Бидний тухай
Багш ажилтан
Ургамлан бүлгэмдэл, түүний бүтэц, бүрэлдхүүн (зүйлийн бүрдэл, арви, бүрхэц, тохиолдоц, зонхилогч, эдификатор, зүйлүүдийн хэвтээ ба босоо чиглэл дэх тархалт, байршил), ценопопуляцийн тухай ойлголт (бодгалиудын байрших онцлог, насны бүтэц), бүлгэмдэл дэх ургамал ба тэдгээрийн консортуудын (гетеротроф ургамлууд, амьтад, прокариотууд, мөөг г.м.) хоорондын, ургамал хоорондын (шууд ба шууд бус) харилцан холбоо, ургамлан бүлгэмдэл ба орчны харилцан холбоо, бүлгэмдлийн хөдлөлзүй (улирлын өөрчлөгдөл, флуктуаци, сукцесс), ургамалжлын ангилаа (зарчим, нэгж, эвшлийн нэршил), ургамалжлын судалгааны арга
Ургамалжилтын судалгаа хийх чадвартай мэргэжилтэн бэлдэх.
Ургамлын эсийн биологи, физиологийн үндсэн үйл ажиллагаа (амьсгал ба фотосинтез), ургамлын олон янз байдал: протистын болон мөөгийн аймаг, ургамлын аймаг: хөвд хэлбэртэн, үргүй гуурст ургамал, нүцгэн үртэн болон бүрхүүл урт ургамлын үндсэн шинж, биологийн онцлог, бүрхүүл үрт ургамлын ургал болон генератив эрхтний бүтэц, үүсэл хөгжил, өсөлт хөгжлийн зохицуулга, өсөлт хөгжилд гадаад орчны нөлөө, ургамал хөрсний уялдаа холбоо, ургамлын экологийн талаарх үндсэн ойлголт. Plant cell biology, physiological main function (respiration and photosynthesis), plant diversity: biological characteristics of protists, fungi, plants – bryophytes, seedless vascular plants, gymnosperms and angiosperms. Angiosperms: structure, origin and development of vegetative and generative organs; growth and development arrangements and internal and external controls; plants and soil interaction; ecology.
Ургамлын биологийн олон талт асуудлыг ойлгуулж, онолын мэдлэгийг лабораторын болон хээрийн дадлагаар батжуулах.
Энэхүү хичээлийг үзсэнээр оюутнууд амьдралын молекул үндэс, ус ба нүүрс-устөрөгчид, биологийн макромолекулуудын бүтэц, үүрэг, эсийн тухай ойлголт, эукариот ба прокариот эс, тэдгээрийн бүтэц,үйл ажиллагаа, эсийн хөдөлгөөн, мембраны бүтэц, үүрэг, мембраны зөөвөрлөлт, эсийн химийн найрлага, эсэд явагдах ферментэт урвал, түүний зохицуулга, Эсийн амьсгал, эсийн дотор АТФ ба энерги үүсэх, гликолиз, ГКХ цагираг урвал, электрон зөөвөрлөх гинжин хэлхээ, фотосинтез, Эсийн харилцан үйлчлэл, эсийн мейоз, митоз хуваагдал, Менделийн генетик, Удамшлын хромосомын үндэс, удамшлын молекул үндэс, ДНХ репликаци, мутаци, уургийн нийлэгжил, генийн зохицуулга, эукариотын генетик бүтэц, эукариот ба вирус дэх генийн зохицуулга, Биологийн олон янз байдлын хувьслын түүх. Филогенез хувьсал, Бактер, Археи, эгэл биетэн, Ургамлын олон янз байдал, эволюци, ургамлын бүтэц хөгжил, гормоны зохицуулга, гравитрофизм ба фототрофизм, ургамлын эс дэх усны хэрэгцээ, тэжээлийн бодисын зөөвөрлөлт, эрдэс хооллолт, микориз, ургамлын өвчин үүсгэгчид тэсвэрлэх чадвар ургамлын олон янз байдлыг судлах болно.
Энэ хичээлийг судалснаар оюутнууд амьд материйн үндсэн шинж чанарыг молекулын түвшинд судлан ойлгож молекулын түвшнээс организмын түвшин хүртэлх биологийн шинжлэх ухааны үндсэн ойлголтуудыг эзэмшинэ. Мөн энэ хичээл нь биологийн хөтөлбөрт суралцах оюутнуудад мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийг үзэх үндсэн суурь болно.
Монгол орны бэлчээр, түүний тэжээлийн нөөц, судалсан түүх, хадлан бэлчээрийн ургамлын экологи-биологийн онцлог (навчны талбайн индекс), үрт:үрт бус харьцаа, өвслөг ургамлын нахиа, навчны байрлал, үндэс, хагд, олон наст өвслөг ургамлын үржих аргууд, вегетацийн үе шатууд, хэнзлэлт, ургамалжилт болон ургац вегетацийн үе шатуудаар өөрчлөгдөх нь), ургамлын шимт чанар, тодорхойлох арга, хэмжих нэгж, ургамлын идэмжит чанар, тодорхойлох арга, үнэлгээ, Монгол орны бүс бүслүүрийн бэлчээрийн хуваарилалт, ашиглалт, тархалт, хадлангийн ажил (хадах хугацаа, хадах өндөр, хадсан өвсийг хатаах), бэлчээрийн даацыг тооцоолох, бэлчээрийн доройтол, доройтлын шалгуур үзүүлэлтүүд, түүний шалтгаан, үр дагавар, бэлчээрийн менежмент
Бэлчээрийн төлөв байдлыг үнэлэх, зохистой ашиглалтын биологи үндсийг боловсруулах чадвартай бэлчээрийн судлаач бэлдэх зорилготой.
Биологийн олон янз байдал, ангилалзүйн систем, гарал үүсэл, түүхэн хөгжил, нэршил, эукариотын дээд аймгийн үндсэн бүлгүүдэд хамаарах организмуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хөгжлийн түвшин, амьдралын хэлбэр, амьдрах орчин
Амьд биесийн ангилалзүй, филогенезийн үндсэн ойлголтууд, судалгааны аргазүйн үндсэн мэдлэг, дэлхийн биологийн олон янз байдал, ялангуяа эукариот организмуудын үндсэн бүлгүүдэд хамаарах гол төлөөлөгчдийн бүтэцтэй танилцаж, тэдгээрийг ангилах, удам төрлийн холбоог таньж мэдэх, ялгаж тодорхойлох, шинжлэх ухааны нэр оноох талаар онолын мэдлэг, дадал, чадвар олгоно.
Амьтан таних тодорхойлох, тэжээх, үржүүлэх, өсгөж бойжуулах, арчлах, нутагшуулах, ан амьтны популяцийн төлөв байдал, хандлагыг тооцоолох, агнуурын болон ховор амьтдын тоо толгой, популяцийн үнэлгээ (нөөц) хийх аргууд, ургамлын зүйл ба ургамлан бүлгэмдэл индикатор болох, ургамлаар эмчлэх, нөхөн сэргээлтэд ургамлыг ашиглах, байгалийн болон таримал ургамал ургуулах, арчлах агротехник, ашигт ургамлууд
Бакалаврын шатны сургалтаар олж авсан онолын мэдлэг, дадлага, туршлагыг практикт хэрэглэх чадварыг биологийн багшийн мэргэжлээр магистрантурт суралцагч оюутнуудад эзэмшүүлэх, тэдэнд бие дааж амьтны төрөл зүйлийг таньж тодорхойлох, амьтан тэжээх үржүүлэх, өсгөх, арчлах, ан амьтны популяцийн төлөв байдал, хандлагыг тооцоолох, агнуурын болон ховор амьтдын тоо толгой, популяцийн үнэлгээ (нөөц) хийх, байгалийн бүс бүслүүр, өвөрмөц амьдрах орчны илтгүүр болдог ургамлын зүйл, ургамлан бүлгэмдлийг таньж мэдэх, орчны доройтлыг ургамлаар тодорхойлох, бохирдсон доройтсон орчныг ургамлаар эмчлэх, нөхөн сэргээх, ашигт ургамлуудыг амьдрал ахуйдаа хэрэглэх, чимэглэлийн болон байгалийн ургамлыг тарьж ургуулах зэрэг практик хэрэглээний мэдлэг, чадвар, дадал олгох