Бидний тухай
Багш ажилтан
Бичил организмын дифференциаци, Архебактери, бичил организмын бодисын солилцоо, түүний зохицуулалт, удамшил, хувьсалын механизмыг судлах ба лабораторийн хичээлээр бичил организмыг өсгөвөрлөх, өсгөвөрлөлтийн процессын динамик, түүнд нөлөөлдөг хүчин зүйл, хөрсний биологийн идэвхи, зарим үндсэн процессыг судлана. Үйлдвээрлэл болон ХАА –д бичил организмын үлүн талт үйл ажиллагааг ашиглах талыг багтаасан.
“Микробиологи II” хичээлийн хөтөлбөр нь Биологийн (Микробиологи, Биохими, Генетик, Биотехнологи зэрэг) мэргэжлээр суралцагч оюутнууд судлахад зориулагдсан болно. Микробиологийн шинжлэх ухааны онолыг гүнзгийрүүлэн судлах, судалгааны арга барилтай болох.
Прокариот (Eubacteria and Archaebacteria) организм, вирус болон нэг эст эукариот организмыг Микробиологи судална. Бичил организмын эсийн бүтэц, зохион байгуулалт, химийн найрлага, хооллолт, өсөлт ба үржил, бодисын солилцооны үндэс, удамшилын зүй тогтол, байгаль дахъ тархалт, экосистемд гүйцэтгэдэг үүрэг, бусад организмтай хэрхэн харилцан үйлчилдэг болон улмаар бичил организмтай тэмцэх, практикт ашиглах талаар судална. Лабораторийн хичээлээр микроорганизмын өсгөвөртэй ажиллах үндсэн арга техник, арга зүйг эзэмшинэ.
“Микробиологи I” хичээлийн хөтөлбөр нь Биологийн мэргэжлээр суралцагч болон бусад салбар (Биотехнологи, ХАА, Хүрээлэн буй орчин, Экологи г.м.) –ын оюутнууд судлахад зориулагдсан болно. Бичил организмын эс, бодисын солилцоо, удамшилын үндэс, тэдгээрийн тархалт, байгаль дээр гүйцэтгэдэг үүрэг, ач холбогдол, практик хэрэглээний талаар судалснаар цаашид байгаль шинжлэлийн бусад салбарт ажиллах суурь мэдлэгтэй болно. Тухайлбал, янз бүрийн салбарын мэргэжилтнүүд бичил организмтай талх, шар айраг, тараг, айраг үйлдвэрлэх; биобордоо гарган авах; малын тэжээл бэлтгэх; хөрсний үржил шимийг сайжруулах; ургамалын хортон шивьжтай тэмцэх; бохир ус цэвэршүүлэх; зэс гарган авах; антибиотик гарган авах зэрэг маш өргөн хүрээнд ажиллах шаардлагатай байдаг. Нөгөө талаас амьдралын гарал үүслийг судлах, амьд байгалийн түүхэн эволюцийн асуудлуудыг судлах г.м. энд бичил организм юугаар ч орлогдошгүй судалгааны загвар организм болж байна.