МТС-ийн багш Ж.Үйтүмэнгээр ахлуулсан П.Тулга, Э.Мөнх-Эрдэнэ, Д.Энхмандах, Э.Нямдаваа, Э.Булганчимэг нарын мэдээлэл технологийн ангийн 4-р курсын оюутнуудаас бүрдсэн “Сүлд” багийн зохиосон програм нь хэрэглэгчдэд компьютертэйгээ харьцахад хялбар дөт арга замыг зааж өгснөөрөө онцлогтой болсон хэмээн өндөр үнэлэгдсэн байна. Тухайлбал “smart display” хэсэгт компьютер мэдрэгч камерийн тусламжтайгаар дэлгэцний өмнө зөвхөн эзнээ байгаа үед ажиллаж, бусад үед буюу өөр хэн нэгэн ирэхэд автоматаар унтардаг бол “voice komand” программын хэсэгт хэрэглэгч өдөр тутмын хийдэг үйлдлүүдээ өөрийн дуу хоолойгоор хэлж сануулаад, дараа нь шууд амаараа хэлэхэд л PC үйлдлийг шууд гүйцэтгэдэг байхаар зохион бүтээжээ. Энэ нь япончуудын сонирхлыг татаж, монголын “Сүлд” багийнхан NHK телевизээр гарч, технологийн хоёр ч сэтгүүлд нь ярилцлагын зочноор уригдсан гэнэ.
Энэ жил 20 дахь удаагаа зохиогдсон “PROCON” тэмцээнд Хятад, Тайвань, Япон, Вьетнам, Монгол зэрэг орны багууд оролцож, бодлогын, чөлөөт, сэдэвчилсэн гэсэн 3 төрлөөр хүч авъяасаа уралдуулсан байна.


