2010 оны 9 дүгээр сарын 8   
  Хайх   
 Дэлгэрэнгүй    
МУИС-ийн баг Олон улсын програмчлалын бүсийн олимпиадаас медаль хүртлээ

Оюутны програмчлалын Ази тивийн 34 дахь удаагийн бүсийн олимпиад 2009 оны 10-р сарын 23-25-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотын Донгхуа их сургууль дээр явагдаж дүнгээ гаргалаа.

 
      Уг олимпиадад МУИС-ийг төлөөлөн МКС-ийн Програм хангамжийн тэнхимийн багш Г. Багаболд дасгалжуулагчтай оюутан Б. Хасан (ПХ-4), Э. Хонгор (ПХ-2), Л. Мөнх-Очир (ПХ-2) нарын бүрэлдэхүүнтэй баг оролцож, олон улсын програмчлалын олимпиадын  анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан сайхан амжилт үзүүлэв. 
Энэхүү баг нь “IT Zone” компьютерийн их дэлгүүр, Топика ХХК зэрэг байгууллагууд ивээн тэтгэснээр, 2009 оны 4-р сард МКС-ийн санаачлан зохион байгуулсан Монголын оюутны програмчлалын багийн анхдугаар олимпиадаас шалгарч, Азийн бүсийн олимпиадад оролцох эрх авсан байна. Тэд дөрвөн сарын турш олон улсын програмчлалын онлайн уралдааны сайтууд дээр тавигдсан  700 гаруй бодлогыг дасгалжуулагч багшийн удирдлаган дор бодож, бэлтгэлээ хангаснаар ийнхүү амжилт гаргажээ.
“АСM-ICPC” олимпиад  нь  их дээд сургуулиудын оюутны хооронд зохиогддог  програмчлах ур чадвар, мэдлэг, дадлага, чадварыг шалгасан дэлхийн хамгийн нэр хүндтэй програмчлалын олон улсын тэмцээн юм.

 
You must be a registered subscriber in order to view this Article.
To learn more about becoming a subscriber, please visit our Subscription Services page.

Нийтэлсэн: Administrator Account
Огноо: 09.11.06
Уншсан: 674

Буцах
Ноцтой алдаа.
Error: Unable to load the Article Details page.