- Санамж бичгийн агуулгыг тодруулахгүй юу. Яг ямар чиглэлээр хамтран ажиллахаар болов?
- Улсын төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахад мэдлэг, ур чадварын дутагдалтай байдлаас болоод маргаантай асуудал их гардаг. Үүнийг тендерийн будлиан ч гэж ярьдаг. Энэ чиглэлээр ажиллаж байгаа холбогдох хүмүүст нь манай сургуулийн зүгээс мэргэжлийн түвшинд тодорхой хугацааны сургалтуудыг зохион байгуулах юм. Сангийн яамны зүгээс худалдан авах үйл ажиллагаатай холбогдсон гарын авлага, материалаар хангаж өгнө. Дээрээс нь багшлах боловсон хүчнийг сургаж чадваржуулах болон сургалтын материаллаг бааз суурийг бэхжүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлэхээр санамж бичигт тусгасан байгаа. Манайхаас багш нар маань зохих түвшинд нь энэ ажлыг хөтөлж зохион байгуулахаас гадна сургалтын анги танхимаар хангаж ажиллана.
- Уг хамтын ажиллагаа ЭЗС-ийн хувьд ямар ач холбогдолтой гэж бодож байна?
- Багш нарын чадвар улам сайжирна. Зөвхөн онолын түвшинд заадаг хичээлээ практиктай холбох сайхан боломж гарч ирнэ. Мөн тоног төхөөрөмж болон сургалтанд ашиглагдах case материал, гарын авлага, жишээ баримтуудын олдоц дээр санаа зовохооргүй болж байна.
- Сургалтанд хэн хамрагдах вэ?
- Эхний ээлжинд тухайн тендерийг хариуцаж ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг сургах чиглэлтэй байгаа. Цаашдаа бол хязгаарлалт тавихгүйгээр оюутнуудад уг сургалтыг явуулах боломжтой.
- Хугацааны хувьд?
- Одогоор сургалтын хөтөлбөрөө боловсруулаад байна. Мэдээж ажиллаж байгаа хүмүүсийн зав зайд нийцүүлэн амралтын өдрүүдийг сонгож, 3-7 хоногийн богино хугацааны сургалтууд явуулахаар төлөвлөж байна. Сургалтыг ерөнхийд нь Манай ЭЗС-ийн Бизнесийн төвийн эрхлэгч, Санхүүгийн тэнхимийн багш н.Гэрэлт-Од хариуцан ажиллана.
- Албан ёсоор сургалт яг хэзээнээс хэлэх вэ?
- Сургалт үндсэндээ эхэлчихсэн байна. Санамж бичгээс өмнө 10 сард нэг удаагийн сургалтыг зохион байгуулсан. Уг сургалтыг сайн явуулсан гэж Сангийн яам үнэлсэн учраас цаашдаа хамтран ажиллах санал тавьсан.
- Сургалтанд суусан хүн ямар чадвар эзэмшиж төгсөх вэ?
- Юуны өмнө төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, энэ тухай хууль зүйн орчин, зохицуулалтын талаар мэргэжлийн түвшний мэдлэг, дадлага туршлагатай болох юм.