Бидний тухай
Багш ажилтан
Эс судлалын судлах зүйл, судалгааны аргууд, эсийн бүтэц, химийн найрлага, эсийн олон хэлбэрүүд, прокариот ба эукариот эс. Ургамал амьтны эсийн харьцуулсан бүтэц. Эсийн мембраны бүтэц, үүрэг, үйл ажиллагаа. Эс хоорондын холбоо, десмосом. Эсийн цитоплазмын бүтэц, үүрэг, үйл ажиллагаа. Цитоскелет эсийн бөөмийн бүтэц, үүрэг, үйл ажиллагаа. Хромосомын бүтэц, хэлбэр, хэмжээ, генийн бүтэц, үйл ажиллагаа. Эсийн органойдуудын бүтэц, үүрэг, үйл ажиллагаа /митохондри, гольджийн аппарат, эндодлазмын тор, рибосом, хлоропласт, вакуоль, лизосом, центроль, эсийн оршихуун/, эсийн физиологи. Эсийн амьсгал, хооллолт, хуваагдлын хэлбэрүүд, хуваагдлын үе шатууд, тэдгээрт явагдах үйл ажиллагаа. Эсийн удамшил, хувьсал, эволюци. Эд, тэдгээрийн ангилал, бүтэц, үүрэг, нэгдмэл үйл ажиллагаа зэргийг судална
Эсийн онол, амьд биеийн эсийн үндсэн хоёр түвшиний /прокариот ба эукариот/ ялгаа ба төсөө, эукариот эсийн бүтэц, зохион байгуулалт, эсийн хэлбэр, хэмжээ, бүрэлдэхүүн хэсгүүд-протолазм, бөөм, эсийн бүрхүүлийн бүтэц, найрлага, онцлог шинж, эсийн физиологи, эсийн хуваагдлын хэлбэрүүд, тэдгээрийн биологийн ач холбогдол, биеийн болон бэлгийн эсүүдийн үүсэл, тэдгээрийн төсөө ба ялгаа, хромосомын бүтэц, хэлбэр, хэмжээ, ургамал амьтны болон мөөгийн эсийн бүтцийн ялгаа, эсийн микробэлмэл хийх аргуудыг лекцийн болон дадлага, семинарын хичээлийн явцад холбогдох ном сурах бичиг, биет материал бэлтгэн ашиглах замаар онол практикийн мэдлэг, дадал, чадвар эзэмшүүлэх үндсэн зорилготой.
Орчин үеийн хөхтөн амьтны гарал үүсэл, түүхэн хөгжил, ангилал зүйн тойм, биологи, экологи, байгаль, эмнэлэг, эдийн засгийн холбогдол, түүний дотор монгол орны хөхтөн амьтны зүйлийн баялаг, тархалт, байгаль, эдийн засаг, эрүүл ахуйн ач холбогдлыг судлана. Монгол орны хөхтөн амьтны бүх багийн төлөөлөгчдийн биологи, экологийн онцлог, тэдгээрийг байгалийн нөхцөлд болон амьдралын ул мөрөөр нь ялган таних арга барил эзэмшүүлнэ. Монгол орны нэн ховор болон ховор хөхтөн амьтад, тэдгээрийг хамгаалах арга зам, байгалийн голомтот халдварт өвчний үүсвэрийг хадгалагч, зааварлагч болох хөхтөн амьтад, хөдөө аж ахуйн хөнөөлт мэрэгч амьтдын менежментийн талаар суралцана.
Биологийн бакалаврын боловсрол хөтөлбөрийн хүрээнд амьтан судлалын чиглэлээр мэргэших хичээлийн нэг. Экосистемд эзлэх байр суурь, экологи, эдийн засгийн холбогдлоороо хүнд хамгийн ойр байдаг хөхтөн амьтны байгаль, эдийн засгийн холбогдлын тухай үндсэн мэдлэгийг олгоно
Цэнгэг болон тэнгисийн усанд тархан амьдрах загасны зүйлийн олон янз байдал, тэдгээрийн биологи, экологи, тархац, түүхэн хөгжлийн тойм зэргийг танилцуулж, Монгол орны загасны аймгийг тоймлон, загас судлалд хэрэглэдэг түгээмэл аргуудыг эзэмшинэ. Ус амьдралын орчин болох тухай, гидробионтын амьдрал, үйл ажиллагааны экологи үндэс, тэдгээрийн популяци, биотоп мөн биоценозод үзүүлэх нөлөө, гидробионтуудын идэш тэжээлийн биоэнергийн холбоо, усны организмыг зохистой ашиглах, хамгаалах, өсгөн үржүүлэх тухай судална.
Усан орчны экосистемийн онцлог, зүй тогтлыг танин мэдэх, түүнийг хамгаалах, тогтвортой ашиглах аргуудын тухай амьтан судлалаар мэргэшиж буй оюутанд цогц ойлголт өгөх үндсэн зорилготой. Түүнчлэн Сээр нуруутай амьтдын томоохон бүлэг болох Загасны ангилал зүй, биологи, экологийн онцлог, тэдгээрийн зүйлийн олон янз байдал, Монгол орны загасны зүйлийн олон янз байдал, тэдгээрийг таниж тодорхойлох аргуудыг эзэмшүүлэх зорилготой. Энэ хичээлийн гол ач холбогдол нь Загас болон усан орчинд амьдрах бусад амьтдын хоорондын харилцан холбоо шүтэлцээний тухай, гидросферийг бүхэлд нь хамгаалах, зохистой ашиглах тухай онол практикийн системтэй мэдлэг, дадлага, чадвар олгох явдал юм.