|
|
|
|
|
БНСУ-ын Yндэсний Ассамблейн гишүүн, Жон Жанг Сон МУИС-ийн ГХСС-ийн "ХYНДЭТ ДОКТОР" боллоо
БНСУ-ын Yндэсний Ассамблейн гишүүн, парламент дахь Солонгос Монголын бүлгэмийн дарга, эрхэмсэг ноён Жон Жанг Сонд МУИС-ийн ГХСС-ийн "Хүндэт доктор" цол өргөмжлөх ёслолын ажиллагаа 11-р сарын 13-нд эрдмийн дугуй танхимд боллоо.
Энэхүү эрхэм хүндэт цолыг хүн төрөлхтний хөгжил дэвшлийн тусын тулд улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралыг өөрчлөн шинэчлэх, хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлуулах, шинжлэх ухаан, соёл, боловсролыг хөгжүүлэх үйлст жинтэй хувь нэмэр оруулсан нэртэй эрдэмтэн, энх тайван, олон нийтийн байгууллага, төр, нийгмийн зүтгэлтэн хүмүүст олгож ирсэн уламжлалын дагуу ноён Жон Жанг Сонд Монгол улс, БНСУ-ын харилцааг улам ойртуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, соёл боловсролыг хөгжүүлэх үйлсэд оруулсанг хувь нэмрийг нь үнэлж олгосон байна.
Жон Жанг Сон БНСУ-ын “Sung Kyun Kwan” их сургуулийг 1985 онд нийгмийн шинжлэх ухааны бакалавраар,“Yonsei” их сургуулийг олон нийтийн засаг захиргааны магистраар, Сөүлийн Yндэсний Их Сургуулийн Хүрээлэн буй орчны судалгааны сургуульд хот төлөвлөлтийн чиглэлээр тус тус төгсчээ.
Тэрбээр 2005 оноос БНСУ-ын парламент дахь Монгол-Солонгосын бүлгэмийн даргаар ажиллаж байна.


You must be a registered subscriber in order to view this Article.
To learn more about becoming a subscriber, please visit our Subscription Services page.
Буцах
 |
Ноцтой алдаа. Error: Unable to load the Article Details page. |
|
|
|
|
|
|
|
|
|