мембран зэрэг биологийн системийн термодинамик,молекулын диффузи, идэвхитэй идэвхигүй зөөлт зэрэг эсийн мембранаар зөөгдөх процесс;хроматограф, электрофорез, тундасжуулах зэрэг макромолекул ялгах аргууд; шингээлт, цацаргалт, саринал зэрэг бодис, гэрлийн харилцан үйлчлэл; шингээлтийн спектроскопи, масс спектроскопи, цацргалтын спектроскопи зэрэг макромолекулыг тодорхойлох арга; гэрэл, рентген цацрагийн саринал, цөмийн соронзон резонанс, электрон парамагнет резонанс, дугуй дихроизм, флуоресценци резонанс энерги шилжилт зэрэг биомакромолекулын структур судлах арга; катализ, ингибитор, урвалын кинетик зэрэг ферментэт урвалын механизмыг судлана.
Биомолекулын түвшинд явагдах химийн урвал, үзэгдэл, процессыг судлах биофизик аргын онолын үндэс, арга зүйг эзэмшүүлэх