Бидний тухай
Багш ажилтан
Хүний биеийн анатоми, физиологийн ухаан нь биологийн шинжлэх ухааны суурь нэгэн чухал салбар бөгөөд хүний биеийн эсүүд тэдгээрийн хоорондын харилцан үйл ажиллагаа, хүний биед явагдах физиологийн процессуудын механизмын тухай системтэй мэдлэг чадвар олгоно. Түүнчлэн хүрээлэн буй орчны өөрчлөлтөнд организмын дасан зохицох урвалууд болон хүний биеийн дотоод орчны тогтвортой байдлыг хадгалах механизмын тухай цогц ойлголтыг оюутанд олгоно. Мөн хүний биед явагдах зохицуулгын системийн үйл ажиллагаа, дотоод шүүрлийн болон мэдрэлийн зохицуулгын анатоми, физиологийн талаар цогц ойлголт өгнө.
Хүний биеийн эс, эд, эрхтэн тогтолцооны бүтэц, үүрэг, үйл ажиллагааны тухай онолын мэдлэг олгож, эрүүл аж төрөх энгийн ойлголт эзэмшүүлэх, биеийн тамир спортоор хичээллэхийн онол, практик ач холбогдлын талаар системтэй, шинжлэх ухааны үндэстэй ойлголт өгөх
Физиологийн шинжлэх ухааны судлах зүйл, түүхэн хөгжил, судалгааны арга, биологийн шинжлэх ухаанд эзлэх байр суурь, ач холбогдол. Физиологийн процессууд явагдах механизм, тэдгээрийн мөн чанар; амьсгалах, хооллох, бодис ба энергийн солилцоо, цус, цусны эргэлт, тунгалгийн тогтолцоо, усны солилцоо, ялгаруулах тогтолцоо, дотоод шүүрлийн булчирхай, үржил хөгжил, мэдрэх эрхтнүүд, мэдрэлийн тогтолцоо, дээд мэдрэлийн үйл ажиллагаа. Физиологийн процессуудыг удирдан зохицуулагч-мэдрэл ба шингэний тогтолцоо (амьдралын орчин, нөхцөл байдалд физиологийн процессууд хэрхэн дасан зохицсон, физиологийн процессуудын түүхэн хөгжил) зэргийг судална.
Амьтдын эс, эд, эрхтэн, биед явагдах амьдралын үйл ажиллагааны талаар онол, практикийн мэдлэг, дадлага, чадвар эзэмшүүлэх үндсэн зорилготой.
Амьтны аймгийн бүрэлдэхүүн, ангилал зүйн систем, гарал үүсэл, түүхэн хөгжил, үндсэн бүлгүүдэд хамаарах амьтдын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, хөгжлийн төвшин, амьдралын хэлбэр, амьдрах орчин болон өөр хоорондоо харьцах харьцааны зүй тогтол; Амьтны аймгийн төлөөлөгчдийн олон янз байдал; агаар мандал, усан сан, хөрс, бусад амьд биесийн бие организм г.м. амьдралын боломжит орчнуудад тархсан тухай; тэдгээрийн судалгаанд олон янзын арга зүй хэрэглэгдэх шаардлага, үндэслэл, үүсч хөгжсөн салбар ухаанууд: амьтны ангилал зүй, экологи, зоогеографи, анатоми, морфологи, протозоологи, энтомологи, арахнологи, малакологи, ихтиологи, герпетологи, орнитологи, маммалоги г.м.; Амьтны аймгийн гарал үүсэл, эволюци хөгжлийн товч тойм.
Амьтны аймгийн бүрэлдэхүүн, олон янз байдал, ангилал зүйн систем, гарал үүсэл, түүхэн хөгжил, үндсэн бүлгүүдэд хамаарах амьтдын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, хөгжлийн төвшин, амьдралын хэлбэр, амьдрах орчин болон өөр хоорондоо харьцах харьцааны зүй тогтол зэргийг судалдаг тухай; амьтад агаар мандал, усан сан, хөрс, бусад амьд биесийн бие организм г.м. амьдралын боломжит орчнуудад тархсан тухай; тэдгээрийн судалгаанд олон янзын арга зүй хэрэглэгдэх шаардлага, үндэслэл, үүсч хөгжсөн салбар ухаануудын талаар онолын мэдлэг, дадлага, чадвар олгоно.