ТанилцуулгаТовч түүх, Хуанли, Эрхэм зорилго, Стратегийн төлөвлөгөө
УдирдлагаЗөвлөл, Алба хэлтэс
СургуулиудСургууль, Факультет
СургалтБакалавр, Магистр, Доктор
Гадаад харилцааХамтын ажиллагаа, Гадаад багш оюутнууд
Эрдэм шинжилгээСудалгааны төв, Төсөл, Үр дүн, Оюуны эрх
ОюутанЭлсэгч, Үйлчилгээ, Номын сан, Дотуур байр
Дүрэм, журам
МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл /шинэ/
Тайлан
D-space
Захиа шалгах
MIT-ийн нээлттэй хичээл
Summer School Programme 2010
МУИС-ийн дотуур утас
МУИС-ийн мэдээ
Номын сан
Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
Сургалтын чиглэл, мэргэжилМэргэжлийн дорхойлолт
Элсэлтийн журам 2010
Улаанбаатар хотоос МУИС-д оюутан элсүүлэх журам 2010
Сүлжээ шалгах
Спорт уралдааны заавар2008-2009 оны хичээлийн жилд МУИС-ийн спорт заланд явагдах спортын тэмцээний нэгдсэн заавар
МУИС-ийн Күнзийн институт
Дээд лигийн шигшээ тоглолтонд MBM баг энэ жилийн шилдэг гурван багийн нэг болж, хүрэл медаль хүртлээ.
Франц улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жан-Поль Дюмон МУИС-д зочилж, захирал С.Төмөр-Очиртой уулзлаа.
Сургуулиа төгсөж ромбо, дипломоо гардан аваад дээд боловсролтой болж байгаа нь сайхан хэрэг ч цаашид юу хийх вэ, ямар ажилд орох вэ гэдэг төгсөгчдийн хувьд бас нэг толгойны өвчин болон үлддэг. Тэгвэл МУИС нь 2009 оноос оюутнууд болон тэр дундаа төгсөх ангийнхныг ажлын байраар хангах, ажилд зуучлах зорилгоор Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг албан ёсоор байгуулан ажиллаж байгаа билээ.
Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн Хороо, Монгол Улсын Их Сургууль хамтран 6 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд “First International Conference on Foresight and Forecasting – 2010” сэдэвт олон улсын анхдагаар хурлыг амжилттай зохион байгууллаа. Ирээдүйд чиглэсэн, мэдлэгт түшиглэсэн сайн засаглалыг хөгжүүлэх, хэтийн төсөөлөл, таамналыг бодлого боловсруулах, тэргүүний технологийг хөгжүүлэх, төр, хувийн хэвшил, их сургуулийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн энэхүү хурал “Хустай цогцолбор” паркт болов.
БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран ажиллах гэрээнд МУИС гарын үзэг зурлаа. Шинжлэх ухааны суурь судалгаа, орчин үеийн дэвшилтэд технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хоёр сургуулийн эрдэмтэн судлаачид хамтран ажиллах энэхүү гэрээнд үзэглэх ёслолын ажиллагаанд МУИС-ийн захирал доктор, профессор С.Төмөр-Очир, Нано шинжлэх ухаан нанотехнологийн үндэсний төвийн захирал Ч.Ганзориг, Хятадын Цинхуа их сургуулийн захирлын нарийн бичгийн дарга JingHong Xu, тус сургуулийн Шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал Meng Mei, тус хүрээлэнгийн орлогч захирал, Ази номхон далайн бүсийг хариуцсан олон улсын холбооны ерөнхийлөгч Herbert Chen нар оролцов.
Монгол нутагт элэгтэй, Тайваны иргэн Өнө Уртаа гэдэг хүн 2005 оноос эхлэн өөрийн нэрэмжит тэтгэлгээ МИУС-ийн оюутнуудад олгож эхэлсэн билээ. Энэ хүний гэрээслэлийн дагуу үр хүүхэд, гэр бүлийнхэн нь тус тэтгэлгийг үргэлжлүүлэн албан ёсны үйл ажиллагаа болгох хүсэлт тавьж, 6-р сарын 7-ны өдөр МУИС-тай гэрээ байгуулав.
МУИС-ийн ГХСС-ийн дэргэдэх Күнзийн институтэд Хятадын “Шаньдун” их сургуулиас жил бүр багш ирж ажилладаг уламжлал тогтжээ. Өнгөрөгч жил монгол хүүхдүүдэд хичээл заахаар Шаньдун их сургуулийн төгсөгчид Ванкэ, Таньян нар ирсэн бөгөөд томилолтын хугацаа нь саяхан дуусч нутаг буцлаа.
Солонгосын шинжлэх ухаан технологийн томоохон төв болох "Gwangju" их сургуультай 6-р сарын 09-ний өдөр МУИС хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
2010 оны сагсан бөмбөгийн Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 6 сарын 5-12-ны өдрүүдэд Багануур дүүрэгт болов. Энэ тэмцээнд З.Цолмон ахлагчтай, Л.Эрдэнэпүрэв дасгалжуулагчтай манай сургуулийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ.
МУИС-ийн докторант С.Өлзийбаярын "Монголын судлаачдын эртний түүх бичлэг (МЭӨ III зуун хүртэлх)" сэдвээр Түүхийн ухааны доктор (Ph.D) зэрэг хамгаалуулах хуралдаан 2010 оны 6-р сарын 14-ны 15 цагт хичээлийн I байрны 320 тоот өрөөнд болно. Горилогчийн бүтээлтэй МУИС-ийн номын сан, УТНС-аас танилцаж болно.
Түүхийн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөл
2010 оны 7-р сард, МКС, МХ, ЭЗС http://www.ise.ufl.edu/cao/cosc2010/
© 2008 Монгол Улсын Их Сургууль. Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар