МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOC307
Багц цаг: 3

Товч агуулга

Тухайн хичээл нь биохимийн зарчмыг хүнс, анагаах ухаан, хөдөө аж ахуй, эм, биотехнологийн асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн хэрглэх талаас нь сургах. Мөн биохимийн онол, судалгааны арга зүйг хэргэлээний салбарт нэвтэрсэн байдалд

Зорилго

Биохимийн суурь онол, биохимийн судалгааны онол-практикийн мэдлэгдээр үндэслэн мэргэжлийн тувшинд биохимийн хэлээр харилцах, энэ хичээлийн хөтөлбөрөөр нь оюутанд улс ардын аж ахуйд биохимийн суурь онол хэрхэн нэвтэрч өдөр тутмын техник, технологт хэрэглэгдэж байгаа мэдлэгийг олгоход оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOC305
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр оюутнууд байгаль дахь уурагт бодисын тархалт, шинж чанар, Амин хүчлүүдийн бүтэц, ангилал, шинж чанар, биологийн үүрэг, анализ,Уургийн физик химийн шинж чанар, уургийн анхдагч бүтэц,уургийн секвенсинг,пептидүүдийг тодорхойлох аргууд, цагираган дихройзм, флюресценц, уургийн бүтэц тодорхойлох арга,уургийн хоёрдогч ба гуравдагч бүтэц, α-helix, β-sheet, turns, болон бусад бүтэц, уургийн ангилал, уургийн задрал нийлэгжил, хувирал, уураг, амин хүчлүүдийг ялгах, цэвэрлэх, фракцлах аргуудтай танилцаж судлана.

Зорилго

Энэ хичээлээр уурагт нэгдлийн бүтэц зохион байгуулалт, физик химийн шинж чанар, тэдгээрийг судлах аргуудтай танилцана

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOC707
Багц цаг: 3

Товч агуулга

Тухайн хичээл нь монголын уламжлалт сүү, сүүн бүтээгдэхүүн, түүний төрлүүд, түүх, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ, хөгжлийн чиг хандлага, сүү үүсэх механизм, химийн найрлага, сүүн бүтээгдэхүүний физик, хими, микробиологи, эсгэлэн сүүн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, сүү боловсруулах орчин үеийн технологиуд, Биоидэвхт сүүн бүтээгдэхүүнүүд, уламжлалт сүү, сүүн бүтээгдэхүний биополитикийн талаар судлана.

Зорилго

Монголын уламжлалт эсгэлэн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх уламжлалт технологи, сүү сүүн бүтээгдэхүүний төрөл зүйл, химийн болон биологийн үнэт шинж чанар, хэрэглээний талаар судлана. Сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдолыг орчин үеийн биологийн түвшинд ойлгох. Уламжлалт болон орчин цагийн технологийг хослуулан шинэ сүүн бүтээгдэхүүн гаргаж авах онолын мэдлэг өгөх.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOT702
Багц цаг: 3

Товч агуулга

Молекул биотехнологийн үндсэн арга зүйг тусгасан: рекомбинант ДНХ бүтээн ерөнхий арга зүй, прокариот болон эукариот дахь генийн экспрессийн манипуляц, чиглэсэн мутагенез, онош зүйн молекул үндэс, вакцины молекул үндэс, рекомбинант эсрэг биет бүтээх, эмийн бодисыг микробиологийн аргаар нийлэгжүүлэх, хортой нэгдлийг задлах, трансген ургамал, амьтан, ген эмчилгээ болон анагах ухаан, хүрээлэн буй орчинд молекул биотехнологийн хэрэглээ.

Зорилго

Орчин үеийд нийгмийн өмнө тавигдаж байгаа эрүүл ахуй, хүнс, экологийн асуудлыг молекул, эсийн тувшинд биотехнологийн арга зүйг хэрэглэн хэрхэн шийдэж болох талаар онолын мэдлэг эзэмшүүлэхэд оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOC700
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр уураг, нуклейн хүчил, мембраны бүтэц, үйл ажиллагаа, эсийн дохиоллын үед макромолекулуудын харилцан үйлчлэл, танигдах чавар, уургийн нийлэгжил, боловсрогдох процесс, генийн экспресс, катализын талаар судлана,

Зорилго

Энэхүү хичээл нь биологийн бүтцийн макромолекулууд болох уураг нуклейн хүчлийн химийн шинж чанар, биологийн үүрэг, бүтэц байгууламжийн талаар ахисан түвшинд судлах зорилготой. Энэхүү хичээлээр оюутнууд онолын мэдлэг олж авахаас гадна, шинжлэх ухааны өгүүллүүдийг уншин харилцан ярилцана.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOC303
Багц цаг: 3

Товч агуулга

Тухайн хичээлд биологийн материалын физик-химийн онцлогийг харгалзан судалгааны дээж бэлтгэх, судлах арга зүй багтсан. Үүнд биополимерийг: температур, рН, гидрофоб, гидрофиль шинж чанрааран уусгаж дээж бэлтгэх, хроматогрфийн аргаар цэвэрлэх, шинжлэх. мөн гэрэл хуглах, шингээх, ойлгох чадварыг ашиглаж судлах. Төвөөс зугтаах хүч, цэнэгийн ялгаа ашигласан багаж төхөөрөмжийн ажилах зарчим багтаасан.

Зорилго

Биохимийн суурь онол, биохимийн судалгааны онол-практикийн мэдлэгдээр үндэслэн мэргэжлийн тувшинд биохимийн хэлээр харилцах, энэ хичээлийн логик тал нь оюутныг судалгааны арга замыг биополимерын физик-химийн шинж чанарын ялгааг ашиглан биополимерыг хэрхэн судалах арга зүйг боловсруулах мэдлэгийг олгоход оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOT307
Багц цаг: 3

Товч агуулга

Тухайн хичээл нь биотехнологийн үйлдвэр, хяналтын лабораторт ажиллах суурь боловсрол олгох. Үйлдвэрлэлийн явцад түүхий эд, боловсруулалт, савлах, ангилах, шалгах, хянахад тавих үндсэн шаардлагын тухай мэдлэг олгоно.

Зорилго

Уг хичээлийн хөтөлбөрийг судалснаар биотехнологийн судалгаа, үйлдвэрлэл эрхлэн явуулахад цогц аюулгүй байдлыг хангах мэдлэгийг эзэмшүүлэх.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар