МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOL401
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээл нь амьд организмын онтогенезийн тойм, эсийн өсөлт, эсийн популяци, эсийн хөгжил явагдах үйл явц, бэлгийн эс, үр тогтолт, хөврөлийн өмнөх, болон хөврөлийн дараах үе шат, эрхтний системийн бүтэц, зохион байгуулалт, үүсэл, бүрэлдэх үйл явц, өсөлт хөгжил, онтогенез ба филогенез, түүний харилцааны асуудлыг тусгана. Ургамлын нэгэн биеийн хөгжлийн зүй тогтол, онтогенез дэх насны, үзэгдэл зүйн, хөгжлийн үе шатууд, тэдгээрийн хоорондын уялдаа, үрийн бүтэц, ургалт, үрийн талын үүрэг, хөврөс, залуу ургамлын бүтэц, биологи, бие гүйцсэн үеийн бүтэц, амьдрал, цэцэглэлт, жимслэлт, хөгшрөл, мөхөл, тэдгээрийн шалтгаан, олон наст ургамлын бүтэц, жилийн найлзуур, сэргэлтийн нахиа, монокарп найлзуур, моно,-ди-, полициклт найлзуур. Сөөгөнцөр, сөөг, шилмүүст мод, навчит модны морфогенез, ургамлын эрхтэн үүслийн үеүд, нэг, хоёр, олон наст өвслөг ургамал, модлог ургамлын органогенез, ургамлын өсөлт хөгжилтийн явцад биологийн хяналт тавих нь, ургамлын эдийн өсгөвөр дэх морфогенез зэрэг тусгана.

Зорилго

Хөгжлийн биологийн шинжлэх ухааны суурь мэдлэгийг амьд биес /ургамал, амьтан/-ийн бүлэг бүрээр олгож, оюутны бие даан ажиллах, сэтгэх, илтгэх ур чадвар болон тухайн шинжлэх ухааны онолын мэдлэгийг практик амьдралтай холбон ойлгох чадварыг эзэмшүүлэхэд оршино

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: NARM612
Багц цаг: 3

Товч агуулга

Монгол орны байгалийн ургамлын нөөц, ангилал, тархалт, хэрэглээ болон хамгаалал, тарималжуулах арга болон боломж, мөн нөөцийг зөв зохистой ашиглах менежмент, монгол орны нэн ховор, ховор ургамлын нөөц, статус тогтоох аргачилал, хууль эрхзүйн талаарх цэгцтэй мэдлэгийг оюутан эзэмших болно.

Зорилго

Нийгэм эдийн засгийн байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн монгол орны ургамлын аймаг, бүтэц, бүрхэц болон нөөцөд өөрчлөлт хурдацдай явагдаж буй өнөө үед ургамлын нөөцийн менежментийн асуудлыг судлах нь шаардлагатай байна.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOL203
Багц цаг: 3

Товч агуулга

Ургамлын эсийн биологи, физиологийн үндсэн үйл ажиллагаа (амьсгал ба фотосинтез), ургамлын олон янз байдал: протистын болон мөөгийн аймаг, ургамлын аймаг: хөвд хэлбэртэн, үргүй гуурст ургамал, нүцгэн үртэн болон бүрхүүл урт ургамлын үндсэн шинж, биологийн онцлог, бүрхүүл үрт ургамлын ургал болон генератив эрхтний бүтэц, үүсэл хөгжил, өсөлт хөгжлийн зохицуулга, өсөлт хөгжилд гадаад орчны нөлөө, ургамал хөрсний уялдаа холбоо, ургамлын экологийн талаарх үндсэн ойлголт. Plant cell biology, physiological main function (respiration and photosynthesis), plant diversity: biological characteristics of protists, fungi, plants – bryophytes, seedless vascular plants, gymnosperms and angiosperms. Angiosperms: structure, origin and development of vegetative and generative organs; growth and development arrangements and internal and external controls; plants and soil interaction; ecology.

Зорилго

Ургамлын биологийн олон талт асуудлыг ойлгуулж, онолын мэдлэгийг лабораторын болон хээрийн дадлагаар батжуулах.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOL100
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлийг үзсэнээр оюутнууд амьдралын молекул үндэс, ус ба нүүрс-устөрөгчид, биологийн макромолекулуудын бүтэц, үүрэг, эсийн тухай ойлголт, эукариот ба прокариот эс, тэдгээрийн бүтэц,үйл ажиллагаа, эсийн хөдөлгөөн, мембраны бүтэц, үүрэг, мембраны зөөвөрлөлт, эсийн химийн найрлага, эсэд явагдах ферментэт урвал, түүний зохицуулга, Эсийн амьсгал, эсийн дотор АТФ ба энерги үүсэх, гликолиз, ГКХ цагираг урвал, электрон зөөвөрлөх гинжин хэлхээ, фотосинтез, Эсийн харилцан үйлчлэл, эсийн мейоз, митоз хуваагдал, Менделийн генетик, Удамшлын хромосомын үндэс, удамшлын молекул үндэс, ДНХ репликаци, мутаци, уургийн нийлэгжил, генийн зохицуулга, эукариотын генетик бүтэц, эукариот ба вирус дэх генийн зохицуулга, Биологийн олон янз байдлын хувьслын түүх. Филогенез хувьсал, Бактер, Археи, эгэл биетэн, Ургамлын олон янз байдал, эволюци, ургамлын бүтэц хөгжил, гормоны зохицуулга, гравитрофизм ба фототрофизм, ургамлын эс дэх усны хэрэгцээ, тэжээлийн бодисын зөөвөрлөлт, эрдэс хооллолт, микориз, ургамлын өвчин үүсгэгчид тэсвэрлэх чадвар ургамлын олон янз байдлыг судлах болно.

Зорилго

Энэ хичээлийг судалснаар оюутнууд амьд материйн үндсэн шинж чанарыг молекулын түвшинд судлан ойлгож молекулын түвшнээс организмын түвшин хүртэлх биологийн шинжлэх ухааны үндсэн ойлголтуудыг эзэмшинэ. Мөн энэ хичээл нь биологийн хөтөлбөрт суралцах оюутнуудад мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийг үзэх үндсэн суурь болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOL409
Багц цаг: 2

Товч агуулга

Цэнгэг усны экосистемийн физик, хими, биологийн шинж чанаруудтай танилцана.

Зорилго

Цэнгэг усны янз бүрийн бүлгэмдэл дэх биологийн олон янз байдал, бүтээмж, энергийн урсгалыг тодорхойлоход биологийн процесс болон амьд бие усны физик, химийн шинж чанартай хэрхэн харилцан үйлчилж байдгийг ойлгуулах зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BOTA707
Багц цаг: 3
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BOTA302
Багц цаг: 3

Товч агуулга

Замгийн биологи, физиологийн үндсэн үйл ажиллагаа, олон янз байдал (хөх ногоон, ногоон, цахиурт, улаан, хүрэн, алтлаг...) тэдгээрийн үндсэн шинж, биологийн онцлог, үүсэл хөгжил, өсөлт хөгжлийн зохицуулга, өсөлт хөгжилд гадаад орчны нөлөө, амьдрах орчны холбоо хамаарал, экологийн талаарх үндсэн ойлголт

Зорилго

Замаг болон мөөгийн биологийн асуудлыг ойлгож, онолын мэдлэгийг лабораторын болон хээрийн дадлагаар батжуулах.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOR323
Багц цаг: 3

Товч агуулга

Ургамал, амьтны нөөцийг зөв зохистой ашиглах зорилгоор нөөцийг тогтоох, үнэлэх, зохистой ашиглах, хамгаалах чиглэлийн мэдээ, баримт цуглуулах, задлан шинжлэх, нэгтгэх болон судалгааны загвар гаргах арга, аргачлалыг лекц болон семинарын хичээлээр эзэмшүүлэхэд энэ хичээлийн агуулга оршино

Зорилго

Хичээлийг судалснаар оюутан бие даан биологийн нөөцийн судалгааг шинжлэх ухаанд тулгуурлан хээрийн болон лабораторийн нөхцөлд гүйцэтгэх аргазүй, гарсан үр дүнд боловсруулалт хийх мэдлэг, чадвар эзэмшинэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOR422
Багц цаг: 3

Товч агуулга

Ургамал, амьтан, генетик нөөцийг зөв зохистой ашиглах зорилгоор нөөцийг тогтоох, үнэлэх, хамгаалах чиглэлийн мэдээ, баримт цуглуулах, задлан шинжлэх, нэгтгэх болон менежментийн загвар гаргах арга, аргачлалыг лекц болон семинарын хичээлээр эзэмшүүлэхэд энэ хичээлийн үндсэн агуулга оршино.

Зорилго

Биологийн нөөцийг зохистой ашиглах олон улсын хандлага, чиглэл, түүнтэй холбоотой мэдлэгийг эзэмшүүлнэ. Тодорхой газар нутгийн хэмжээнд биологийн нөөцийн менежментийн төлөвлөгөө хийх, үнэлэх замаар нөөцийг хамгаалах мэдлэг, чадваролж авна.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар