Тэгвэл МУИС-иас төрсөн энэ хүндтэй иргэд áîëîõ ÃÃÔ-èéí ïðîôåñîð Á.×èíáàò, ÁÔ-èéí ïðîôåññîð Ä.Áàçàðäîðæ, òîêàðü÷èí Æ.Ãààñ¿ðýíäîðæ, ÃÕÑÑ-èéí àõìàä áàãø Ò.Ãààìàà, ÍØÓÑ-èéí Äîâ÷èí, ÌÓÈÑ-èéí Õ¯À-íû äàðãà Ñ.Ðàâæèð íàðûã 10-р сарын 29-ны өдөр их сургуулийн удирдлагууд хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Ýíý ¿åýð àõìàä áàãø Ò.Ãààìààòàé óóëçëàà.
- Нийслэлийн 370 жилийн ойн медаль энгэрт тань гялалзаж байна. Энэ мөчид таны сэтгэгдэл ямар байна вэ?
- Их баяртай байна. Удаан жил багшийн ажил хийхдээ Нийслэл хотынхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан олон сайхан шавь төрүүлснийг минь ингэж үнэлсэн юм болов уу даа.
- Та Нийслэлийн унаган иргэн үү?
- Би 1938 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн ууган иргэн. 1956 онд нийслэлийн 2-р арван жилийн сургуулийг төгсөөд8 МУИС-ийн орос хэл, утга зохиолын ангид элсэж, орос хэлний багш мэргэжлээр төгссөн. Ингээд 1967 оноос багшаар ажилласнаас хойш МУИС-тай нийт 45 жилийн ажил амьдралаа холбожээ.
- Нийслэлийн иргэн ямар байх ёстой вэ, таны бодлоор?
- Хамгийн түрүүнд иргэн хүн цэвэрч, соёлтой, боловсон харьцаатай байх хэрэгтэй. Ядаж л хүн бүр ухамсраараа хог хаяхгүй байж чадвал бид цэвэр цэмцгэр орчинд эрүүл саруул амьдарна шүү дээ. Залуучуудыг хүнтэй зөв боловсон харьцаж сураасай гэж боддог.
- Шавь нартаа хандаад юу хэлэх вэ?
- Тэд маань эрүүл энх, сайн сайхан байж, ажил хөдөлмөрөө амжилттай хийж яваасай гэж хүсмээр байна.
- Танд аз жаргал хүсье!

