Судалгаа, Хамтын ажиллагаа

МУИС-ийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий, академик мэдлэгийг нийгэм-эдийн засгийн эргэлтэд оруулдаг, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулдаг судалгааны их сургууль болгон өөрчлөхийн тулд судалгаа, шинжилгээний бодлогоо зах зээлийн суурь зарчимд нийцүүлэн өөрчилж, өрсөлдөөнд суурилсан, эдийн засгийн хувьд үр ашигтай тогтолцоог нэвтрүүлнэ.Үүнд:

  • Суурь судалгааг хөгжүүлэхдээ төрийн дэмжлэгийг түлхүү авч, хэрэглээний судалгааг өөрийгөө санхүүжүүлэх зарчимд нийцүүлэн өөрчилж, судалгааны өрсөлдөөнт, уян хатан бус бүтцийг бий болгохыг зорьж байна; ​
  • Өрсөлдөөний зарчимд тулгуурласан санхүүжилт, судалгааны хатуу тогтоосон бус, уян хатан бүтэц нь судалгаа шинжилгээний ажилд үр ашиг, үр дүн, хамтын ажиллагаа, чанарын ахиц дэвшлийг авч ирнэ;
  • Их сургуулийн судалгааны үр дүнг нийгэм эдийн засгийн хөгжилд хэрэгцээтэй шинэ бүтээгдэхүүн бий болгохын тулд антрепренёршипийн санхүүгийн иж бүрэн тогтолцоог хөгжүүлж технологийн инновацийн дэд бүтцийг байгуулан үйл ажиллагааг тогтворжуулна хэмээн үзэж байна .

Дээд боловсрол, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг дэмждэг олон улсын болон дотоодын хөтөлбөрүүдтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөтгөх зорилгын хүрээнд гадаад болон дотоод түншүүдтэй МУИС-ийг харилцан ашигтай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлж МУИС-ийг гадаадад таниулан сурталчилна.

Судалгааны хамтын ажиллагаанд урьж байна

Тэтгэлэгт хөтөлбөр

МУИС тоон баримтууд

МУИС-ийн гадаад хамтын ажиллагааг Монгол улсаас хилийн чанадад суугаа, гадаад улсаас Монгол улсад суун үйл ажиллагаа явуулж буй болон олон улсын ба боловсролын төлөөлөлтэй хамтран харилцан айлчлал, багш оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөр, олон улсын байгууллагын гишүүнчлэл, олон улсын хамтарсан хөтөлбөр, хурал зэрэг хэлбэрээр хэрэгжүүлнэ.

Статистик тоо баримт

Гадаад хамтын ажиллагаа

Ази, номхон далайн орнууд : 109

Хойд Америк: 7