Уг үйл ажиллагаанд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадварын төслийн удирдагч, доктор Fernando Bertoli, уг төслийн Корпорацийн Засаглалын ахлах зөвлөх, доктор Demir Yener, төслийн Санхүүгийн зах зээлийн мэргэжилтэн Д.Хангал нар оролцож, хамтын ажиллагааны бодлого, чиглэлийн талаар танилцуулав.
Өмнө нь макро эдийн засгийн чиглэлийн төсөл, хөтөлбөрийг түлхүү анхаардаг байсан бидний хувьд энэ тал дээр туршлага дутах хэдий ч та бүхний дэмжлэг туслалцаатайгаар багш нарынхаа оюуны чадавхийг бүрэн дайчилж ажиллах болно гэдгээ энэ үеэр ЭЗС-ийн захирал онцлов.
Компанийн засаглалын сургалтын хөтөлбөрийг ЭЗС-ийн Менежментийн тэнхимийн эрхлэгч, доктор Н.Болороор ахлуулсан багш нарын баг магистрант, докторантуудын түвшинд хэрэгжүүлэх юм байна.


