МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BOTA703
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOL203
Багц цаг: 3

Товч агуулга

Ургамлын эсийн биологи, физиологийн үндсэн үйл ажиллагаа (амьсгал ба фотосинтез), ургамлын олон янз байдал: протистын болон мөөгийн аймаг, ургамлын аймаг: хөвд хэлбэртэн, үргүй гуурст ургамал, нүцгэн үртэн болон бүрхүүл урт ургамлын үндсэн шинж, биологийн онцлог, бүрхүүл үрт ургамлын ургал болон генератив эрхтний бүтэц, үүсэл хөгжил, өсөлт хөгжлийн зохицуулга, өсөлт хөгжилд гадаад орчны нөлөө, ургамал хөрсний уялдаа холбоо, ургамлын экологийн талаарх үндсэн ойлголт. Plant cell biology, physiological main function (respiration and photosynthesis), plant diversity: biological characteristics of protists, fungi, plants – bryophytes, seedless vascular plants, gymnosperms and angiosperms. Angiosperms: structure, origin and development of vegetative and generative organs; growth and development arrangements and internal and external controls; plants and soil interaction; ecology.

Зорилго

Ургамлын биологийн олон талт асуудлыг ойлгуулж, онолын мэдлэгийг лабораторын болон хээрийн дадлагаар батжуулах.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BOTA404
Багц цаг: 2

Товч агуулга

Ургамлын ангилал зүйн нэршил, нэгжийн бүтэц, эдгээрийг тодорхойлж хэрэглэх журам. Таксонуудын ялгааг илэрхийлэх шинж тэмдгүүд; Ангилал зүйн нэгжүүдийн хоорондын гарал үүсэл, удам төрлийн холбоо, эволюци хөгжлийн тухай төсөөлөл, ургамлын амьдралын хэлбэр, биеийн гадаад, дотоод бүтцийн дэвшил хөгжил, буурлыг илэрхийлэх шинж тэмдгүүд. Ургах орчинд зохилдсон шинж тэмдгүүд. Монгол орны түгээмэл олон зүйлт овог, төрлүүдийг таних гол шинжтэмдэгүүд; нэг төрөлтэй болон, цөөн зүйлтэй овгууд, тэдгээрийн бүтэц, экологи, тархалт, ач холбогдол.

Зорилго

Монгол орны гуурст ургамлыг овог, төрөл, зүйлийн түвшинд тодорхойлох, зөв нэршлийг хэрэглэж сурах, овог, төрөл, зүйлүүдийг ялгах шинж тэмгүүдийн ялгааг ялгаж сурах, ургамлын бичиглэл хийх чадвар олгох.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOR424
Багц цаг: 3

Товч агуулга

Биологийн нөөцийн зохистой ашиглалт, хамгааллын талаарх Монгол төрийн хууль цаазны уламжлал, шинэчлэл, энэ талаар орчин үед баримталж буй бодлогын үндсэн чиг хандлага. Биологийн нөөцийн зохистой ашиглалт, хамгааллын харилцааны эрх зүйн үндэс, зохицуулалт, хууль зүйн хэм хэмжээ. Биологийн нөөц баялгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон төр, иргэн, байгууллагын эрх зүйн байдал. Биологийн нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалахтай холбогдсон төрийн удирдлага, хяналт, иргэдийн эрх үүрэг, олон нийтийн оролцоо. Биологийн нөөцийн улсын дансны эрх зүйн үндэс. Биологийн төрөл бүрийн нөөц баялгийг эрх зүйн арга хэрэгслэлээр хамгаалах тухай, биологийн нөөцийн ашиглалт, хамгааллын харилцаанд илэрч буй зөрчил, түүнд хүлээлгэх хууль зүйн хариуцлага. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, түүний хэлбэрүүд. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий ба нарийвчилсан үнэлгээ. Байгаль орчны хяналт, шинжилгээний хөтөлбөр. Тэдгээрт биологийн нөөцийн асуудлыг тусгах нь. Олон улсын биологийн нөөцийн зүй зохистой ашиглалт, хамгааллын эрх зүйн үндсэн асуудлууд.

Зорилго

Хэзээ ч үл давтагдах генийн үнэт сан хөмрөг болох биологийн аливаа зүйлийг зүй зохистой ашиглах, хадгалах, хамгаалах талаар Олон улсын болон Үндэсний түвшинд баримталж буй бодлогын үндсэн чиглэл, эдгээр бодлогыг хэрэгжүүлэхэд эрх зүйн зохицуулалтын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, биологийн нөөцийн бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдсон Олон улсын болон Монгол улсын хууль, эрх зүйн тогтолцоо, гол гол хууль, тогтоомжийн талаар үндсэн мэдлэг олгож, зохих дадлага, чадвар эзэмшүүлнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOL410
Багц цаг: 3

Товч агуулга

(Энэхүү хичээл нь амьтныг нөхөн сэргээхийн тулд сэргээн нутагшуулах, сэлгэн байршуулах, аж ахуйн нөлөөнд өртсөн экологийн системийн ургамлан нөмрөгийг сэргээх, улмаар амьтны бүлгэмдлийг сэргээх үндсэн арга, мониторинг, үр дүнг тооцох зэрэг бүлэг сэдвийг хамарна)

Зорилго

Биологийн нөөц ашигласнаар үүсэх экосистемийн доройтол, эвдрэлийг нөхөн сэргээх биологийн ухааны онолын үндэслэлийг оюутанд ойлгуулах, улмаар онолын мэдлэгийг семинарын хичээлээр баталгаажуулан баяжуулах арга замаар мэдлэг олгох зорилготой. Нөхөн сэргээлтийн хичээлээр олж авсан мэдлэг чадвараа амьдралд ашиглах, бие даан, эсвэл хамтлагаар гүйцэтгэх арга замаар байгалийн нөөцийг хамгаалах нь бидний хичээлийн болоод ажлын ач холбогдол оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOR409
Багц цаг: 2

Товч агуулга

Монгол орны болон дэлхийн дахины эмийн болон хортой ургамал, хүнсний ургамал (жимс, үр тариа, тосны болон амтлаг ургамлууд), техникийн ургамлуудын (давирхайт, будагт ургамал) нөөц, тархалт, хэрэглээний талаарх сүүлийн үеийн мэдээ, судалгаа шинжилгээний өгүүллэг, нөөцийг үнэлэх арга зүй зэрэгтэй танилцана.

Зорилго

Хүн амын өсөлтөөс үүдэн хүнсий, эмийн болон техникийн ургамлын хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэж улмаар дэлхийн нийтийн хэмжээнд нөөцийн асуудал чухалаар тавигдаж байна. Иймд эдгээр ашигт ургамлын нөөцийн талаарх мэдээлэл, зохистой хэрэглээний мэдлэгийг оюутанд эолгоно.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар