Сургалт

Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн болон технологийн салбарт шинэ мэдлэг бүтээж, түгээн дэлгэрүүлдэг, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий үндэсний хөгжлийн үзэл баримтлал бүхий үндэсний их сургууль байж, улс орны хөгжилд далайцтай хувь нэмэр оруулна.

Хөтөлбөрийн хороо

МУИС-ийн хөтөлбөрийн хороо нь оюутан суралцагчдад МУИС-ийн бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрийн хүрээнд ерөнхий суурь, үндсэн мэргэжлийн, сонгох хичээлүүд, хос мэргэжил олгох, хавсрага мэргэжлийн хичээлд тавих шалгуур үзүүлэлт, багц цаг тооцох, шилжүүлэх нөгцөлийг тогтоож, дагнасан болон салбар дундын хамтарсан хөтөлбөрүүдийг шинээр болон шинэчлэн боловсруулахад мэргэжлийн экспертиз хийж, бодлого зөвлөмж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргана.

Бакалаврын сургалт

Дээд боловсролын Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын төлөвлөгөө нь “ерөнхий суурь” (General education), “мэргэжлийн суурь” (Core), “мэргэжлийн” (Major) болон “чөлөөт сонголт” (Free elective) гэсэн бүтэцтэй байна.

Магистрын сургалт

Магистрын хөтөлбөрийн зорилго нь онолын мэдлэг, туршилт судалгааны ур чадвар, арга барил, мэргэжлийн болон нийгмийн чадварыг эзэмшсэн, глобаль ертөнцөд өрсөлдөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэн гаргах явдал юм.

Докторын сургалт

Докторын хөтөлбөр нь сургалт, шинжлэх ухаан, нийгэм, технологи дамжуулалт, үйлдвэрлэлтэй уялдаа холбоо, түншлэлийг ямар нэг хэлбэрээр агуулсан, тухайн хөтөлбөрөөр олгох мэргэжлийн ерөнхий, тусгай цогц чадамж болон хувь хүний/судлаачийн эзэмших ур чадвар, дадал, төлөвшлийг нарийн тодорхойлсны үндсэн дээр академик мэдлэг, судлаачийн эзэмших чадамжийг олгож чадах хичээл, судалгаа, бие даасан ажлуудын хэлбэрүүдийг агуулсан байна.

Сургалтын төлбөр, тэтгэлэг

Суралцагчийн дүнгийн голчийн үзүүлэлт аливаа тэтгэлэгт хөтөлбөрийн үндсэн шалгуур үзүүлэлт болдог бөгөөд тэтгэлэгт хөтөлбөр бүр өөр өөрийн онцлог, зорилгоос шалтгаалан тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын хувьд харилцан адилгүй байна. МУИС-д сайн суралцаж, эрдэм шинжилгээ, судалгаа, олон нийтийн ажилд амжилт гаргаж буй оюутнуудын сурах бололцоог хангах, тэднийг дэмжих зорилгоор гадаад дотоодын олон байгууллага, хувь хүмүүс тэтгэлэг олгодог. Тэтгэлэг нь дотоод, гадаад эх үүсвэрээс олгогдож байна.

Мэдээлэл

оюутны мэдээ

ДҮРЭМ ЖУРАМ