Бидний тухай
Багш ажилтан
Биологийн мембраны бүтэц, үйл ажиллагаа. Биологийн мембраны структур, түүнийг судлах аргууд. Биологийн мембраны физик химийн шинж чанар. Эсийн мембраны зөөлт: Диффузи, хөнгөвчлөгдсөн ба идэвхитэй зөөлт, зөөлтийн энери ба кинетик. Эсийн мембранаар ион зөөгдөх механизм. Мембраны потенциал: Тайвны ба үйлчлэлийн потенциал. Нервийн импульс: Сигнал тархах ба дамжих. Эндомембран системийн структур ба динамик. Уураг шилжих процесс. Эсийн нэгдэл ба хуваагдлын механизм. Эсийн хэлбэр ба цитосклетон. Эс ба органелд энерги хувирах механизм. Химийн термодинамик: Электрон зөөлтийн систем ба исэлдэн-ангижрах потенциал, Протон зөөлтийн систем ба элетрохимийн потенциал. Исэлдэн фосфоржилт ба фотосинтезийн фосфоржилт.
Эсийн мембраны бүтэц, бүрэлдэхүүн, шинж чанар, түүгээр бодис, мэдээлэл дамжих үзэгдэл процессын физик үндэс болон биологийн эсэд явагдах физик химийн процессын термодинамик үндэс, элетрон зөөгдөх систем, энергийн солилцооны физик үндсийг ойлгуулж, ном сурах бичиг, мэргэжлийн сэтгүүл, мэдээллийн бусад хэрэглэлийг ашиглан бие даан судлах чадвар эзэмшүүлэх зорилготой. Энэхүү хичээлийн ач холбогдол нь оюутан биологийн эсийн мембран, органеллын структур, түүний үйл ажиллагааны физик үндсийг ойлгосноор эсийн түвшинд явагдах биологийн зохицуулгат үзэгдэл процесс хийгээд бүх түвшний биологийн системийг судлах суурь мэдлэг, чадвар эзэмшихэд энэ хичээлийн зорилго, ач холбогдол оршино.
Энэ хичээлээр молекул ба эсийн нейробиологийн үндсэн ухагдахууныг судална. Хүний тархины бүтэц, үйл ажиллагааны жишээн дээр сүүн тэжээлтний нервийн системийг судална. Энэхүү курсын агуулгад нервийн эсийн үйл ажиллагаа, түүний ионы сувагийн бүтэц, синап дамжуулал ба түүний өсөлт хөгжил, синапын уян чанарын молекул механизм, мэдрэхүйн систем, хөдөлгөөн ба ярианы зохицуулалт, ой санамж, сэтгэл хөдлөл, тархины эмгэг, нервийн идэвх, кодчиллын тоон анализ зэрэг үзэгдэл хамрагдана.
Нервийн үйл ажиллагаа, төрөл, түүний физик үндсийн талаар суурь мэдлэг эзэмшүүлэх зорилготой. Нервийн систем нь биологийн зохицуулгад хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг бөгөөд түүний мөн чанарыг таньж мэдэх нь байгаль, нийгмийн суурь асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой бөгөөд шинжлэх ухаанд шийдвэрлэх асуудлын тэргүүн эгнээнд тавигддаг. Энэ хичээлийг судалснаар нейробиологийн чиглэлээр мэргэшиж, байгалийн шинжлэх ухаан болон анагаахын салбарт магистр, докторын сургалтанд хамрагдах суурь мэдлэг эзэмшинэ.
Биомолекулын анхдагч нэгдлүүд. Эфирийн холбоо. Химийн холбоос, тэдгээрийн чиглэл. Сул харилцан үйлчлэл: Ионы харилцан үйлчлэл, Ковалент холбоо, Чөлөөт радикалууд, Ван-дер-Ваальсын холбоо, Устөрөгчийн холбоо ба гидрофоб харилцан үйлчлэл. Липид ба плисахарууд. Усан орчин дахь амфифил молекул. Уургийн бүтэц: полипептид гинж, уургийн бүтцүүд, уургийн фолдинг. Уураг орчны харилцан үйлчлэл. Нуклейн хүчлийн бүтэц. ДНК-ийн мэдээлэл уургийн синтезийн механизм. Биомолекулын динамик: Биомолекулын диффузи. Хэлбэлзэл ба конформацийн шилжилт. Урвалын хурдны магадлалын онол. Уургийн конформаци, кооператив шилжилт. Уургийн структурыг таамаглах болон уургийн структурын загвар зохиох. Уургийн үйл ажиллагааны физик үндэс.
Уураг, нуклейн хүчил, липид зэрэг биомолекулын бүтэц, үйл ажиллагааны физик үндэс, биомакромолекулын бүтэц-үүргийн харилцан уялдаа холбоо, биологийн эсийн орчин дахь молекул хоорондын харилцан үйлчлэлийн физик үндсийг ойлгуулж, ном сурах бичиг, мэргэжлийн сэтгүүл, мэдээллийн бусад хэрэглэлийг ашиглан бие даан судлах чадвар эзэмшүүлэх зорилготой. Энэхүү хичээлийн ач холбогдол нь оюутан биомолекулын структур, түүний үйл ажиллагааны физик үндсийг ойлгосноор эсийн түвшинд явагдах биологийн зохицуулгат үзэгдэл процесс хийгээд бүх түвшний биологийн системийг судлах суурь мэдлэг, чадвар эзэмшсэн байхад энэ хичээлийн зорилго, ач холбогдол оршино.
Энэ курсээр электрофорез, тундасжуулах, гэрлийн шингээлт, цацаргалт, саринал, масс спектроскопи зэрэг макромолекулыг ялгах; тодорхойлох, бүтцийн динамикийг судлах аргууд; цөмийн соронзон резонанс, электрон парамагнет резонанс, дугуй дихроизм зэрэг биомакромолекулын структур, конформацийн өөрчлөлт, молекул хоорондын харилцан үйлчлэлийг судлах аргууд; ...... аргуудын онолын үндэс, судалгааны арга зүйг судлана.
Биологийн системд явагдах үзэгдэл, процессыг судлах биофизик аргуудын онолын үндэс, арга зүйг эзэмшүүлэх
Биомакромолекул, эсийн структур, конформацийн өөрчлөлт, үйл ажиллагааны физик үндсийг судлах хроматограф, шингээлт цацаргалтын спектроскопи, дугуй дихроизмын спектроскопи, зетаметр, ион сонгон бүртгэх элетродын арга зэрэг үндсэн биофизик аргуудын онолын болон туршлагын арга зүйг эзэмшин туршилт сорилт явуулна.
Биофизик судалгааны орчин үеийн аргуудын үндэс, зарчимтай оюутнуудыг танилцуулах, туршлагын арга барил, дадал чадвар эзэмшүүлэх. Хичээлийн ач холбогдол нь оюутан биофизикийн хичээлээр олсон онолын мэдлэгийг туршлагаар баталгаажуулах арга барил, дадал чадвар эзэмших боломж бий болгоход оршино.
Энэ курсээр уураг, нуклейн хүчил, мембран зэрэг биологийн системийн термодинамик,молекулын диффузи, идэвхитэй идэвхигүй зөөлт зэрэг эсийн мембранаар зөөгдөх процесс;хроматограф, электрофорез, тундасжуулах зэрэг макромолекул ялгах аргууд; шингээлт, цацаргалт, саринал зэрэг бодис, гэрлийн харилцан үйлчлэл; шингээлтийн спектроскопи, масс спектроскопи, цацргалтын спектроскопи зэрэг макромолекулыг тодорхойлох арга; гэрэл, рентген цацрагийн саринал, цөмийн соронзон резонанс, электрон парамагнет резонанс, дугуй дихроизм, флуоресценци резонанс энерги шилжилт зэрэг биомакромолекулын структур судлах арга; катализ, ингибитор, урвалын кинетик зэрэг ферментэт урвалын механизмыг судлана.
Биомолекулын түвшинд явагдах химийн урвал, үзэгдэл, процессыг судлах биофизик аргын онолын үндэс, арга зүйг эзэмшүүлэх
Атом молекулын харилцан үйлчлэл: Хүчтэй ба сул харилцан үйлчлэл. Гэрлийн шингэлт, цацаргалт. Амьдрах орчин ба амьд биеийн бүрэлдэхүүн хэсгүүд: Агаар, хөрс, ус, нүүрс-ус, липид, уураг, нуклейн хүчил, кофактор, витамин, гормоны физик шинжүүд. Биомолекулыг судлах аргууд: Диффуз, седиментаци, Х-туяаны дифракц, шингээлт, цацаргалт, оптик идэвхи, хэлбэлзэлийн спектр, электроны ба цөмийн соронзон резонанс. Уураг ба ферментийн урвалын физик. Нуклейн хүчил ба уургийн синтезийн физик. Мембраны бүтэц, шинж чанар. Мембраны бодис нэвтрүүлэх чадвар. Амьсгалын электрон ба протон зөөлт, амьсгалын фососфоржилт. Фотосинтезийн электрон ба протон зөөлт, фотофосфоржилт. Мембраны потенциал, нервийн импульс. Булчингийн агшилтын физик. Мэдрэхүйн системийн физик. Биологийн процессийн энергетик ба кинетик. Экологи, эволюцийн физик. (Тухайн хичээлийн агуулгыг 70-100 үгний хооронд монголоор бичнэ.)
Амьд бие, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн бүтэц, шинж чанар, биологийн процессийн физик механизмыг орчны физик хүчин зүйлтэй нь холбоотойгоор судлах зорилготой. Ямар юм, юуг, яаж хийдэг тухай физик зарчмыг оюутнуудад ойлгуулан, шаардлагатай үед ном хэвлэлийн тойм ашиглаад бие даан сэргээн хэрэглэх чадвар эзэмшүүлэхийг зорино (Тухайн хичээлийн гол зорилгыг танилцуулан бичнэ. Хичээлийн зорилго бол сурах үйлдлийн эцсийн үр дүн буюу хүрэх гэж эрмэлзэж буй үр дүнг илэрхийлсэн ерөнхий томъёолол юм).