2010 оны 9 дүгээр сарын 8   
  Хайх   
 Дэлгэрэнгүй    
“Оросын сан” ТББ-ын нэрэмжит тэтгэлэгийг ÌÓÈÑ-èéí îþóòíóóäààñ øàëãàðóóëæ îëãîõ æóðàì

Нэг. Тэтгэлэгийн зорилго
Энэхүү тэтгэлэгийн зорилго нь МУИС-д орос хэлний мэдлэгтэй болон Оросын ард түмний хэл, түүх, соёлыг сурч судлаж буй оюутнуудын сурлагын амжилтыг хөхүүлэн дэмжин, шилдэг оюутнуудыг шалгаруулан урамшуулж, санхүүгийн дэмжлэг олгоход оршино.
“Оросын сан” төрийн бус байгууллагын (цаашид ТББ)-ын нэрэмжит тэтгэлэгийг жил бүр тогтмол олгох бөгөөд тухайн оюутны орос хэлний мэдлэг, сурлагын амжилт, нийгмийн идэвхи зүтгэлийг нь үнэлэн шалгаруулна.

 
 
Хоёр. Тэтгэлэгийн болзол
Шалгаруулалтанд зөвхөн төгсөх ангийн оюутан орох бөгөөд дараах шалгууруудыг хангасан байвал зохино. 
Yүнд:
           1. Орос хэлний мэдлэгтэй байх.
2. Орос хэлний олимпиад болон бусад төрлийн уралдаан тэмцээн, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог байх.
3. Нэр дэвшигч оюутан оросын болон монгол-оросын хамтарсан үйлдвэр, компани, төсөл зэрэгт ажиллах чадвартай, сонирхолтой байх.
4. Тэтгэлэг авсан оюутан “Оросын сан” ТББ-тай гэрээ байгуулна.
 
                                                Гурав.Тэтгэлэгийн хэмжээ
1.       Нэрэмжит монгол-оросын найрамдлын сарын ажил болон Монгол Улс ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны ойг тохиолдуулан жил бүр шалгаруулж олгоно.
2.       “Оросын сан” ТББ-ын нэрэмжит тэтгэлэг сар бүр 100.000₮ байна.
                
Дөрөв. Бүрдүүлэх материал
1.      Дээрхи болзолыг хангасан оюутныг тухайн тэнхим, факультет (харъяа сургууль) санал гарган дэвшүүлж, тодорхойлох.
2.      Тухайн оюутны орос хэлний мэдлэгийн түвшингийн талаархи орос хэлний багшийн үнэлгээ, тодорхойлолт.
3.      Сонгосон мэргэжлээрээ цаашид амжилтанд хүрэх авъяас чадвар, сонирхолтой болохыг мэргэжлийн багш батлан тодорхойлсон байх.
4.      Нэр дэвшигч оюутан өөрийн хүсэлтээ орос хэлээр 200-250 үгтэй эссэ хэлбэрээр бичиж ирүүлэх.
5.      Товч анкет (хүснэгтийн дагуу).
 
Тав. Материал хүлээж авах хугацаа
Болзол хангасан оюутнуудын материалыг “Оросын сан” ТББ - д 2009 оны 11-р сарын 28-ны дотор ирүүлнэ үү. Шалгаруулалтыг МУИС-тай хамтран зохион байгуулна. “Оросын сан” ТББ-ын шийдвэрээр шалгаруулах комиссыг байгуулна.
 Манай утас, факс, Е-мейл, хаяг:
 
 
You must be a registered subscriber in order to view this Article.
To learn more about becoming a subscriber, please visit our Subscription Services page.

Нийтэлсэн: Administrator Account
Огноо: 09.11.23
Уншсан: 497

Буцах
Ноцтой алдаа.
Error: Unable to load the Article Details page.