Бидний тухай
Багш ажилтан
Уг хичээл нь үндсэн таван хэсгээс бүрдэнэ: 1. Экологийн шинжлэх ухаан • Экологийн шинжлэх ухааны судлах зүйл • Тархалт ба элбэгшлийн хэлбэрүүд • Макро ба микро уур амьсгал 2. Бодгалийн экологи • Физиологийн зохилдолгоо ба зүйлийн тархалт • Зүйлийн тархалтанд температурын үзүүлэх нөлөө • Зүйлийн тархалтанд ус ба давсны үзүүлэх нөлөө • Функциональ хариу үйлдлүүд 3. Популяцийн экологи • Нягтшилаас үл хамаарсан популяцийн өсөлт • Нягтшилаас хамаарсан популяцийн өсөлт 4. Бүлгэмдлийн экологи буюу зүйлийн харилцан үйлчлэл • Өрсөлдөөн • Махчлал, өвсөн тэжээлтэн ба паразитизт • Махчин ба золиосын цикл • Хөнөөлт үзэгдлүүд, ба сукцесс 5. Экосистемийн экологи • Экосистем дэх энергийн эргэлт • Экосистем дэх бодисын эргэлт • Идэш тэжээлийн хэлхээ ба тэдгээрийн хэлбэрүүд • Экосистемийн анхдагч ба хоёрдогч бүтээмж
Уг хичээлээр организмын элбэгшил ба тархалтыг тодорхойлдог экологийн процессуудын үндсэн концепцууд, онолууд ба тэдгээрийн баталгаануудыг судлах болно.
Байгаль орчныг бохирдуулагч хорт бодисын хэм хэмжээг хянах, хяналт шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах, экологийн аюулгүй байдал, норм, нормативүүдийн талаарх асуудалтай танилцана. Орчны нөхцлийн тухайн үеийн байдалд дүн шинжилгээ хийж, ус, агаар, хөрсөн орчны бохирдлыг байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд хэрхэн тусгах талаар авч хэлэлцэнэ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний асуудлыг авч үзнэ. Уул уурхай, ашигт малтмалын төслүүдийн үйл ажиллагаанд экспертиз хийхэд байгаль, нийгмийн нөхцлүүдийг (хөрс, ургамал, амьтны аймаг, гидрологийн сүлжээ, газрын гадарга, геологийн тогтоц, биотик, абиотик хүчин зүйлсийн үйлчилгээ, хүн ам, нийгмийн бүтэц, дэд бүтцийн онцлог гэх мэт) харгалзан үзэж, тооцох, тэдгээрийн сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ зэрэг асуудлыг багтаана.
Байгалийн нөөцөд тулгуурласан ашиглах, олворлох зорилго бүхий аливаа төслүүдийн хүрээлэн буй орчин болон амьд организмд үзүүлэх нөлөөллийн ангилал, үйлчлэлийн цар хэм хэмжээг үнэлэх, түүний сөрөг үр дагаврыг бууруулах, мониторингийн судалгааг хэрхэн явуулах, хяналт шинжилгээнд хамруулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний аргуудын талаар онол, арга зүйн мэдлэг эзэмшүүлнэ.
Хөрсний бүтэц бүрэлдэхүүн, физик химийн найрлага, рН, температур, нүүрстөрөгч, үржил шим гэх мэт орчны абиотик хүчин зүйлүүд болон хөрсний бичил биетэн (бактери, мөөг), сээр нуруугүй амьтад (хачиг, шавьж, нематод, чийгийн улаан хорхой, хавч хэлбэртэн) хоорондын харилцан хамаарал, тэдгээрийн экологийн бүлэглэлтэй танилцана. Хөрсний органик бодисын задрал ба минералын бодисын эргэлт, хувиралтанд хөрсөнд амьдрагч амьтдыг гүйцэтгэх үүрэгтэй танилцана. Ургамал, мөөгний хам холбоо, хөрсөнд анхдагч болон хоёрдогч бүтээгдэхүүн үүсэх. Хүний үйл ажиллагаа, байгалийн хүчин зүйлүүд (бороо, салхи, шуурга) уур амьсгалын өөрчлөлт хөрсний элэгдэл, эвдрэлд нөлөөлөх зэрэг хөрсний экологийн тулгамдсан асуудлыг авч үзэх болно.
Энэхүү хичээлээр хөрсний тухай үндсэн онолын ойлголт, түүний гарал үүсэл, хөрс үүсвэрийн хүчин зүйлс, үйл явц, хөрсний хими, физик, механик бүтэц, шинж чанарууд болон хөрсний ангилалын талаарх суурь мэдлэгийг олгоно. Түүнчлэн хөрсөн орчин бол амьд организмыг тэтгэх амьдралын өвөрмөц орчин болох бөгөөд бодис, хий, биогеохимийн эргэлтэнд түүний гүйцэтгэх үүрэг, хөрсний экологийн орчин нь амьд биетийн тархалт болон зохилдолгоонд хэрхэн нөлөөлдөг талаар мэдлэг эзэмшүүлнэ.
Удиртгал; дэлхийн биогеохимийн эргэлтүүд, термодинамик, Гаяа таамаглал. Нарны систем ба дэлхийн үүсэл. Агаар мандал: бүтэц, циркуляци. Агаар мандлын найрлага, тропосфер дэх биогеохимийн урвал, стратосфер дэх биогеохимийн урвал, агаар мандлын болон дэлхийн уур амьсгалын загварууд. Литосфер: чулуулгийн өгөршил, хөрсний химийн урвалууд, хөрсний үүсэл хөгжил, өгөршлийн эрчим. Биосфер: хуурай газрын экосистемийн нүүрстөрөгчийн эргэлт, фотосинтез, амьсгал, анхдагч цэвэр бүтээгдэхүүн, анхдагч цэвэр бүтээгдэхүүн ба дэлхий нийтийн өөрчлөлт, хөрсний органик бодис ба дэлхий нийтийн өөрчлөлт. Хуурай газрын экосистемийн динамик ба нүүрстөрөгчийн эргэлт. Азотын эргэлт. Фосфор, микроэлемент, металлын эргэлт. Экологи, олон янз байдал, биогеохимийн процесс. Экосистемийн менежментэд орон зайн том хэмжээс дэх экологийн процессуудыг тооцох нь. Уур амьсгалын өөрчлөлт.
Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны болон уур амьсгалын өөрчлөлт урьд байгаагүй хэмжээнд хүрсэн өнөө үед дэлхийн хэмжээнд явагддаг экологийн процессуудыг судлах нь чухал ач холбогдолтой болох нь тодорхой болсоор байна. Энэ хичээлээр дэлхийн хэмжээнд явагддаг цуур амьсгалын ба экосистемийн эргэлт, процессуудыг түлхүү судалж, түүнд хүний үйл ажиллагаа хэрхэн нөлөөлж байгаа тухай үзнэ. Хичээлээр уур амьсгалын болон экосистемийн эргэлт болон процессуудын үндсэн ойлголт, орон зайн том хэмжээс дэх процессуудыг судлах үндсэн аргууд, дэлхий нийтийн эргэлт нь орон нутгийн, бүс нутгийн экологийн процесуудад хэрхэн нөлөөлдөг, тэр нь цаашилбал экосистемийн үйлчилгээнд хэрхэн нөлөөлдөг болох тухайн мэдлэг олгох зорилготой.
Сонгодог эдийн засагт аливаа бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт, хэрэгцээ, нийлүүлэлт, ажиллах хүч, цалин хөлс, ашигийн асуудлыг авч үздэг бол байгалийн нөөцийн эдийн засагт байгаль орчин түүний нөөц баялаг, эдийн засгийн хоорондын хамаарал, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн асуудлыг судална. Эдийн засгийн уламжлалт болон хүрээлэн буй орчны талаарх хандлагууд, микро, макро эдийн засгийн асуудлууд, хүн амын өсөлт, хэрэгцээ, биологийн төрөл зүйлийн хомсдол, байгалийн нөөцийн сэргээгдэх, үл сэргээгдэх баялагийн ашиглалт, тэдгээрийн үнэ өртөгийг тооцоолох аргуудтай танилцана. Экологийн болон хүрээлэн буй орчны эдийн засаг хоорондын ялгаа. Аливаа эдийн засгийн үйл ажиллагаа нь хүрээлэн буй орчинд учруулах сөрөг нөлөөлөл хамгийн бага байхаар хэрхэн оновчтой төлөвлөн явуулах, нөөцийг яаж үр ашигтай хуваарилах асуудлыг авч үзнэ. Мөн эдийн засаг, популяци, хөдөө аж ахуй, байгалийн нөөцийн тогтвортой хөгжил, менежментийн талаарх үндсэн ойлголтуудыг танилцуулахад оршино.
Энэхүү хичээлээр байгалийн нөөцийн ашиглалтын тулгамдсан асуудлууд болон байгалийн нөөцийн хомсдол нь эдийн засагт хэрхэн нөлөөлдөг талаар мөн энэхүү нөлөөллийг хэрхэн бууруулах, үнэлэхийн тулд ямар бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлдэг талаарх мэдлэгийг олж авахад оршино.