Mode:  
2010 оны 9 дүгээр сарын 8   
  Хайх   
 Үндсэн цэс       

Танилцуулга
Товч түүх, Хуанли, Эрхэм зорилго, Стратегийн төлөвлөгөө

Удирдлага
Зөвлөл, Алба хэлтэс

Сургуулиуд
Сургууль, Факультет

Сургалт
Бакалавр, Магистр, Доктор

Гадаад харилцаа
Хамтын ажиллагаа, Гадаад багш оюутнууд

Эрдэм шинжилгээ
Судалгааны төв, Төсөл, Үр дүн, Оюуны эрх

Оюутан
Элсэгч, Үйлчилгээ, Номын сан, Дотуур байр

Дүрэм, журам

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл /шинэ/

Тайлан

 

   
  
 Холбоос        
   
  
      
   
  
 Мэдээ    
Нийтэлсэн: 10.07.08

           Бичгийн их хүн, Монгол хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн, Академич Ш.Лувсанванданы мэндэлсний 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 6-р сарын 26-ны өдөр Бээжин хотноо боллоо.

  Унших...

Нийтэлсэн: 10.07.07
Энэ жил Монгол Улс, Бүгд Найрамдах Чех улс хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа. Үүний нэг нь 2010 оны 6-р сарын 25-27-ны өдрүүдэд  БНЧУ-ын Прага хотод зохион байгуулагдсан "БНЧУ ба Монгол улс 1950-2010" хэмээх олон улсын эрдэм шинжилгээний бага хурал байлаа. Монгол Улсын Их сургуулийн Гадаад Хэл Соёлын сургуулийн Слав судлалын тэнхимийн чех судлалын докторант багш Д. Энхжаргал энэ хуралд оролцоод ирлээ. Д. Энхжаргал тус хуралд "Чех хэл ба чехийн уран зохиол Монголд" хэмээх илтгэлээ тавьж хэлэлцүүлсэн байна.
  Унших...

Нийтэлсэн: 10.07.02

МУИС-ийн ФЭС-ийн багш, доктор, профессор, ШУ-ны гавъяат зүтгэлтэн О.Лхагва Эйнштэйны нэрэмжит олон улсын шагнал авлаа. Квант физикийн судалгаанд олон жилийн хөдөлмөрөө зориулсан тэрбээр энэ нэр хүндтэй шагналын эзэн болсон нь МУИС-ийн төдийгүй Монголын улсын эрдэмтдийн нэр хүндийг дэлхийн хэмжээнд өргөсөн хэрэг болов.

  Унших...

Нийтэлсэн: 10.07.02

Цөмийн судалгааны төвийн захирал, Шинжлэх ухааны доктор Пүрэвийн Зузаан      “Рентгенфлуоресценц, идэвхжлийн шинжилгээний онол арга зүйн судалгаа” бүтээлээрээ МУИС-ийн 2009 оны байгалийн шинжлэлийн салбарын шилдэг бүтээлийн тэргүүн шагналын эзэн болов. 

  Унших...

Нийтэлсэн: 10.07.01

         МУИС-ийн магистр, докторын диплом гардуулах ёслолын ажиллагаа 6-р сарын 30-ны өдөр Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт боллоо. Энэ жил МУИС-ийг 369 магистр, 34 доктор төгсөж, дипломоо хүлээн авч байна.

  Унших...

Нийтэлсэн: 10.07.01

Зөвхөн багш оюутан төдийгүй захиргааны ажилчдыг харилцан солилцож туршлага судлуулахаараа онцлогтой гадаад хамтын ажиллагаааны нэгэн шинэ гэрээг МУИС Японы Мэйжи их сургуультай 6-р сарын 29-нд байгууллаа.

  Унших...

Нийтэлсэн: 10.07.01

Монгол, Герман, Казакстан гурван улсын эрдэмтэд “Алтай нурууны шинэ төсөл” хэмээх хамтарсан судалгаа хэрэгжүүлэх гэж байна. Эрдэм шижилгээнийэнэхүү судалгааны  багт Монгол улсаа төлөөлж МУИС-ийн БФ-ийн профессор Б.Баяртогтох тэргүүтэй судлаачид, Герман улсаас Георг Августын нэрэмжит Геттингений их сургуулийн профессор Маркус Хаук, доктор Ч.Дуламсүрэн нарын судлаачид, Казакстаны талаас Павлодарын их сургуулийн профессор Каман Уликпан тэргүүтэй судлаачид орж ажиллах юм.

  Унших...

Нийтэлсэн: 10.06.24

"Улс төрийн тойм сонин"-ы 6-р сарын 21-ний №88-ын “Ярилцах танхим”-д МУИС-ийн захирал С.Төмөр-Очир уригджээ.

  Унших...

Нийтэлсэн: 10.06.23

Ардчиллын салхи сэвэлзэж, эрх чөлөөний тэнгэр цэлмэж эхэлсэн тэртээ хорин жилийн өмнө Монгол улсын ууган их сургууль гадаад түншээ нэгээр нэмсэн нь БНСУ-ын Данкүгийн их сургууль байлаа. 1990 онд хоёр сургуулийн захирлууд хамтын ажиллагааны гэрээнд үзэглэснээс хойш Солонгос дахь Монгол судлалын салбарын хуудсыг нээсэн түүхтэй.

  Унших...

Нийтэлсэн: 10.06.22

Хэл соёл, угсаа гарвал нэгтэй Турк улстай манай улс найрсаг дотно дипломат харилцаатай, тэр дундаа МУИС тэдний боловсролын байгууллагуудтай нь нягт хамтын ажиллагаатай байдаг билээ. Энэ утгаараа 6-р сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд А.Асам Арар МУИС-д зочилж,

  Унших...

61 хуудаснаас 3   «   1  2  [3]  4  5  6  7  8  9  10  »      

   
  
 Зарлал    
“МУИС-д 2010 онд Улаанбаатар хотоос оюутан элсүүлэх журам”-ын дагуу МУИС-ийн ГХСС нь англи болон орос хэлний ерөнхий шалгалтын оноогоор эхний 600-р байрт багтсан хүнийг бүртгэв.
 
            МУИС-ийн ГХСС-д бүртгүүлсэн хүмүүсийн дотор англи болон орос хэлээр ерөнхий шалгалт өгсөн бүртгүүлэгчдийн эзлэх тооны харьцааг дараах хүснэгтэд үзүүлэв.
  Унших...

Магистр Докторын сургалтын албаны вэб хуудас шинэчлэгдсэн тул та бүхэн http://graduate.num.edu.mn хаягаар орж үзнэ үү.

  

МУИС-д элсэгчид http://burtgel.num.edu.mn хаягаар орж бүртгүүлнэ.

МУИС-д оюутан элсүүлэх мэргэжлийн бүлэг, бүртгэлийн босго оноог эндээс харна уу. 

  

Газар зүй Геологийн Факультетад аялал жуулчлалын менежмент, геологийн оройн 2,5 жилийн, цаг уурын эчнээ ангиудад элсэгчдийг 2010 оны 7 сарын 2-ноос хичээлийн 6-р байрны 201 тоот өрөөнд бүртгэнэ.

Элсэгчдэд тавигдах шаардлага:
Аялал жуулчлалын менежмент, геологийн оройн ангид элсэгчид дээд боловсролтой /бакалавр зэрэгтэй/ байх
Цаг уурын эчнээ ангид элсэгч нь энэ чиглэлээр урьд нь техникум төгссөн байх.

Бүрдүүлэх материал:
Бакалаврын эх диплом, нотариатаар батлуулсан хувь
2 хувь цээж зураг
иргэний үнэмлэх
бүртгэлийн хураамж 3000 төгрөг

Харилцах утас: 311809, 99080577
  

МУИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарын 2010 оны шилдэг бүтээлийн шалгаруулалтанд материалаа ирүүлнэ үү
Дэлгэрэнгүйг МУИС-ийн дүрэм, журмаас харна уу

http://www.num.edu.mn/Portals/0/NUM_DUREM_NEW.pdf
  

Магистр Докторын диплом гардуулах ёслолын ажиллагаа 2010 оны 06 сарын 30-ны өдрийн 09.30 цагт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт болох тул та бүхнийг урьж байна.
 
МДСА
  

            БНСУ-ын Гуанжү хотын Шинжлэх Ухаан Технологийн Сургууль буюу Gwangju Institute of Science and Tecнnology (GIST)-ийн Ерөнхийлөгч профессор Jung Ho Sonu 2010 оны 6-р сарын 9-нд манай сургуульд зочилж, Захирал профессор С.Төмөр-Очиртой хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд хоёр сургуулийн захирал гэрээг шуурхай, үр ашигтай, ажил хэрэгч байлгахад санал нэгдэж, ирэх хичээлийн жилээс МУИС-иас 5 залуу багш, оюутныг шалгаруулан авч, Гуанжү хотын Шинжлэх Ухаан Технологийн Сургуульд суралцуулахаар тохирсон юм. Суралцагчийг шалгаруулахдаа дараах нөхцөл, боломжийг хангахаар тохиров. Үүнд:
  Унших...

БНСУ-ын Кёнги их сургуулийн 2010 оны намрын семестрийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл материалаа яаралтай бүрдүүлж Гадаад харилцааны хэлтэст авчирна уу.
Материал хүлээж авах эцсийн хугацаа: 6 дугаар сарын 22

  Унших...

Монгол улсын шинжлэх ухааны академийн бага чуулганы гишүүн сонгох мэргэжлийн чиглэл, тоог зарлаж байна.

Жич: Бага чуулганы гишүүнд нэр дэвшсэн эрдэмтний бүтээлийн жагсаалт, анкет, эрдмийн зөвлөлийн шийдвэрийг 2010 оны 6-р сарын 24-ний дотор ШУА-ийн тэргүүлэгчдийн газарт ирүүлнэ. Шинжлэх ухааны академийн бага чуулганы дүрэм (нэмэлт өөрчлөлт орсон 2010) -ийг ШУА-ийн вэб сайт (mas.ac.mn)-аас үзнэ үү.

Харилцах утас: 261993, 263872
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ГАЗАР
  

Улаанбаатарын Их Сургуулийн докторант Б.Мөнхцэцэг “Газрын ховор элементийн хүдрийг боловсруулах, нано-кластер нийлэгжүүлэх химийн судалгаа”, докторант Г.Оюун-Эрдэнэ “Бүрэнхааны ордын фосфоритыг механохимийн аргаар боловсруулж, бордоо үйлдвэрлэх технологи” сэдвүүдээр тус тус химийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалах хурал 2010 оны 6 сарын 17-ны өдөр 13.00 цагаас МУИС-ийн хичээлийн I байрны 320 тоот танхимд болно.
Химийн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөл
  

37 хуудаснаас 3   «   1  2  [3]  4  5  6  7  8  9  10  »      

   
  

© 2008 Монгол Улсын Их Сургууль. Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар