МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOC601
Багц цаг: 3

Товч агуулга

Тухайн хичээлд биологийн материалын физик-химийн онцлогийг харгалзан судалгааны дээж бэлтгэх, судлах арга зүй багтсан. Үүнд биополимерийг: температур, рН, гидрофоб, гидрофиль шинж чанрааран уусгаж дээж бэлтгэх,хроматогрфийн аргаар цэвэрлэх, шинжлэх. мөн гэрэл хуглах, шингээх, ойлгох чадварыг ашиглаж судлах. Төвөөс зугтаах хүч, цэнэгийн ялгаа ашигласан багаж төхөөрөмжийн ажилах зарчим багтаасан.

Зорилго

Биохимийн суурь онол, биохимийн судалгааны онол-практикийн мэдлэгдээр үндэслэн мэргэжлийн тувшинд биохимийн хэлээр харилцах, энэ хичээлийн логик тал нь оюутныг судалгааны арга замыг биополимерын физик-химийн шинж чанарын ялгааг ашиглан биополимерыг хэрхэн судалах арга зүйг боловсруулах мэдлэгийг олгоход оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOT701
Багц цаг: 3

Товч агуулга

Биореакторт явагдаж буй микроорганизм, амьтан, ургамлын эд эсийн өсгөвөрлөлтийн болон ферментэт урвалын кинетикийн тухай үндсэн ойлголтууд, биореакторын бүтэц зохион байгуулалт, биореакторын дотор бодис болон дулааны шилжилт, түүний тооцоо, бодис болон энергийн солилцооны стехиометр, эсийн өсөлтийн кинетик, түүнийг судлахад хэрэглэдэг реакторууд болон тэгшитгэл, загварууд, тэжээлийн орчин ба агаарыг ариутгах, ферментацийн бүтээгдэхүүнийг тэжээлийн орчноос ялгах, цэвэрлэх, хянах аргуудын талаар үзэж судлана.

Зорилго

Энэхүү хичээл нь биохимийн инжежерчлэлийн үндсэн ухагдахуунууд, үйлдвэрлэлийн болон инженерийн процессд биохими болон микробиологийг хэрхэн хэрэглэх, химийн инженерчлэлийн үндсэн ойлголтыг биологид хэрхэн хэрэглэх тухай үндсэн ойлголтуудыг оюутнуудад өгнө.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOC201
Багц цаг: 3

Товч агуулга

Уураг, пептид амин хүчил, нуклейн хүчлүүд, өөх тос, нүүрс ус витамин, гормон, ферментийн ангилал, физик химийн шинж чанар, организмд гүйцэтгэх, тэдгээрийн солилцооны үндсэн ойлголт болон амьд бие махбодид явагдах химийн урвалуудыг судална

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь оюутнуудад амьд организмын химийн найрлагын молекул үндэс, биомолекулуудын бүтэц байгууламж, организмд гүйцэтгэх үүрэг ач холбогдол, эс эдийн дотор явагдах бодисын солилцооны механизмын талаарх үндсэн ойлголтуудыг өгнө.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар